Эрэгтэйчүүд
Баптисм ба гишүүний баталгаа


“Баптисм ба гишүүний баталгаа,” Санваарын ёслолууд ба адислалууд (2018).

“Баптисм ба гишүүний баталгаа,” Санваарын ёслолууд ба адислалууд.

Баптисм ба гишүүний баталгаа

Зураг
Эмэгтэйд баптисм хүртээж буй эрэгтэй

Энэхүү ёслолыг гүйцэтгэхэд зохих түлхүүрүүдийг эзэмшдэг санваарын удирдагч эсвэл тэдгээр түлхүүрийг эзэмшдэг хүний удирдлаган доор үйлчилж байгаа санваарын удирдагчийн зөвшөөрөл шаардлагатай.

Баптисмын гэрчүүд

Баптисм бүрд хоёр прист эсвэл Мелкизедек санваартан ёслолыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгийг гэрчилнэ. Хэрэв үгс нь Сургаал ба Гэрээ 20:73-т өгөгдсөнтэй яг таараагүй, тухайн хүний биеийн эсвэл хувцасны хэсэг усанд бүрэн ороогүй бол баптисмыг дахин үйлдэх ёстой.

Баптисм гүйцэтгэх заавар

Тэргүүлэх эрх мэдэлтний удирдлаган доор прист эсвэл Мелкизедек санваартан баптисмын ёслолыг гүйцэтгэж болно. Үүний тулд тэрээр:

  1. Баптисм хүртэж байгаа хүнтэй хамт усан дотор орж зогсоно.

  2. Уг хүний баруун бугуйнаас зүүн гараараа барина (тухтай болон аюулгүй байх үүднээс), баптисм хүртэж байгаа хүн санваартны зүүн бугуйнаас зүүн гараараа барина.

  3. Баруун гараа тэгш өнцөг гарган өргөнө.

  4. Тухайн хүний овог нэрийг хэлээд, “Есүс Христийн итгэмжилснээр би танд Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байна. Амен” (Сургаал ба Гэрээ 20:73) гэж хэлнэ.

  5. Тухайн хүний хамрыг баруун гараар нь чимхүүлнэ (тухтай байхын тулд), тэгээд санваартан баруун гараа тэр хүний нурууны дээд хэсэгт байрлуулж, хувцастай нь усанд бүрэн умбуулна.

  6. Уснаас гарч ирэхэд нь тухайн хүнд тусална.

Гишүүний баталгаа ба Ариун Сүнсний бэлэг

Хүн баптисм хүртсэнийхээ дараа Сүмийн гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авдаг (Сургаал ба Гэрээ 20:41-ийг үзнэ үү). Баптисм ба гишүүний баталгааг хоёуланг гүйцэтгэж, мөн зохих ёсоор бүртгэсний дараа тухайн хүн Сүмийн гишүүн болдог (Иохан 3:5, Сургаал ба Гэрээ 33:11-ийг үзнэ үү).

Бишопын зөвлөлийн удирдлаган доор нэг болон түүнээс олон Мелкизедек санваартан энэ ёслолд оролцож болно. Тэд гараа тухайн хүний толгой дээр зөөлөн тавина. Тэгээд ёслол гүйцэтгэж байгаа хүн:

  1. Уг хүний овог нэрийг хэлнэ.

  2. Мелкизедек санваарын эрх мэдлээр ёслолыг гүйцэтгэж байгаагаа хэлнэ.

  3. Тухайн хүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батална.

  4. “Ариун Сүнсийг хүлээн авна уу” гэж хэлнэ (“Ариун Сүнсний бэлгийг хүлээн авна уу” гэхгүй).

  5. Сүнсний удирдамжаар адислалын үгсийг нэмж хэлнэ.

  6. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Хэвлэх