Эрэгтэйчүүд
Нутаглуулах газрыг онцгойлон адислах нь


“Нутаглуулах газрыг онцгойлон адислах нь,” Санваарын ёслолууд ба адислалууд (2018).

“Нутаглуулах газрыг онцгойлон адислах нь,” Санваарын ёслолууд ба адислалууд.

Нутаглуулах газрыг онцгойлон адислах нь

Зураг
Булшны чулуу

Энэхүү ёслолыг гүйцэтгэхэд зохих түлхүүрүүдийг эзэмшдэг санваарын удирдагч эсвэл тэдгээр түлхүүрийг эзэмшдэг хүний удирдлаган доор байгаа санваарын удирдагчийн зөвшөөрөл шаардлагатай.

Нутаглуулах газрыг онцгойлон адисалж байгаа хүн Мелкизедек санваартай байх ёстой бөгөөд уг ёслолыг хөтлөн явуулж байгаа санваартнаас зөвшөөрөл авсан байна. Нутаглуулах газрыг онцгойлон адислахын тулд тэрээр:

  1. Тэнгэрлэг Эцэгт хандана.

  2. Үүнийг Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.

  3. Оршуулгын газрыг нас барсан хүний биеийг амар тайван байлгах газар болгон онцгойлон мөн ариулан адисална.

  4. Тухайн газрыг ариусгаж, амилуулалт хүртэл хамгаалагдсан (хэрвээ зохистой бол) байж болохын төлөө залбирна.

  5. Гэр бүлийг нь тайтгаруулахыг Их Эзэнээс гуйж, Сүнсний удирдамжаар бодол санаагаа илэрхийлнэ.

  6. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Хэрэв гэр бүл нь хүсвэл оршуулгын газрыг онцгойлон адислахын оронд залбирал үйлдэж болно.

Хэрэв Сүмийн гишүүний цогцсыг чандарлаж байгаа бол чандар хадгалах газрыг адислах талаар тэргүүлэх эрх мэдэлтэн өөрийн үзлээр шийдэж болно. Тэрээр тухайн гэр бүлийн хүсэл, орон нутгийн ёс заншил, хуулийг харгалзан үзнэ. Хэрэв чандар хадгалах газрыг адисалж байгаа бол санваартан булш адислах зааврыг тохируулан ашиглаж болно.

Хэвлэх