Тохинууллын зарчмууд
Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрөөр дамжуулан тохинуулах нь
Бусдыг өсөж хөгжихөд урихын зэрэгцээ тэдэнд туслах нь тохинууллын мөн чанар юм.
Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрөөр дамжуулан тохинуулах боломж элбэг байдаг. Магадгүй танай гэрт бага эсвэл өсвөр насны хүүхдүүд байгаа байх. Мөн та уг хөтөлбөрийн удирдагч эсвэл бага болон өсвөр насны хүүхдүүдтэй гэр бүлд тохинуулдаг байж болох юм. Эсвэл та зүгээр л зарим хүүхэд, өсвөр үеийнхнийг мэддэг байж болох юм (бараг бүгдээрээ л мэдэх байх). Таны нөхцөл байдал ямар байхаас үл хамааран хөтөлбөрийг эсвэл үүний зарчмыг бусдын амьдралыг адислахад ашиглах олон арга зам бий.
Өөрсдийгөө хамтдаа хөгжүүлэх
Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн гол цөмд, төгс тохинуулж байсан Аврагчтай өдөр бүр илүү адилхан болохыг хичээхэд төвлөрөх явдал байдаг. Хөтөлбөрт оролцсон олон хүн амьдралынхаа олон тал дээр өсөж хөгжих тусам бусдад туслах эсвэл тохинуулахад илүү сайн бэлтгэгдсэн байдаг болохыг олж мэдсэн.
Гэвч Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн хувьд аливаа зүйлийг сурч мэдтэл бусдыг адислахаа хүлээх шаардлагагүй. Сурч мэдэх үйлдэл нь өөрөө тохинуулах боломж бололцоог олгодог.
Ганад амьдардаг Профэт гэдэг залуу эрэгтэйн хувьд Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн зорилгодоо төгөлдөр хуур тоглож сурна гэж оруулсан нь дөнгөж эхлэл нь байлаа. “Сурсан зүйлээ бусдад зааж туслах нь бас миний зорилго юм” гэж Профэт хэлэв.
Хэдийгээр тэр хараахан багш болоогүй байгаа ч түүний зорилго төсөөлж байснаас нь хамаагүй том зүйл болсон байлаа. Одоо цуглааны байранд Профетоос гадна 50 суралцагч төгөлдөр хуурын хичээл авч байна. Профэтэд болон өөр 50 суралцагчид хэн заагаад байгаа юм бол? Алэксандр М. ба Кэлвин М., хоёулаа 13 настай “Бид бусдад сайхан сэтгэлийн үйлдлээ харуулахыг хүсдэг” гэж Кэвин хэлсэн юм.
Долоо хоногийн гурван өдөр энэ хоёр өсвөр насны хүүхэд сурахыг хүссэн бүх хүнд төгөлдөр хуурын үндсэн хичээлийг заадаг байв. Төгөлдөр хуурын хичээл бас өөр ашиг тустай байсан аж. Хэдэн суралцагч төгөлдөр хуурын хичээлээр дамжуулан Сүмтэй танилцаж, сүүлд нь сайн мэдээнээс суралцаж, баптисм хүртэхээр шийджээ.
Бид өөрсдийгөө сайжруулахын зэрэгцээ бусдыг бидэнтэй нэгдэхэд урих замаар тэдэнд тохинуулж болно.
Тохинууллын хамгийн амжилттай жор
Бразилын Куритуба дахь Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч Сабрина Симоэс Дьюс Августо нь хөтөлбөрийн хувь хүн рүү чиглэсэн байдал хэрхэн гадасных нь хүүхэд, өсвөр үеийнхнийг адисалж байгааг харжээ. Гэхдээ тэр бас хувийн өсөлт хөгжил хөтөлбөрөөр сурсан мэдсэнээ тохинуулагч эгчийн хувьд ашиглаж болох өөр олон арга замыг харсан байна.
“Би авьяасаа хөгжүүлснээр уг авьяасаа тохинуулдаг хүнээ адислахад ашиглаж болно” гэж Августо эгч хэлсэн.
Августо эгч томилогдсон нэг эгчдээ шоколадан труффель хэрхэн хийхийг заажээ. Тэр эгч одоо гэр бүлийнхээ орлогод хувь нэмэр оруулахын тулд труффель хийж зардаг болсон байна. Августо эгч “Хэдэн сарын дараа өөр нэгэн эгч надад зарж борлуулах зөгийн балтай талхыг хэрхэн хийхийг заасан” хэмээн хэлжээ. “Өөрсдийн авьяасыг хөгжүүлэн хуваалцсанаар бие биеийнхээ амьдралыг адисалж, тохинуулагч эгчийн хувьд харилцаа холбоогоо гүнзгийрүүлэ хэд тусалж болно.