Өсвөр үеийнхэн
Өсвөр үеийнхний үйл ажиллагаа: Дүрслэх урлаг, хөгжим, бүжиг


Дүрслэх урлаг, хөгжим, бүжиг

Уран бүтээл хийх ур чадварт суралц

Зураг

Зорилго

Бусадтай харилцах харилцаагаа хүчирхэгжүүлж байхдаа уран бүтээл хийх ур чадварт суралц.

Тодорхойлолт

Тойрог эсвэл орон нутгаас нэг юм уу хэд хэдэн гишүүнийг уриад өсвөр үеийнхэнд мужаан, хатгамал, сийлбэр, нэхмэл, зургийн зэрэг авьяасаа бүтээлчээр ашиглахыг эсвэл уран бүтээл хийх ур чадварыг заалгуул. Та тойрог эсвэл орон нутгийн настай гишүүдийг оролцоход урьж болно. Хувийн харилцан үйлчлэлийг илүү урамшуулах үүднээс өсвөр үеийнхэн бүрийн сонирхолд түшиглэн багш бүрд нэг юм уу хоёр хүүхдийг оноож өг. Хэн нэгний амьдралыг адислахын тулд шинэ ур чадвараараа ямар нэг зүйл бүтээхэд өсвөр үеийнхнийг урь. Тэднийг ур чадвар заасан хүмүүстэйгээ болон нэг нэгэнтэйгээ хийсэн зүйлийнхээ талаар хуваалцах үйл ажиллагаа төлөвлө.

Төлөвлөгөөнд нэмэх

Мормон захиас бич

Зураг

Зорилго

Сайн мэдээг хөгжилтэй, орчин үеийн аргаар хэрхэн хуваалцах талаар суралц.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхнийг хэдэн бүлэг болгон хуваа (тэд чуулга, анги эсвэл өөр байдлаар хуваагдаж болно). Өсвөр үеийнхэнд зориулсан Мормон захиас-тай төстэй, сайн мэдээний захиасыг хуваалцаж байгаа 3-5 минутын видео бичлэг хийх цагийг бүлэг бүрт гаргаж өгөөрэй. Энэ жилийн мючелийн сэдэв, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын сэдвүүд, өсвөр үеийнхний сүм дээр сурч байгаа сэдэв гэх мэт видео бичлэгүүдийн сэдвийг тэдэнд хуваарилж өгөөрэй. Өсвөр үеийнхэн өөрсдийн видео бичлэгийг бүтээсний дараа хийсэн видео бичлэгээ бүхэл бүлэгтэйгээ хуваалцах кино үдэш зохион байгуулаарай. Хэрвээ өсвөр үеийнхэн хүсэх юм бол тэд өөрсдийн видео бичлэгийг интернэтэд тавьж, сайн мэдээг илүү олон найзтайгаа хуваалцаж болно.

Төлөвлөгөөнд нэмэх

Хоол хийх урлаг

Зураг

Зорилго

Амттай бөгөөд үзэмжтэй ямар нэг юм хий.

Тодорхойлолт

Амттай бөгөөд үзэмжтэй хэд хэдэн жор эсвэл хоолууд сонгохыг чадварлаг тогоочоос хүс. Эдгээр хоолыг хэрхэн бэлтгэхийг өсвөр үеийнхэнд заалгахаар түүнийг урь. Хийсэн хоолоо үйлчлэл хэрэгтэй байгаа гишүүн бус хүмүүст болон тойргийнхоо гишүүдэд өсвөр үеийнхнээр хүргүүл. Бусдад үйлчилсэн талаарх ярилцлагыг явуул.

Төлөвлөгөөнд нэмэх

Авьяасаа үзүүлэх тоглолт

Зураг

Зорилго

Өсвөр үеийнхний болон тойргийн гишүүдийн авьяасыг магтан алдаршуул.

Тодорхойлолт

Тойргийн эсвэл өсвөр үеийнхний авьяасыг үзүүлэх тоглолт төлөвлө. Үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулахад өсвөр үеийнхнийг оролцуул. Хэд хэдэн төрлийн авьяасыг багтаан, хүмүүсийг хувиараа болон багаараа оролцоход урь. Их Эзэн бидэнд яагаад авьяас өгч мөн бидний авьяасаар юу хийлгэхийг хүсдэг талаар ярилц.

Төлөвлөгөөнд нэмэх

Бүжгийн дэг жаяг

Зураг

Зорилго

Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хооронд зохистой харилцах харилцааг болон өөртөө итгэлтэй байдлыг хөгжүүл.

Тодорхойлолт

Хэн нэгнийг бүжгэнд хэрхэн урих, бүжгийн зохих арга маяг, бүжгийн байрлалууд, хувцаслалт болон биеэ авч явах байдал, хэрхэн эелдэг боловсон мөн хүндэтгэлтэй байх зэргийг ярилцаж мөн хийж үзүүл. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Хөгжим ба бүжиг” хэсгийг нэгтгэн дүгнэж, зааж буй зүйлийнх нь талаар ярилц. Өсвөр үеийнхнийг сурсан зүйлээрээ дадлага хийхэд урь.

Төлөвлөгөөнд нэмэх

Бүжиг

Зураг

Зорилго

Хэрхэн бүжиглэхийг сурч мөн авьяас чадвараа хөгжүүлэх.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхэнд (уламжлалт, зан заншлын, түүхэн бүжиг зэрэг) төрөл бүрийн бүжиг заах хүмүүсийг урь. Энэхүү үйл ажиллагааны нэг хэсэг болгон Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь “Хөгжим ба бүжиг” хэсгийн талаар хуваалцаж мөн ярилц. Бүгд хамтдаа бүжиг давтаж мөн гэр бүлүүдийг урин, тойргийн бүжгийн үйл ажиллагаа зохиоход анхаараарай.

Төлөвлөгөөнд нэмэх

Гэрэл зургийн тэмцээн

Зураг

Зорилго

Гэрэл зургийн урлагтай илүү сайн танилц.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхэнд бүтэц байгууламж, гэрэлтүүлэг гэх мэт гэрэл зургийн үндсэн зарчмуудын талаар заах хэн нэгнийг урь. Өсвөр үеийнхэн нэг бүрд эсвэл баг бүрд зургийн аппарат өг (боломжтой бол тэднээс өөрсдийнхөө аппаратыг авчрахыг хүс). Тэдэнд сэдэв өгч, уг сэдэвтээ тохирох гэрэл зураг авахуулахаар явуул. Эргэж ирэхэд нь гэрэл зургуудыг компьютерт оруул, тэгснээр бүх өсвөр үеийнхэн үзэж чадна. Хэд хэдэн ангиллаар шагнал гардуулах талаар анхаараарай. (Хэрэв дижитал зургийн аппарат байхгүй бол та зургийн хальс ашигладаг аппарат ашиглаж болох ба хальсыг боловсруулсны дараа зургуудын талаар дараачийн мючелийн үйл ажиллагаанд хуваалцаж болно). Энэ үйл ажиллагааг өсвөр үеийнхний гэрэл зургууд дахь сайн мэдээний урианд анхаарахад тааруулж болно.

Төлөвлөгөөнд нэмэх

Дуу удирдах нь

Зураг

Зорилго

Дуу хэрхэн удирдахыг сур.

Тодорхойлолт

Сүмийн дууллын номын ар талын материалаас хаягийг ашиглан янз бүрийн хэмнэлтэй дууллуудыг удирдахыг сурч мөн дадлага хий. Өсвөр үеийнхнийг ирэх ням гарагийн цуглаанууд, онцгой цугларалт, семинар, гэр бүлийн үдэш зэрэгт сүмийн дууллыг удирдах дадлага хийхэд урь.

Төлөвлөгөөнд нэмэх

Дэлхий даяарх хөгжим

Зураг

Зорилго

Өөр өөр зан заншлын хөгжимд суралцаж мөн талархахад нь өсвөр үеийнхэнд тусал.

Тодорхойлолт

Өөр өөр зан заншлуудын хөгжмийн талаар өсвөр үеийнхэнд заах хэн нэгнийг урь. Өөр өөр төрлийн хөгжмийн зэмсгийн талаар хуваалцаж, өсвөр үеийнхэнд тэдгээрээр тоглохыг зөвшөөрөх талаар бодож үзээрэй. Зан заншил бүрд хөгжим нь яагаад чухал байдгийг ярилц. Бүлгээрээ Сургаал ба Гэрээ 25:12-ыг уншиж, ярилц.

Төлөвлөгөөнд нэмэх

Жүжиг

Зураг

Зорилго

Авьяасаа хөгжүүлж мөн илүү нэгдмэл бай.

Тодорхойлолт

Богино хэмжээний жүжиг зохиож, тоглох багуудыг байгуулахад өсвөр үеийнхнийг урь. Тэд зохиолоо өөрсдөө зохиож эсвэл судрын түүхүүдээс жүжиглэж болно. Бүлгээрээ хамтран төлөвлөж, дадлага хийн мөн бусдадаа зориулан жүжгээ тоглохыг өсвөр үеийнхнээс хүс. Мөн түүнчлэн  үзүүлэн, хувцас, тайзны зураг гэх мэт зүйлүүд дээр өсвөр үеийнхэн тусалж болно. Тэнгэрлэг Эцэг яагаад бидэнд авьяасыг өгдөг талаар мөн Тэрээр биднийг авьяасаа юунд ашиглаасай хэмээн хүсдэг талаар ярилц. 

Төлөвлөгөөнд нэмэх

Жүжиглэх урлагийн үдэш

Зураг

Зорилго

Үеийнхнийхээ болон үзэгчдийн өмнө тоглолт хийхэд өөртөө итгэлтэй болох

Тодорхойлолт

Өсвөр үеийнхнийг хэдэн бүлэг болгон хуваарилан, бүлэг бүрд уут дүүрэн санамсаргүй сонгосон зүйлсийг өг. Өөрсдөдөө байгаа зүйлүүдийг ашиглан, жүжгийн үзүүлбэр бэлтгэх тодорхой хугацааг тэдэнд өгөөрэй. Тэднийг жүжгийн үзүүлбэрээ бусдын өмнө үзүүлэх эсвэл түүнийхээ бичлэгийг хийн, найз нартайгаа юм уу тойрог салбарынхантайгаа үзэхэд урь. Хамгийн хөгжилтэй жүжиг үзүүлсэн болон үзүүлэнг хамгийн сайн ашигласан мөн хамгийн бүтээлч гэх мэтээр бүлэг бүрд шагнал өгч болох юм.

Төлөвлөгөөнд нэмэх

Кино наадам

Зураг

Зорилго

Видео бүтээлээр дамжуулан түүх ярьж өгөхөд суралц.

Тодорхойлолт

Түүх өгүүлэх видео бичлэг хийх видео хэрэгслийг хэрхэн ашиглахыг өсвөр үеийнхэнд заалгуулахаар хэн нэгнийг урь. Өсвөр үеийнхний бүлгүүдэд Лиахона, судрууд, сүмийн түүх эсвэл өөрсдийн амьдралын түүхийг ашиглан богино хэмжээний видео бичлэг хийх хэдэн долоо хоногийн хугацаа өг. Видео бичлэгийг хамтдаа үзэж, баясахаар дахин цуглар. Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгон Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос “Үзвэр үйлчилгээ ба мэдээллийн хэрэгсэл” хэсгийг дахин унших талаар бодож үзээрэй.

Төлөвлөгөөнд нэмэх

Концертод оролцох

Зураг

Зорилго

Хөгжмийн урлагт талархалтай болох.

Тодорхойлолт

Сүнслэгээр нөлөөлөх хөгжмийн тоглолтод, боломжтой бол тойргийнхоо өсвөр үеийнхний нэгнийх нь концертод эсвэл хөгжмийн тоглолтод хамт оролц. Сайн сайхан хөгжмийн үнэ цэнийн талаар ярилц.

Төлөвлөгөөнд нэмэх

Өсвөр үеийнхний найрал дуу

Зураг

Зорилго

Өсвөр үеийнхэнд сүнсийг мэдэрч мөн ариун дууллуудаар дамжуулан хамтран нэгдэхэд нь тусал.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхний найрал дуу байгуулж, хэд хэдэн сүмийн дууллыг эсвэл зохистой дуунуудыг давтах цаг гарга. Бишоп юм уу салбарын ерөнхийлөгчтэй ярьж, сүмийн цуглаан эсвэл онцгой цугларалт гэх мэт газруудад өсвөр үеийнхнийг бусдад зориулан дуулж болох цагийг тогтоо.

Төлөвлөгөөнд нэмэх

Тоглолтод явах нь

Зураг

Зорилго

Урлаг ба бусад соёлын арга хэмжээнүүдэд талархах сэтгэгдэлтэй бол.

Тодорхойлолт

Жүжиг, бүжгийн тоглолт эсвэл өөр бусад соёлын арга хэмжээг үз. Энэ нь өсвөр үеийнхний нэг нь эсвэл тойргийн өөр нэг гишүүн оролцсон тоглолт байж болно. Хэрэв боломжтой бол, аливаа бүтээлийг бий болгоход зарцуулдаг хүч чармайлтын талаар илүү ихийг мэдэхийн тулд өсвөр үеийнхнийг тайзны ар талын ажилтай танилцуулах эсвэл бэлтгэл ажлыг үзэх зөвшөөрөл ав. Та нэг уран бүтээлчтэй тухайн уран бүтээлд ажилласан туршлагынх нь талаар ярилцахаар зохион байгуулж болно. Талантын тухай сургаалт зүйрлэлийн талаар болон Их Эзэн биднийг өгөгдсөн бэлгүүдээрээ юу хийгээсэй хэмээн хүсдэг талаар ярилцана уу (Матай 25:14–29-ийг үзнэ үү).

Төлөвлөгөөнд нэмэх

Хөгжмийн зэмсгийн богино хугацааны сургалт

Зураг

Зорилго

Олон төрлийн хөгжмийн зэмсгүүдтэй танилцаж, нуугдмал байж болох авьяасаа олж илрүүл.

Тодорхойлолт

Нэг эсвэл түүнээс илүү тооны хөгжмийн зэмсгийг авчраад уг зэмсгийг тоглох суурь мэдлэгийг өсвөр үеийнхэнд заахыг хэн нэгнээс хүс. Дадлага хийж мөн бусдадаа зориулан тоглох цагийг өсвөр үеийнхэнд олгоорой. Бүлгээрээ Сургаал ба Гэрээ 25:12-ыг уншиж ярилцана уу.

Төлөвлөгөөнд нэмэх

Хуучны хөгжим ба бүжиг

Зураг

Зорилго

Өсвөр үеийнхний төрөхөөс өмнөх үеийн бүжиг, хөгжмөөс суралцаж, өвөг дээдсийнхээ талаар сурч аваарай.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхэнд тэдний сонирхсон нэгэн түүхэн үеийг (жишээлбэл, 1920-иод, 1940-өөд юм уу 1970-аад он гэх мэт) сонгоход нь туслаарай. Чуулга, анги, бүлэг бүрийг тухайн үеийн нэртэй дуу эсвэл бүжгийг сурч, үүнийгээ тойрог, салбарын гишүүд эсвэл орон нутгийнхаа настай хүмүүст үзүүлэхэд урь. Тэр үеийн энгийн хувцас, чимэглэл, үзүүлэнг хэрэглэхийг та хүсч болох юм. Дэлхийн загвар болон сонирхол өөрчлөгдөж болох хэдий ч Их Эзэний жишгүүд үргэлж байдаг талаар ярилцаарай. Өнөөгийн дэлхийд Их Эзэний жишгүүдийг дагах явцад хөгжилтэй бүжигт хэрхэн явж болох талаар хуваалцахад өсвөр үеийнхнийг урь (Залуучуудын бат бөх байдлын төлөө, “Хөгжим ба бүжиг”-ийг үзнэ үү).

Төлөвлөгөөнд нэмэх

Хэвлэх