Эрэгтэйчүүд
Гэр орныг онцгойлон адислах нь


“Гэр орныг онцгойлон адислах нь,” Санваарын ёслолууд ба адислалууд (2018).

“Гэр орныг онцгойлон адислах нь,” Санваарын ёслолууд ба адислалууд.

Гэр орныг онцгойлон адислах нь

Зураг
Өвдөг сөгдөн залбирч буй гэр бүл

Сүмийн гишүүд гэр орноо Ариун Сүнс орших, гэр бүлийн гишүүдийн шүтэн бишрэх, дэлхийгээс аюулгүй байдлыг олж чадах, сүнслэг байдлаар өсөж хөгжих, мөнхийн гэр бүлийн харилцаанд бэлтгэх ариун газар болгон онцгойлон адислуулж болно. Зээлийн барьцаанд байгаа гэр орныг онцгойлон адисалж болно. Сүмийн барилгуудаас ялгаатай нь, гэр орныг Их Эзэнд ариулан адисалдаггүй.

Мелкизедек санваартан санваарын хүчээр гэр орныг адисалж болно. Хэрэв тухайн айлд Мелкизедек санваартан байдаггүй бол гэр орноо онцгойлон адислуулахын тулд ойрын хамаатан, тохинуулагч ахыг эсвэл өөр Мелкизедек санваартныг урьж болно. Эсвэл тухайн гэр бүл хамтдаа цуглаж, өмнө дурдсан зааврууд ба бусад үгийг Сүнсний удирдамжаар хэлж залбирч болно.

Хэвлэх