Эрэгтэйчүүд
Ариун ёслол


“Ариун ёслол,” Санваарын ёслолууд ба адислалууд (2018).

“Ариун ёслол,” Санваарын ёслолууд ба адислалууд.

Ариун ёслол

Зураг
Залуу эрэгтэй ариун ёслолыг түгээж байгаа нь

Энэхүү ёслолыг гүйцэтгэхэд зохих түлхүүрүүдийг эзэмшдэг санваарын удирдагч эсвэл тэдгээр түлхүүрийг эзэмшдэг хүний удирдлаган доор үйлчилж байгаа санваарын удирдагчийн зөвшөөрөл шаардлагатай.

Ерөнхий удирдамж

Сүмийн гишүүд Бурханыг шүтэн биширч, ариун ёслолоос хүртэхийн тулд Хүндэтгэлийн өдөр цугладаг (Сургаал ба Гэрээ 20:75, 59:9-ийг үзнэ үү). Энэ эрхэм ариун ёслолын үеэр тэд баптисмын гэрээнүүдээ шинэчлэхийн тулд Аврагчийн бие, цусыг төлөөлөн дурсаж талх, усыг хүртдэг (Матай 26:26–28, Иосеф Смитийн Орчуулга, Марк 14:20–25, Лук 22:15–20, 3 Нифай 18, Моронай 6:6-г үзнэ үү).

Ариун ёслолыг адисалж, түгээх нь

Пристүүд ба Мелкизедек санваартнууд ариун ёслолыг адисалж болно. Дикон, багш, прист, Мелкизедек санваартнууд ариун ёслолыг түгээж болно.

Цугларагсдыг ариун ёслолын дууллыг дуулж байх үеэр ариун ёслолыг адислах санваартнууд хүндэтгэлтэйгээр зогсон, талхны савнуудын бүтээлгийг сөхөж, талхыг жижиг хэсэг болгон хуваана. Тэд талхыг жижиглэн хувааж дууссаны дараа сууж, дуулал дуулахад нэгдэнэ.

Дууллын дараа талх адислах хүн өвдөг сөгдөж, ариун ёслолын талхны залбирлыг хэлнэ. Их Эзэн ариун ёслолын залбирлыг илчилсэн юм (Сургаал ба Гэрээ 20:77, 79, Моронай 4–5-ыг үзнэ үү). Залбирлыг тод, зөв, хүндэтгэлтэй хэлэхэд бишоп анхаарал тавина. Хэрэв ариун ёслолыг адисалж байгаа хүн үгийг хэлэхэд алдаа гаргаад, үүнийгээ өөрөө залруулах юм бол дахин засаж залруулах шаардлагагүй. Хэрэв тухайн хүн алдаагаа залруулаагүй бол бишоп залбирлыг зөв болгон давтаж хэлэхийг сануулна.

Залбирлын дараа диконууд эсвэл бусад санваартан талхыг цугларагсдад хүндэтгэлтэйгээр, зохих ёсоор тараана. Эхлээд тэргүүлэх албан тушаалтан ариун ёслолыг хүртэнэ. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, бүсийн дал эсвэл ерөнхий эрх мэдэлтэн индэр дээр суугаагүй тохиолдолд бишоп (эсвэл эзгүй үед зөвлөх нь) ариун ёслолын цуглааныг тэргүүлнэ. Дээд зөвлөлийн гишүүн цуглааныг тэргүүлдэггүй бөгөөд ариун ёслолоос эхэлж хүртэхгүй.

Тэргүүлэх албан тушаалтан ариун ёслолоос хүртэхэд, ариун ёслол түгээж байгаа бусад хүн оногдсон газрууд руугаа очно.

Санваартан ариун ёслолын савыг гишүүнд өгсний дараа бусад нь савыг тохиромжтой байдлаар нэгээс нөгөөд дамжуулж болно.

Ах нар талхыг түгээж дуусаад, савыг ариун ёслолын ширээн дээр буцааж тавина. Ариун ёслолын ширээний дэргэд ёслол гүйцэтгэж байгаа хүмүүс талхны савыг бүтээлгээр бүтээж, усны аяганы бүтээлгийг сөхнө. Тэгээд ус адислах хүн өвдөг сөгдөж, ариун ёслолын усны залбирлыг хэлэхдээ (Сургаал ба Гэрээ 20:79-ийг үзнэ үү), дарс гэдэг үгийг ус гэдэг үгээр орлуулна.

Залбирлын дараа диконууд ба бусад санваартан усыг цугларагсдад түгээнэ. Тэд түгээж дууссаны дараа савнуудыг ариун ёслолын ширээн дээр буцаан тавьж, ёслол гүйцэтгэгчдийг савнуудаа бүтээхийг нь хүлээгээд, дараа нь хүндэтгэлтэйгээр суудлаа эзэлнэ.

Хэвлэх