Тогтвортой сүнслэг байдалд байх чадвар
Библийн ёс заншил
Зорилго
Эрт дээр үед амьдарч байсан хүмүүсийн талаар суралцаж мөн тэдний итгэлийн төлөө таларх.
Тодорхойлолт
Библи судалж байсан хэн нэгнийг уриад эрт дээр үеийн зан заншил болон тэр үеийн өдөр тутмын амьдралын талаар суралцах нь өсвөр үеийнхнийг судруудыг ойлгоход хэрхэн тусалж болохыг тэдэнтэй хуваалцахад урь. Хуучин гэрээ болон Шинэ гэрээнээс Библийн цаг үе дэх амьдралыг заадаг судруудыг олоход нь өсвөр үеийнхнийг чиглүүл. Судруудын тухай ойлголтыг нь гүнзгийрүүлэх ямар нэгэн юм хийхийг тэднээс хүс. Тэд гэр ахуйн хэрэгсэл юм уу багаж хийж, барилгуудын загварыг бүтээн, библи дээр гардаг хоол бэлтгэж эсвэл судрууд дахь хүмүүсийн өмсдөг байсан хувцсыг хийж болно. Энэ нь судруудыг илүү сайн ойлгоход маань бидэнд хэрхэн тусалдаг талаар ярилцана уу.
Жишээнүүдэд доорх зүйлс багтаж болно:
-
Дэнлүү хийх (Матай 25–ыг үзнэ үү).
-
Дээгүүр өнгөрөх баярын хоол хийх (Египетээс гарсан нь 12–13–ыг үзнэ үү).
-
Асрын загварыг барьж босгох эсвэл зурах (Египетээс гарсан нь 25–31–ийг үзнэ үү).
-
Сахиус, унжлага хийх (Матай 23:5–ыг үзнэ үү).
-
Шигшүүр хийх (Матай 3:12–ыг үзнэ үү).
Зөв зүйлийн төлөө зогс
Зорилго
Их Эзэний жишгүүдийн талаарх ойлголтоо нэмэгдүүл.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхэнд тулгарч болох янз бүрийн нөхцөл байдлуудыг бич. Жишээлбэл, “Чи найзынхаа гэрт очтол хамт байгаа найз нар чинь зохисгүй кино үзэхээр сонголоо. Чи яах вэ?” Асуулт болгоныг сүмийн байрны өөр өөр өрөөнүүдэд эсвэл өөр газруудад тавь. Өсвөр үеийнхнийг бүлгүүд болгон хуваарилан, бүлэг болгоныг нэг газар руу явуул. Газар болгонд, нэг хүүхдээр нөхцөл байдлыг уншуул. Өсвөр үеийнхэн бүрийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос уг нөхцөл байдалд юу хийх талаар заасан зөвлөгөөг эрж хайж олоход урь. Бүлгээрээ үүнтэй төстэй нөхцөл байдалд орж байсан талаарх өсвөр үеийнхний туршлагаас ярилцаж, тэд Их Эзэний жишгийг дагахаар хэрхэн сонгосон талаар мөн ярилцаарай. Газар бүрд тавьсан цаасан дээр өсвөр үеийнхнээр эдгээр нөхцөл байдлуудад хэрхэн хандаж болох талаарх тэдний саналуудыг бичүүл. Тэгээд бүлгүүд бүх нөхцөл байдлуудыг уншсан байж болохын тулд дараагийн газар руу ээлжлэн очно.
“Даруу хувцаслалт” загварын үзүүлбэр
Зорилго
Даруу хувцаслалтын жишгийг тайлбарлаж мөн үүний дагуу амьдрахаар шийдэхэд бэлэн бай.
Тодорхойлолт
Даруу хувцасны хичээл ба загварын үзүүлбэр зохион байгуул. Оёж урлах чадвартай нэгнээр хувцсыг даруухан болгохын тулд хэрхэн өөрчилж, дахин оёж болохыг үзүүл. Тэгээд өсвөр үеийнхэнд даруу хувцасны загвар өмсгө (сүмийн, гоёлын болон биеийн тамирын хувцас гэх мэт ангилалтай болгох талаар бодож үзээрэй). Загвар өмсөгч бүрээс тэд хэрхэн даруухан хувцаслахаар шийдсэнийг нь болон энэ амлалтынхаа дагуу хэрхэн амьдардаг талаар ярихыг хүсээрэй. Даруу хувцаслалт нь яагаад чухал болох талаар мөн бид хэл яриа, зан ааш болон хувцаслалтаа даруу байлгаснаар Сүнсийг хэрхэн урьж болох талаар ярилцаарай.
Ерөнхий чуулганаар асуултууддаа хариулт олж ав
Зорилго
Асуултууддаа хариулт олж авахад тань ерөнхий чуулган хэрхэн тусалж чадахыг ойлго
Тодорхойлолт
Ерөнхий чуулганы өмнө мючелийн үйл ажиллагаа юм уу ням гаргийн хичээлээр цаг гарган, сайн мэдээний сэдвүүдийн талаарх асуултуудаа бич. Гэр бүл юм уу найз нөхөдтэйгээ хамт чуулганыг үзэхдээ асуултуудад тань хариулахад туслах ямар нэгэн сургаалыг эсвэл өдөөлтийг тэмдэглэж ав. Ерөнхий чуулганы дараа хүлээн авсан зарим хариултаа гэр бүл, ангийнхан юм уу чуулгатайгаа хуваалц.
Ерөнхий чуулганаас сурсан эшлэлүүдээ хийх шилэн сав
Зорилго
Ерөнхий чуулган дээр заасан сургаалуудыг амьдралдаа хэрэгжүүл.
Тодорхойлолт
Мючелийн үйл ажиллагаанд оролцохоор ирэхдээ чуулган дээр хэлсэн үгсээс өөрт тань хамгийн их таалагдсан хэдэн эшлэлийг авчир. Чуулган дээр хэлсэн үгсээс таалагдсан эшлэлүүдээ шилэн саванд хий. Ирэх зургаан сарын турш өдөр бүр шилэн савнаасаа нэг эшлэл аван, түүн дээр заасан сургаалын талаар тунгаан бод. Сурсан зүйлсээ тэмдэглэлдээ бич.
Ерөнхий чуулганы тойм
Зорилго
Амьд бошиглогчид болон төлөөлөгчдөөс суралцаж мөн тэдний заадаг зүйлийг сана.
Тодорхойлолт
Хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы талаарх асуултуудад хариулах асуулт хариултын тоглоомыг өсвөр үеийнхний багуудад зориулан бэлтгэ. Хэн ямар сэдвээр ярьсан мөн ерөнхий эрх мэдэлтнүүдийн нэрийг зурагтай нь тохируулах гэх мэтчилэн байж болно. Үүнийг хийхээс өмнө чуулганы туршид тэмдэглэл хөтлөхөд өсвөр үеийнхнийг урамшуулан дэмж, уг тэмдэглэлээ тоглоомын явцад ашиглахыг зөвшөөр. Тоглоомын дараа, Ерөнхий чуулганыг сонсож байхад нь тэдэнд төрсөн сэтгэгдэл, мэдрэмжийн талаар болон хүлээн авсан удирдамжийнхаа дагуу өсвөр үеийнхэн юу хийх гэж байгаа талаар тэдэнтэй ярилцаарай.
Жишгүүдээ сурталчлах нь
Зорилго
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдийг ойлгож мөн хуваалц.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхний бүлгүүдээр Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын өөр өөр сэдвүүдээр сурталчилгаа эсвэл зар хийлгэ (Moрмон зурагт хуудас эсвэл видео бичлэг, дуу гэх мэт) Тэднийг хийсэн бүтээлээ үлдсэн өсвөр үеийнхэнтэй болон бусадтай хуваалцахад урь. Бүлгийг урьж, уг бүтээл дэх жишгийн дагуу амьдарснаар тэд хэрхэн адислагдсаныг нь хуваалцуул.
Жишиг тоглоомууд
Зорилго
Их Эзэний жишгүүдийг бусдад хөгжөөнтэй арга замаар хэрхэн тайлбарлах талаар суралцаж болох хөгжилтэй аргуудыг ашигла.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхэнд өөрсдийн жишгүүдийн талаар бусадтай хэрхэн хуваалцахад суралцахад нь туслахын тулд дараах тоглоомуудаас нэгийг нь тогло:
-
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь сэдвүүд бичсэн картуудыг урьдчилан бэлтгэ. Сэдэв бүрийн дор уг сэдэвт хамаарах үгсийг жагсаа (“Үзвэр үйлчилгээ ба мэдээллийн хэрэгсэл” гэсэн сэдвийн хувьд “зурагт”, “компьютер”, “үзэх”, “видео” эсвэл “кино” гэж жагсааж бичиж болно). Өсвөр үеийнхнийг багуудад хуваарил. Баг бүрээс нэг тоглогч гарч, картан дээрх үгсийг хэрэглэлгүйгээр багийнхнаараа уг сэдвийг таалгуулна. Хэрэв аль нэг баг уг сэдвийг тогтоож өгсөн хугацаанд таасан бол түүнийг таасан багийн гишүүн нь картан дээрх үгсийг зөв ашиглан, тэрхүү сэдвээрх Их Эзэний жишгүүдийн талаар найздаа хэрхэн хуваалцаж болохыг жүжигчлэн тоглоно (ямар асуултыг найз нь тавьсан байж болох талаар та нөхцлийг нь өгч болно). Хэрэв тогтоосон хугацаанд баг нь сэдвийг таахгүй бол сэдвийг таалгуулж байсан гишүүн нь картан дээрх үгсийг ашиглан, Их Эзэний жишгүүдийн талаар найздаа хэрхэн хуваалцаж болохыг жүжигчлэн тоглоно.
-
Цаасан дээр өөрсдийн жишгүүдээс (Мэргэн ухааны үг, ариун өдөр, ариун явдлын хууль, аравны нэг гэх мэт) бичээд аяганд хий. Өсвөр үеийнхнийг багуудад хуваарил. Баг бүрээр аяган доторх жишгүүд бичсэн цааснаас сугалуул. Тэдэнд сугалж таарсан жишгүүдийг хэрхэн хамгийн сайн зааж, тайлбарлах талаар ярилцах 5 орчим минутын хугацаа өг. Багуудыг ярилцсаны дараа багаа төлөөлөн, өөрсдийн жишгүүдийг тайлбарлах жүжигчилсэн тоглолт үзүүлэх нэг гишүүнийг багаас сонго. Ярилцлагаа давтан, жүжигчилсэн тоглолтоо хэд хэдэн удаа хий.
-
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдийн нэг болох даруу хувцаслалтыг төлөөлүүлэн хальстай жимсийг авчирч болохоор жишээ аван, жишгүүдийг төлөөлөхөд ашиглаж болох загвар хүнсний зүйлийг өсвөр үеийнхнээр авчруул. Өсвөр үеийнхнээр өөрсдийнх нь жишигт хамаарах жишээ гаргуулж, бяцхан хичээл өгүүл. Тухайн жишигтэй холбогдох туршлагуудыг нь хуваалцуулахыг хүс.
Их Эзэний жишгүүдийн төлөө зогсох нь
Зорилго
Бид яагаад их Эзэний жишгүүдээр амьдрахыг сонгодог болохыгоо бусадтай хуваалцахад бэлтгэ.
Тодорхойлолт
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдтэй зөрчилдөх, хүмүүсийн гаргаж болох хэд хэдэн маргааныг олж тогтоо (жишээлбэл, “Хэрэв бид хайр сэтгэлтэй бол гэрлэлтээс өмнө ариун явдлын хуулийг зөрчиж болно”). Өсвөр үеийнхнийг судрууд болон Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол гэх мэт эх сурвалжуудыг ашиглан, Их Эзэний жишгүүдийг тайлбарлуулахаар хамтран ажиллуул. Хэрэв боломжтой бол өсвөр үеийнхэн уг сэдвээр амьд бошиглогчдын хамгийн сүүлд хэлсэн үгсийг хайж олж болно. Эдгээр жишгүүдийн аль нэгийн талаар эсрэг асуулт асууж байгаа дүр үзүүлж мөн өсвөр үеийнхнээр итгэл бишрэлээ хуваалцах дадлага хийлгэ.
Матай, Марк, Лук болон Иоханы сайн мэдээг унш
Зорилго
Шинэ Гэрээний Матай, Марк, Лук болон Иоханы сайн мэдээг уншсанаар Есүс Христийн тухай гэрчлэлийг олж ав.
Тодорхойлолт
Ангиараа юм уу чуулгараа Шинэ Гэрээний Матай, Марк, Лук болон Иоханы сайн мэдээг тодорхой хугацаанд унших төлөвлөгөө гарга. (Жишээлбэл, та жилийн эхэнд эхлээд Христийн амилсны баярын ням гарагт дуусгаж болно.) Та анги юм уу чуулгын гишүүдэд ням гараг бүр Аврагчийн тухай судалж байхдаа юу сурч мөн ямар туршлага хуримтлуулж байгаа талаараа хуваалцах боломжийг олгож болно. Анги юм уу чуулгын гишүүд сурсан зүйлээ гэр бүлийнхээ гишүүд эсвэл олон нийтэд үзүүлэхээр танилцуулах булан бэлдэж болох үйл ажиллагааг төлөвлө. Жишээлбэл, тэд номлолууд, сургаалт үлгэрүүд, гайхамшгууд эсвэл Есүс Христийн Цагаатгалын талаар зааж, танилцуулах булангуудыг бэлдэж болно.
Миний дуртай судар
Зорилго
Тэдний хувьд утга учир бүхий судраас хуваалцсанаар нэг нэгэндээ сүнслэгээр нөлөөлөх.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхэн бүрээр дуртай судрыг нь төлөөлөх эд зүйлс авчруул. Бүх эд зүйлсийг ширээн дээр тавиад өсвөр үеийнхнээс судраа уншин, энэ нь яагаад тэдний хувьд утга учиртай болохыг тайлбарлахыг хүс. Эд зүйлсийн аль нь аль судартай тохирохыг таалгахаар бишоп эсвэл ямар нэгэн удирдагчийг уриарай. Тэгээд бишопыг дуртай судраасаа зааж мөн хуваалцахад урь.
Мормоны Номыг амьдралдаа хэрэгжүүлэх
Зорилго
Мормоны Номын талаар бусдад бүтээлч аргаар заах тал дээр суралц.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнийг бүтээлч ба оролцооны арга замаар (жүжигчилсэн тоглолт, видео бичлэг эсвэл тоглоом зэргээр) Мормоны Номын түүх болон хэсгүүдийг нэг нэгэнд нь заалга. Уг түүх болон хэсгүүд нь тэдэнд сайн мэдээний зарчмыг ойлгоход хэрхэн тусалдгийг тайлбарлахыг хүс.
Мормоны номын уриалга
Зорилго
Мормоны номын тухай гэрчлэлээ хүчирхэгжүүл
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнийг тодорхой хугацаанд Мормоны Номыг бүтнээр нь (эсвэл сонгосон нэг хэсгийг) уншиж дуусгахад уриал. Бие биенээ урамшуулан дэмжих, өөрсдийн өсөлт хөгжлийг хэмжих мөн унших үед төрсөн мэдрэмжүүдээ анхааралтай тэмдэглэж авах зэрэг арга замуудын талаар ярилц. Үүний дараахан гэрчлэлийн цуглаан юм уу онцгой цугларалт зохион байгуулж, өсвөр үеийнхнээр юу сурсан болон сударт өөрсдийгөө бүрэн зориулах нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар хуваалцуул.
Өөрийн гэсэн тэмдэглэл хөтөл
Зорилго
Олон арга замаар тэмдэглэл хөтлөхийг суралц.
Тодорхойлолт
Тэмдэглэл хөтлөх оройг зохион байгуул, тэгснээр уламжлалт тэмдэглэлийн дэвтэр, онлайн тэмдэглэл, блог, хайчилбарын цомог, зургийн цомог, аудио болон видео бичлэгийн тэмдэглэл гэх мэт тэмдэглэл хөтлөх өөр өөр аргуудыг суралцаж чадна. Долоо хоногийнхоо тэмдэглэлийг тогтмол хөтлөх зорилго тавьж, туршлагаа анги эсвэл чуулгадаа хуваалц.
Сурсан зүйлээ бусадтай хуваалцах нь
Зорилго
Ням гарагт сурсан зарчмуудаа бусадтай хуваалц мөн эдгээр зарчмын талаарх өөрийн гэрчлэлийг хүчирхэгжүүл.
Тодорхойлолт
Тойрог эсвэл салбартаа байгаа айлчлалаас болон товч сүнслэг захиасаас урам авч болох хүмүүсийн нэрийн жагсаалт гарга. Энэ жагсаалтад чуулга эсвэл ангийн идэвх султай гишүүн, саяхан баптисм хүртсэн хөрвөгч, ахмад гишүүд, гэр бүлүүд орж болно. Чуулга эсвэл ангийг хоёр юм уу гурван бүлэгт хуваарилан, бүлэг бүрд жагсаалтан дээрх хэн нэгнийд зочилж, саяхны Аароны санваарын чуулгын уулзалт, Залуу эмэгтэйчүүдийн анги эсвэл Ням гаргийн ангиас сурсан зүйлийнхээ захиасыг хуваалцахыг даалга. Бүлгүүдэд захиасаа бэлтгэх цаг өг. Захиасуудад сүмийн дуулал, судар, ерөнхий чуулган дээр хэлсэн үг, сүмийн видео бичлэгүүд болон сүмийн бусад эх сурвалж орж болно. Өсвөр үеийнхэн хэн нэгэн дээр зочлох төлөвлөгөөгөө боломжтой бол Мючелийн үйл ажиллагааны орой хийхээр товлохыг анхааруул. Зочилсныхоо дараа өсвөр үеийнхнийг хамтдаа цугларч, туршлагаа хуваалцахыг хүс. Энэ цугларалт нь үйл ажиллагааны төгсгөлд, ирээдүйд болох үйл ажиллагаан дээр мөн чуулга эсвэл ангид хичээл орж байхад ч хийгдэж байж болно.
Христийн зан чанарууд
Зорилго
Христийн зан чанаруудыг өөртөө хөгжүүл.
Тодорхойлолт
Миний сайн мэдээг номло номын 140-р хуудасны Зан чанарын үйл ажиллагаа хэсгийг өсвөр үеийнхнээр бөглүүл. Өсвөр үеийнхнээс амьдралдаа сайжруулахыг хүсэж байгаа зан чанаруудаа тодорхойлохыг хүс. Сонгосон зан чанараа хөгжүүлэх болон зорилгодоо хүрэхийн тулд байнгын дадлага хийж мөн удаан хугацааны зорилго тавих гэх мэт төлөвлөгөө гаргахыг өсвөр үеийнхэн бүрээс хүс. Дадлага хийснээ тэмдэглэх хүснэгт гаргахад нь өсвөр үеийнхэнд тусла. Хожим нь өөрсдийн ахицыг тайлагнахаар цуглар.