Эрэгтэйчүүд
Эцгийн адислал ба тайтгарлын бусад адислал, зөвлөгөө


“Эцгийн адислал ба тайтгарлын бусад адислал, зөвлөгөө,” Санваарын ёслолууд ба адислалууд (2018).

“Эцгийн адислал ба тайтгарлын бусад адислал, зөвлөгөө,” Санваарын ёслолууд ба адислалууд.

Эцгийн адислал ба тайтгарлын бусад адислал, зөвлөгөө

Зураг
Охиндоо адислал өгч буй хүн

Эцгийн адислал ба тайтгарлын бусад адислалыг Сүнсний удирдамжийн дагуу удирдамж өгөх, тайтгаруулахын төлөө өгдөг.

Мелкизедек санваартай эцэг нь хүүхдүүддээ эцгийн адислал өгч болно. Эдгээр адислал нь хүүхдүүдээ сургуульд орох, номлолд явах, гэрлэх, цэрэгт явах үед эсвэл ямар нэг сорилт бэрхшээлтэй тулгарах үед нь хэрэгтэй байж болно. Гэр бүлийнхэн эцгийнхээ адислалыг гэр бүлийн цэдэгт хадгалж болох боловч эцгийн адислалыг Сүмийн бүртгэлд хадгалдаггүй. Хэрэгтэй үедээ эцгээсээ адислал хүсдэг байхад эцэг эхчүүд хүүхдүүдээ дэмжих нь зүйтэй.

Зохистой Мелкизедек санваартнууд гэр бүлийнхээ бусад гишүүнд болон хүссэн бусад хүнд тайтгарлын адислал, зөвлөгөө өгч болно.

Эцгийн адислал ба тайтгарлын бусад адислал, зөвлөгөөг өгөхийн тулд нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартнууд тухайн хүний толгой дээр гараа зөөлхөн тавина. Тэгээд адислал өгч буй санваартан:

  1. Уг хүнийг овог нэрээр нь дуудна.

  2. Мелкизедек санваарын эрх мэдлээр адислалыг гүйцэтгэж байгаагаа хэлнэ.

  3. Сүнсний удирдамжаар адислалын үгсийг нэмж хэлнэ.

  4. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Хэвлэх