Эрэгтэйчүүд
Тосыг ариулан адислах нь


“Тосыг ариулан адислах нь,” Санваарын ёслолууд ба адислалууд (2018).

“Тосыг ариулан адислах нь,” Санваарын ёслолууд ба адислалууд.

Тосыг ариулан адислах нь

Зураг
Ариулан адисалсан тос

Нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан өвдсөн эсвэл зовж шаналсан хүмүүст чидуны тосыг түрхэж хэрэглэхээс өмнө ариулан адисалсан байх ёстой. Өөр тос ашиглаж болохгүй. Тосыг ариулан адислахын тулд санваартан:

  1. Чидуны тосны онгойлгосон савыг гартаа барина.

  2. Тэнгэрлэг Эцэгт хандана.

  3. Тэрээр Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  4. Тосыг ариулан адисална (савыг нь биш), тэгээд үүнийг өвдсөн болон зовж шаналсан хүмүүст түрхэж, адислахын тулд хадгалуулна.

  5. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Сүмийн гишүүд ариулсан тосыг уух эсвэл биеийнхээ бэртэж гэмтсэн хэсгүүд дээр түрхэж хэрэглэх ёсгүй.


Хэвлэх