Эрэгтэйчүүд
Санваар хүртээж, албанд томилох нь


“Санваар хүртээж, албанд томилох нь,” Санваарын ёслолууд ба адислалууд (2018).

“Санваар хүртээж, албанд томилох нь,” Санваарын ёслолууд ба адислалууд.

Санваар хүртээж, албанд томилох нь

Зураг
Санваарын адислал авч буй хүн

Энэхүү ёслолыг гүйцэтгэхэд зохих түлхүүрүүдийг эзэмшдэг санваарын удирдагч эсвэл тэдгээр түлхүүрийг эзэмшдэг хүний удирдлаган доор үйлчилж байгаа санваарын удирдагчийн зөвшөөрөл шаардлагатай.

Шаардлагатай ярилцлага ба зөвшөөрлийг гүйцэтгэж дууссаны дараа:

  1. Гадасны ерөнхийлөгч (эсвэл түүний удирдлагаар хэн нэгэн) тухайн хүнийг ахлагчийн албанд томилж болно эсвэл өөр зохистой Мелкизедек санваартанд үүнийг гүйцэтгэх эрх мэдлийг олгож болно. Зөвхөн Мелкизедек санваартнууд тойрогт зогсоно.

  2. Гадасны ерөнхийлөгч (эсвэл түүний удирдлагаар хэн нэгэн) тухайн хүнийг дээд пристийн албанд томилж болно эсвэл өөр дээд пристэд үүнийг гүйцэтгэх эрх мэдлийг олгож болно. Зөвхөн дээд пристүүд тойрогт зогсоно.

  3. Бишоп (эсвэл түүний удирдлагаар хэн нэгэн) тухайн хүнийг дикон, багш, пристийн албанд томилж болно. Зөвхөн пристүүд болон Мелкизедек санваартнууд тойрогт зогсож, ёслолыг гүйцэтгэнэ.

Уг томилгоонд оролцохын тулд (1) прист эсвэл Мелкизедек санваартан байх ёстой ба (2) томилогдож байгаа хүнтэй адил юм уу түүнээс дээд санваарын эрх мэдэлтэй байх ёстой. Тухайлбал, дээд пристийг томилоход эсвэл дээд пристийн гүйцэтгэх албанд хүн адисалж байхад тойрогт ахлагч зогсох ёсгүй.

Санваарын томилгоог гүйцэтгэхийн тулд эрх олгогдсон нэг эсвэл түүнээс олон санваартан тухайн хүний толгой дээр гараа зөөлөн тавина. Тэгээд томилгоог гүйцэтгэж байгаа санваартан:

  1. Тухайн хүнийг овог нэрээр нь дуудна.

  2. Томилгоог ямар эрх мэдлээр гүйцэтгэж байгааг хэлнэ (Аароны эсвэл Мелкизедек санваар).

  3. Хэрэв өмнө нь Аароны болон Мелкизедек санваар хүртээгүй бол үүнийг олгоно.

  4. Тухайн хүнийг Аароны эсвэл Мелкизедек санваарын албанд томилж, уг албаны эрх, хүч, эрх мэдлийг олгоно. (Санваар хүртээх юм уу эдгээр албаны аль нэгэнд томилоход санваарын түлхүүрүүдийг өгдөггүй.)

  5. Сүнсний удирдамжаар адислалын үгсийг нэмж хэлнэ.

  6. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Томилгоо бол адислал өгөх боломж юм. Тухайн хүнд үүргийг нь зааж өгөх үеэр нарийвчилсан зөвлөгөө, заавар өгдөг бөгөөд томилгооны үед өгөхгүй.

Томилгоог албан цуглаан болгох хэрэггүй. Хэн нэгэн хүн томилогдоход залбирал, гэрчлэл эсвэл заавар шаардлагагүй.

Хэвлэх