Эрэгтэйчүүд
Өвчтөнийг адислах нь


“Өвчтөнийг адислах нь,” Санваарын ёслолууд ба адислалууд (2018).

“Өвчтөнийг адислах нь,” Санваарын ёслолууд ба адислалууд.

Өвчтөнийг адислах нь

Зураг
Эрэгтэй хүмүүс эмэгтэйг адисалж байгаа нь

Ерөнхий удирдамж

Зөвхөн Мелкизедек санваартнууд өвдсөн эсвэл зовж шаналсан хүмүүсийг адисалж болно. Хоёр эсвэл түүнээс дээш санваартан өвчтэй хүнийг адисалдаг боловч хэрэв шаардлага гарсан бол нэг хүн тослох, лацдахын аль алиныг ганцаараа гүйцэтгэж болно. Хэрэв ариулсан тос байхгүй бол адислалыг тослохгүйгээр санваарын эрх мэдлээр өгч болно.

Мелкизедек санваартай эцэг гэр бүлийнхээ өвчтэй гишүүдийг адисалдаг байх ёстой.

Ах нар өвчтэй хүний хүсэлтээр эсвэл санаа тавьж байгаа хүмүүсийн хүсэлтээр өвчтөнийг адислах ёстой бөгөөд тийн үйлдсэнээр адислал нь тэдний өөрсдийн итгэлийн дагуу биелэх болно (С ба Г 24:13–14, 42:43–44, 48–52-ыг үзнэ үү). Эмнэлэгт очиж байгаа Мелкизедек санваартнууд өвчтэй хүмүүсийг адислах боломжийг гуйх ёсгүй.

Хэрэв хэн нэгэн өвдсөн үедээ нэгээс илүү адислал хүсэж байгаа бол санваартан эхний адислал өгснөөс хойш дахиж тос түрхэх хэрэггүй. Үүний оронд тэрээр гар тавилтаар, Мелкизедек санваарын эрх мэдлээр адислал өгнө.

Өвчтөнийг адислах нь тослох, тосолгоог лацдах гэсэн хоёр хэсгээс бүрддэг.

Тослох нь

Тосолгоог зөвхөн Мелкизедек санваартан гүйцэтгэдэг. Тэрээр:

  1. Тухайн хүний толгой дээр ариулсан тосыг дусаана.

  2. Тэр хүний толгой дээр гараа зөөлөн тавьж, түүнийг овог нэрээр нь дуудна.

  3. Тэрээр Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  4. Өвдсөн эсвэл зовж, шаналсан хүмүүст тос түрхэж, адислахын тулд ариулсан тосыг түрхэж байгаагаа хэлнэ.

  5. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Тосолгоог лацдах нь

Ер нь, хоёр эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан тухайн хүний толгой дээр гараа зөөлөн тавьдаг. Тосолгоог лацдаж байгаа хүн:

  1. Уг хүнийг овог нэрээр нь дуудна.

  2. Мелкизедек санваарын эрх мэдлээр тосолгоог лацдаж байгаагаа хэлнэ.

  3. Сүнсний удирдамжаар адислалын үгсийг нэмж хэлнэ.

  4. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Хэвлэх