Номын сан
Бүтээлт


“Бүтээлт,” Сэдэв ба асуулт (2023)

Нар жарган, ой моддын оройгоор одод гарч байгаа нь

Сайн мэдээг судлах удирдамж

Бүтээлт

Хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг бүтээсэн Бурханы зорилго

Та хэзээ хамгийн сүүлд шөнийн тэнгэр дэх оддыг харж, далайн эрэгт давлагаан чимээг сонсож, байгальд алхаж байсан бэ? Бид үзэсгэлэнт дэлхийд амьдарч байна. Хэдийгээр дэлхий хэрхэн бүтээгдсэн тухай нарийн ширийн мэдээлэл бидэнд байхгүй ч Бурхан Эцэгийн удирдлаган доор Есүс Христ бүтээснийг бид мэднэ. Мөн яагаад бүтээснийг бид мэднэ. Бошиглогч Мосе тэнгэрлэг үзэгдлээр Бурханыг тоо томшгүй олон ертөнцийг бүтээснийг мэдсэн (Мосе 1:7–8, 27–29-ийг үзнэ үү). Бурхан “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсе 1:39) зорилгоор дэлхийг бүтээснээ Мосед тайлбарлажээ. Бид Бүтээлтийг Бурхан Өөрийн удирдамж, хүчээр гүйцэтгэсэн гэдгийг ойлгосноор энэ нь бидний авралд зориулсан Түүний төлөвлөгөөнд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг ойлгож эхэлдэг.

Бурхан тэргүүтэн гэж хэн бэ?

Бурхан Эцэгийн удирдлаган доор Есүс Христ тэнгэр, газрыг болон дэлхий дээрх бүх зүйлийг бүтээсэн. Тэнгэрлэг Эцэг Адам, Ева хоёрыг өөрийн дүр төрхөөр бүтээснээр Өөрийн хүүхдүүдэд энэ дэлхийд төрөх боломжийг олгосон.

Сэдвийн тойм: Бүтээлт

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Авралын төлөвлөгөө, Мөнх бус оршихуйн өмнөх амьдрал, Есүс Христ, Адам, Ева хоёрын Уналт, Мөнх бус амьдрал

1-р хэсэг

Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн удирдлагаар дэлхийг бүтээв

Есүс Христийн толгой, мөрийг гарган дүрсэлсэн зураг

Тэнгэр дэх мөнх бус оршихуйн өмнөх зөвлөлд Бурхан Эцэг хүүхдүүд нь мөнх бус амьдралыг үзэж туулах боломжтой дэлхийг бэлтгэх төлөвлөгөөгөө тунхагласан (Абрахам 3:24–25-ыг үзнэ үү). Есүс Христ Бүтээлтийг Бурхан Эцэгийн удирдлагаар гүйцэтгэсэн гэдгийг судрууд харуулдаг (Мосе 2:1-ийг үзнэ үү). Дэлхийг зургаан үе шаттай бүтээсэн бөгөөд үүнийг судруудад “өдрүүд” гэж нэрлэдэг (Мосе 2:1–31; Эхлэл 1:3–31; Абрахам 4:1–31-ийг үзнэ үү). Их Эзэн “өдөр” бүр хэр удаан байсныг илчлээгүй (Сургаал ба Гэрээ 101:32–34-ийг үзнэ үү). Судрууд нь Бүтээлтийг явуулахын тулд Бурхан ямар үйл явцыг ашигласан гэдгээс илүү зорилгод нь голлон анхаардаг. Бүтээлтийн талаарх бүх зүйл тэдгээрийг бүтээгч Есүс Христийг гэрчилдэг (Мосе 6:63-ыг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Дэлхий бүтээгдсэн тухай өгүүлсэн судрын гурван гол түүхийг унш. Үүнд: Эхлэл 1:1–25; Мосе 2:1–25; Абрахам 4:1–25. Эдгээр түүхийг харьцуулснаар та юу мэдэж авч болох вэ?

  • Сургаал ба Гэрээ 101:32–34-ийг унш. Илчлэгдэхгүй маш их зүйл байгаа тул та өнөөдөр итгэлээ бэхжүүлэхийн тулд Бүтээлтийн талаар илчлэгдсэн зүйлсийг хэрхэн ашиглаж болох вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Хүн бүрд бичих цаас өг. Найман хэсэг болон дэлгэгдэхээр болгож голоор нь гурван удаа нугал. Цаасныхаа хэсэг бүрийг дээр нь дугаарлангаа Бүтээлтийн өдөр бүр юу болсныг бичих юм уу зурахыг тэднээс хүс. Онцгой их талархаж буй Бүтээлтийн ямар нэг зүйлийг найм дахь дөрвөлжинд бичих юм уу зурахыг тэднээс хүс (Жишээлбэл: Тэдний гэр бүл, далай, амьтад, цас гэх мэт).

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Хамгийн агуу бүтээл нь хүн төрөлхтөн байв

Байгальд байгаа гурван хүүтэй гэр бүл

Дэлхий дээрх анхны эрэгтэй, эмэгтэй болох Адам, Ева хоёрыг Бурхан бүтээсэн бөгөөд тэдэнд тэнгэрлэг эцэг эхийнхтэй адил биеийг өгсөн (Эхлэл 1:27-г үзнэ үү). Их Эзэн Адам, Ева хоёрыг адислах үед, тэд гэрлэж гэр бүл болсон байв (Мосе 2:27–28-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ нь дэлхийн нэг бурханлаг зорилго бол Өөрийн хүүхдүүдэд гэрлэж гэр бүлтэй болох боломжийг олгох Бурханы төлөвлөгөөтэй холбоотой гэдгийг илчилдэг (Сургаал ба Гэрээ 49:15–17-г үзнэ үү). Бүтээлтийн ачаар Бурханы сүнсэн хүүхдүүд бие махбодтой болж, мөнх бус амьдралыг өөрийн биеэр туулах боломжтой болсон.

Бодох зүйлс

  • Эхлэл 1:27; Ром 8:16–17; Еврей 12:9; Сургаал ба Гэрээ 20:17–18; Мосе 2:26–27; 6:8–9. Бид Бурханы хүүхэд гэдгээ мэдэх нь бидний ойлголтыг хэрхэн өөрчилж болох вэ? Та мөн Ифер 3:6–16; Сургаал ба Гэрээ 110:1–4; 130:22-ыг уншина уу.

  • Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” дахь дараах догол мөрийг унш. “Бурханы Адам, Ева хоёрт өгсөн анхны зарлиг нь эхнэр нөхрийн хувьд эцэг эх болох талаар байлаа. Өдгөө бид Бурханы хүүхдүүддээ “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ” хэмээсэн зарлиг хүчин төгөлдөр байгааг тунхаглаж байна. Түүнчлэн “үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр нөхөр болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой” гэсэн Бурханы зарлигийг тунхаглаж байна.” Бүтээлтийн бурханлаг зорилгыг мэдэх нь Бурханд яагаад үр удмаа үлдээх хүчийг зохицуулдаг хууль байдгийг ойлгоход хэрхэн туслах вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • God’s Greatest Creation” (2:51) видеог үзнэ үү. Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэний зарим нотолгоог ярилц.

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Дэлхий бол бэлэг бөгөөд бид даамлууд нь юм

Байгальд алхаж байхдаа ярилцаж буй гэр бүл

Бурхан Адамд дэлхийн амьтдыг “эзэгнэх” эрхийг өгчээ (Мосе 2:28; 5:1). Орчин үеийн илчлэлд Их Эзэн “дэлхийгээс ирдэг бүх зүйл” нь “хүмүүний тусын тулд” (Сургаал ба Гэрээ 59:18) гэж хэлсэн байдаг. Гэхдээ Их Эзэн дэлхийн баялгийг ухаалгаар, хэт илүү бишээр, хүч түрэмгийллээр бус ашиглах” (Сургаал ба Гэрээ 59:20) ёстой хэмээсэн.

Бишоп Жэралд Коссэйн зааснаар “Бүтээлтийн бурханлаг бэлэг үүрэг хариуцлага хүлээхгүйгээр ирдэггүй. Эдгээр үүргийг ажил үүрэг гэсэн утгаар хамгийн сайн тодорхойлсон байдаг. Сайн мэдээний нэр томьёонд ажил үүрэг гэдэг үг бидний хариуцлага хүлээдэг, Бурханд харьяалагддаг аливаа зүйлийг халамжлах сүнслэг эсвэл түр зуурын ариун үүрэг хариуцлагыг илэрхийлдэг.”

Бодох зүйлс

  • Сургаал ба Гэрээ 59:16–20-ийг уншаад, Их Эзэн бидэнд дэлхийг болон түүн дээрх бүхнийг өгсөн шалтгаануудыг жагсаан бич. Их Эзэний бүтээлүүдийн юу нь танд баяр баясгалан авчирсныг бодож үз.

  • Их Эзэн Иосеф Смитэд хүн бүр “амьд бүтээлүүдийнхээ тул миний хийж мөн бэлтгэсэн дэлхийн адислалуудын дээрх даамал адил хариуцлага хүлээдэг” (Сургаал ба Гэрээ 104:13) гэж хэлсэн. Та хэрхэн Бурханы бүтээлийн сайн даамал буюу халамжлагч байж чадах вэ? Их Эзэн эдгээр зүйлийг “ухаалгаар, хэт илүү бишээр, хүч түрэмгийллээр бус” ашиглахыг анхааруулснаар юуг хэлэх гэсэн бэ? (Сургаал ба Гэрээ 59:20).

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Гэрийнхээ ойролцоо алх. Байгалиас үзэсгэлэнтэй эсвэл танд аз жаргал авчрах зүйлсийг хайж ол. Бурхан яагаад дэлхийг үзэсгэлэнтэй болгосон гэж та бодож байна вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

Бүтээлтийн тухай бусад эх сурвалж