“Бурхан Эцэг,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Бурхан Эцэг
Бидний хүн нэг бүрийг төгс хайрладаг сүнсний маань Эцэг
Илчлэл номд Бурханыг хаан сэнтийд заларч байгаагаар дүрсэлсэн байдаг (Илчлэлт 3:21; 4:2, 10; 5:1-ийг үзнэ үү). Гэхдээ бид ч бас Түүнийг илүү өөрсдөдөө ойроор бодож болно. Бидний хайрт Тэнгэрлэг Эцэгийн хувьд Тэр бидний сэтгэл санаа, туршлага, итгэл найдвар, хүсэл мөрөөдөлд үнэхээр санаа тавьдаг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүд “[Бурханыг] нэрлэдэг бүх хүндлэл, хүндэтгэл, бишрэлийн нэр цол дотроос Тэр биднээс Эцэг гэж дуудахыг хүссэн нь чухал юм” хэмээн бичсэн байдаг.
1-р хэсэг
Бид Бурханыг мэдэх боломжтой
Аврагчийн Гетсеманид зовж шаналсан шөнө Есүс Христ Тэнгэрлэг Эцэгт хандан: “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” [Иохан 17:3] гэжээ. Бурхан биднийг хайрладаг учраас бидэнд мөнх амьдралыг өвлүүлэхийн тулд Өөрийг нь мэдэж авахад урьдаг. Бид Тэнгэрлэг Эцэг гэж хэн гэдгийг мэдэх тусам Түүнтэй илүү адилхан болохыг хүсдэг.
Бодох зүйлс
-
Та Тэнгэрлэг Эцэгийн талаар юу мэдэх вэ? Та дараах судруудын заримыг аль эсвэл бүгдийг судлаад, Түүний талаар илчлэгдсэн зүйлсийг олж мэдэж болно. Үүнд:
-
Их Эзэн Есүс Христ: “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6), “Ирж, Намайг дага” (Матай 19:21) хэмээн хэлсэн. Эдгээр судрын хэсэг Бурхан Эцэгийг таньж мэдэхийн тулд гаргаж буй хичээл зүтгэлд тань туслах юуг зааж байна вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Бяцхан хүүхдүүд ч гэсэн Бурхан Эцэгтэй танилцаж, Түүнтэй ойр байгаагаа мэдэрч чадна. Та “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, ду. 2), “Ариун Эцэг минь амьд” (Дуулал, ду. 158), эсвэл “Хайрын гэрэл байхыг надад заагаач” (Дуулал, ду. 160) зэрэг дууг дуулж болно. Дараа нь эдгээр дуунаас Тэнгэрлэг Эцэгийн тухай юу сурснаа ярилц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
“Мөнхийн Эцэг Бурхан,” Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, (2007), 43–54.
-
Jeffrey R. Holland, “The Grandeur of God,” Liahona, Nov. 2003, 70–73
2-р хэсэг
Бид бүгд Бурханы сүнслэг хөвгүүд, охид билээ
Хэдийгээр хүн төрөлхтний гэр бүл өөр өөр хүмүүсээс бүрддэг ч бид бүгдээрээ хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэсэн үнэнд нэгддэг (Еврей 12:9-ийг үзнэ үү). “Бурхан бүх хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлэг Эцэг, Эхийн хайртай сүнслэг охин, хүү нь бөгөөд бурханлаг шинж чанар, хувь тавилантай юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Gospel Library).
Бурхан Өөрийн хүүхэд бүрийг энэ амьдралдаа үүрдийн баяр баясгалантай байж, мөнхөд Түүнтэй хамт амьдрах адислалыг хүлээн аваасай хэмээн хүсдэг.
Бодох зүйлс
-
Бурхан итгэгчдэд бидний төсөөлж ч байгаагүй адислалуудыг харамгүй өгдөг (1 Коринт 2:9–10-ыг үзнэ үү). Тэрээр эдгээр адислалын талаар олон мэдээллийг судруудад хуваалцсан. Та Сургаал ба Гэрээ 76:50–70-ыг судлаад, Бурханыг дагадаг хүмүүсийг хүлээж буй зарим адислалыг олж мэдэж болох юм.
-
“Earthly Father, Heavenly Father” (3:59) видеог үзэх талаар бодож үз. Дэлхий дээрх бидний гэр бүлийн үүрэг нь Бурханы биднийг ямар болоосой гэж хүсдэг талаарх бага ч атугай ямар ойлголтыг бидэнд өгч чадах вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Эхлэл 1:26–27-г үзнэ үү. Бурхантай ижил төстэй ямар ямар зүйл бидэнд байдаг вэ? Бид зөвхөн Бурханы сүнсэн хүүхдүүд төдийгүй бие махбод маань Түүний дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийг мэдэх нь яагаад тустай вэ?
3-р хэсэг
Та Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцаагаа бэхжүүлж чадна
Ихэнхдээ бид гэр бүлийн гишүүд эсвэл найз нөхөдтэйгөө илүү ойр дотно байхыг хүсвэл тэдэнтэй ярилцах, хамтдаа цагийг өнгөрөөх, тэднийг илүү сайн ойлгох гэх мэт зүйлсийг хийдэг. Тэнгэрлэг Эцэг биднийг Өөртэй нь ойр байгаасай гэж хүсдэг бөгөөд Тэр ч бас бидэнтэй ойр байхыг хүсдэг. Тэрээр биднийг “Надад ойр байгтун: мөн би та нарт ойр байх болно” (Сургаал ба Гэрээ 88:63) хэмээн урьсан. Орчлонгийн хамгийн хүчирхэг Нэгэн бидэнтэй харилцаж, бидэнтэй ойртохыг хүсэж байгаа нь юу гэсэн үг болохыг төсөөл дөө.
Бурхантай хамт байсан бидний мөнх бус оршихуйн өмнөх амьдралын дурсамж бидэнд байдаггүй. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлснээр “Хөшигний нөгөө талд нэгэнтээ гарч ирэхэд бид Эцэгээ хэр сайн мэдэх мөн Түүний царай биднийхтэй хэр төстэй байхыг ухаарахаас өөр юу ч биднийг илүүтэйгээр гайхшируулж чадахгүй.”
Бодох зүйлс
-
Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцаагаа эхлүүлж, бэхжүүлэх олон арга зам бий. Та дараах судрын хэсгүүдэд заасан зарим санааг туршиж үзэж болох юм. Үүнд:
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцааг маань бэхжүүлж болох ямар нэг зүйлийг төлөөлөх нэг зүйлийг өрөөнөөс олохыг бусдаас хүс. Юу олж мэдсэнээ, энэ нь яагаад чухал талаар хуваалцахыг тэднээс хүс. Бурханд илүү ойртохын тулд бүгд хийж болох ямар нэгэн зүйлийн талаар ярилц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Дэйл Г.Рэнланд, “Би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23–26.
-
Нийл Ф.Maрриотт, “Бурхан дотор байж, цөмөрхийг сэргээн босгох,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 10–12