Эрэгтэйчүүд
Хүүхдэд нэр өгч адислах нь


“Хүүхдэд нэр өгч адислах нь,” Санваарын ёслолууд ба адислалууд (2018).

“Хүүхдэд нэр өгч адислах нь,” Санваарын ёслолууд ба адислалууд.

Хүүхдэд нэр өгч адислах нь

Зураг
Эрэгтэйчүүд нялх хүүхдийг адисалж байгаа нь

Энэхүү ёслолыг гүйцэтгэхэд зохих түлхүүрүүдийг эзэмшдэг санваарын удирдагч эсвэл тэдгээр түлхүүрийг эзэмшдэг хүний удирдлаган доор үйлчилж байгаа санваарын удирдагчийн зөвшөөрөл шаардлагатай.

Ерөнхий удирдамж

“Христийн сүмийн хүүхэдтэй гишүүн бүр тэднийг Сүмийн өмнө ахлагчдад авчрах ёстой, тэд Есүс Христийн нэрээр тэдэн дээр гар тавин, мөн түүний нэрээр тэднийг адислах ёстой” (Сургаал ба Гэрээ 20:70). Энэ илчлэлтийн дагуу, зөвхөн Мелкизедек санваартнууд хүүхдүүдэд нэр өгч адислахад оролцож болно. Хүүхдүүдэд нэр өгч адислахаас өмнө энэ зааврын талаар санваарын удирдагчид гишүүдэд мэдээлэл өгсөн байх ёстой. Адислалын ариун мөн чанарыг хадгалахын зэрэгцээ хувь хүн, гэр бүлүүдийг эвгүй байдалд оруулахгүй эсвэл гомдоохгүй байх талаар бүхий л хичээл зүтгэлийг гаргасан байвал зохино.

Хүүхдүүдэд эцэг эхчүүдийнх нь бүртгэлтэй тойргийн мацгийн ба гэрчлэлийн цуглаан дээр нэр өгч адисалдаг.

Хүүхдэд нэр өгч, адислах заавар

Мелкизедек санваартнууд нялх хүүхдийг адислахдаа тойрог болон зогсож, гараараа хүүхдийн нуруун доороос барина. Том болсон хүүхдийг адислахдаа ах нар хүүхдийн толгой дээр гараа зөөлхөн тавина. Адислал өгч байгаа хүн:

  1. Тэнгэрлэг Эцэгт хандана.

  2. Мелкизедек санваарын эрх мэдлээр адислалыг гүйцэтгэж байгаагаа хэлнэ.

  3. Хүүхдэд нэр өгнө.

  4. Сүнсний удирдамжаар адислалын үгсийг нэмж хэлнэ.

  5. Есүс Христийн нэрээр төгсгөнө.

Хэвлэх