Ариун сүм ба гэр бүлийн түүх
Амьд дурсамжийг хадгал
Зорилго
Гэр бүлийн түүхээ хадгалах техникийн нөхцөл боломж хомс байгаа хүмүүст тусал.
Тодорхойлолт
Тойргийнхоо ахмад гишүүдийг гэр бүлийн эртний зургуудаа цуглуулан, өсвөр үеийнхэнд тэдгээрийнхээ тухай ярьж өгөхийг хүс (тэд үүнийг гэртээ эсвэл хаа нэгтээ хийж болно). Өсвөр үеийнхэн бүрд нэг нэг гишүүн оноож өг. Зургуудыг скайнердах болон зургийн аппаратаар авах эсвэл орон нутгийн гэр бүлийн түүхийн төвд очоод хуулбарлаж авч болно. Ахмад гишүүдийн ярьж байгаа гэр бүлийнх нь талаарх зарим түүхийг бичиж ав. Та зураг болон түүхүүдийг lds.org/familyhistory-д оруулах эсвэл зурган дээрх хүмүүс рүү илгээх мөн тэднийг “Гэр бүлийн мод”-нд холбож болох юм.
Гэр бүлийн өв уламжлалууд
Зорилго
Түүхүүд, урлаг, бүжиг, хоол болон хөгжим гэх мэт өв уламжлалуудаар дамжуулан гэр бүлийн түүхийн баяр баяслыг олж нээ.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнийг өвөө, эмээ, эцэг, эх, авга болон нагац эсвэл бусад ойрын хамаатантайгаа ярилцлага хийж, тэдний гэр бүлд ямар нэг өв уламжлал хэрхэн үүссэн тухай олж мэдэхэд нь урамшуулан дэмж. Хэрэв тэдэнд ямар нэг өв уламжлал байхгүй бол тэднийг гэр бүлээрээ ямар нэг өв уламжлал бий болгох тухай бодож үзэхэд уриарай. Өсвөр үеийнхэн бүрийг түүх, хоол, уран зураг, бүжиг эсвэл дуу бэлдэх замаар нэг өв уламжлалаас хуваалцахад урь. Гэр бүлийн эсвэл тойргийн гишүүдийг уг үйл ажиллагаанд урь. Өв уламжлалуудын гэрэл зургийг ав. Эдгээр нь хэрхэн үүссэн тухай түүхүүдийг бичиж, тэдгээрийг болон гэрэл зургуудыг нь lds.org/familyhistory сайтын Family Tree дээр тавьж хуваалцах талаар бодож үзээрэй.
Гэр бүлийнхээ нэрсийг бэлтгэхэд нь бусдад туслах
Зорилго
Гэр бүлийн нэрсээ ариун сүмд өгөхөөр бэлтгэхэд нь бусдад тусал.
Тодорхойлолт
Тойргийн гишүүдийг Миний гэр бүл товхимлыг бөглөхийг хүс. Ариун сүмд нэрс авч явахаар бэлдэхэд тусламж хүсч байгаа гишүүдийн бөглөсөн товхимлуудыг болон туслагчийн дугаарыг (тэдний гишүүнчлэлийн дугаарын сүүлийн таван дугаар) гишүүдээс цуглуулж авна. Тэгээд lds.org/familyhistory хаяг руу орж, “Гэр бүлийн мод”-ын мэдээллийг оруулна. Нэрээ оруулахдаа уг гишүүнд туслагч гэж оруулаарай. Миний гэр бүл товхимлоос мэдээллүүдийг авч, “Гэр бүлийн мод”-нд оруулан, хийлгэх хэрэгтэй байгаа ариун сүмийн ёслолуудад цаг аваарай. Уг гишүүнд зориулж Family Ordinance Request (Гэр бүлийн ёслолын хүсэлт) хэвлэж авна. Уг товхимлыг болон гэр бүлийн ёслолын хүсэлтийг уг гишүүнд өгнө.
Индексжүүлэлт
Зорилго
Индексжүүлэлтээр дамжуулан гэр бүлийн түүхийн ажлаас ирдэг баяр хөөрийг олж мөн бусдад үйлчил.
Тодорхойлолт
Хэрхэн индексжүүлэхийг өсвөр үеийнхэнд заалгахаар эсвэл FamilySearch.org дээр хэрхэн ажиллаж эхлэхийг сургахаар гэр бүлийн түүхийн зөвлөх эсвэл гадасны индексийн мэргэжилтэнг урь. Бүлгээрээ тодорхой тооны нэрсийг индексжүүлэх зорилго тавьж, зорилгодоо хүрэхийн төлөө хамтран ажилла. Эв нэгдлийг бий болгохын тулд хүн бүрийг нэг ижил индексжүүлэх төсөлд оролцуулахыг та хүсэж байж болох юм. Тойргийн гишүүдэд гэр бүлүүдээ олоход нь туслах, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бичээсүүдийг индексжүүлэхэд анхаар.
Миний дуртай гэр бүлийн түүх
Зорилго
Гэр бүлийнхээ өв уламжлалуудаас суралцаж мөн тэдгээрээр хүчирхэгж.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнийг дуртай гэр бүлийн түүхээ хуваалцахад бэлдэж ирүүл. Энэ нь тэдний гэр бүлийн түүхэд байдаг түүх эсвэл амьдралд нь тохиолдсон зарим нэг утга учир бүхий үйл явдлууд байж болно. Уг түүх тэдэнд яагаад утга учиртай байдаг болон гэр бүлийг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг тухай тайлбарлахад нь тэднийг урамшуул. Хүүхдүүдийг цөөхөн хүнтэй хэсэг бүлгүүдэд хуваарилан, түүхээ дотроо юм уу бүгдэд хуваалцуул. Түүхийг нь төлөөлж болох зураг болон эд зүйлс авчрахад тэднийг урь. Тэд илүү олон гэр бүлийн гишүүнээ танилцуулж болохын тулд тэднээс lds.org/familyhistory дотор байгаа зургууд болон түүхүүдээс хуваалцахыг хүсч болно. Энэ үйл ажиллагаанд эцэг, эхчүүдийг хамруулах талаар бодож үз. Жишээ нь, тэднийг уг үйл ажиллагаанд нэгдэн, түүхүүдээ хуваалцахад урьж болох юм.
Нас барагсдын төлөөх баптисм
Зорилго
Ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажлын талаар гэрчлэлтэй болж, нас барагсдыг гэтэлгэхэд оролц.
Тодорхойлолт
Нас барагсдын төлөөх баптисм ба гишүүний баталгааг гүйцэтгэхээр ариун сүмд ор. Хэрэв боломжтой бол баптисмд зориулан гэр бүлийн нэр юм уу өөр нэрсийг урьдчилан бэлтгэ, мөн ариун сүмд хийсэн үйлчлэлээс ирдэг адислалуудын талаар ярилцана уу (Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь “Үйлчлэл” хэсгийг үзнэ үү [2011], 32–33).
Хэрэв танай бүсэд ариун сүм байдаггүй бол өсвөр үеийнхэн хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгийг авч, өвөг дээдсээ ариун сүмийн ёслолуудад тэнцэхүйц болгохын тулд гэр бүлийн түүхийн ажлыг хийх мөн ариун сүмийн үйлчлэлийн адислалуудын талаар суралцсанаар хожим ариун сүмд ороход өөрсдийгөө бэлтгэж чадна.
Оршуулгын газрын гэрэл зургийг ав
Зорилго
Шарилын чулуун дээрх мэдээллийг хадгалж мөн хуваалцах байдлаар орон нутгийн оршуулгын газарт гэр бүлийн гишүүдээ оршуулсан хүмүүст үйлчлээрэй.
Тодорхойлолт
Орон нутгийнхаа оршуулгын газарт оч. Шарилын чулуунуудыг цэвэрлэх бээлий, жижиг хайч, шүүр болон бусад хэрэгслүүдийг авчир. Шарилын чулууны гэрэл зургийг авч баримтжуул. Бичиг нь харагдахгүй байгаа чулууг зүлгэн цэвэрлэж, бичгийн ормыг хуруугаараа тэмтэрч, мэдээллийг нь бичиж ав. Шарилын чулууны мэдээллийг индексжүүлэх талаар бодож үзээрэй.
Өвөг дээдсийнхээ талаар олж мэд
Зорилго
Өвөг дээдсийнхээ талаар олж мэдсэнээр гэр бүлийн түүхийн ажилд баярлаж баяс.
Тодорхойлолт
Орон нутгийн гэр бүлийн түүхийн төвд эсвэл интернэтэд холбогдсон олон компьютертэй газарт оч. Мэдээлэл болон түүх нь хэрхэн тухайн хүний талаарх мэдээллийг илтгэж чадах жишээний талаар хуваалцуулахаар түүхэн баримтуудыг ойлгодог хэн нэгнийг урь. lds.org/familyhistory-оос аль нэг өвөг дээдсийнхээ түүхэн баримтыг олоход өсвөр үеийнхнийг урь. Хэрэв тэд олж чадахгүй бол тэдгээр баримтуудыг хайхад хялбар болгох үүднээс өвөг дээдэс нь хаана амьдарч байснаар нь үсгийн дарааллаар олоход нь тусал. Гэр бүлийнхээ тухай шинэ мэдээлэл олж авсан бол “Гэр бүлийн мод”-нд нэмж, тухайн хүнийхээ мэдээллийг оруулахад нь дэмж. Ариун сүм рүү авч явахаар олж авсан нэрсээ бэлд.
Өвөг дээдсээ хайж ол
Зорилго
Гэр бүлийн түүхийн судалгаа хийхийг болон ариун сүмийн ёслолуудад нэрс бэлтгэхэд суралц.
Тодорхойлолт
Орон нутгийн гэр бүлийн түүхийн төвд очиж эсвэл lds.org/topics/family-history вэб хуудсанд зочлон, өвөг дээдэс тань хэн байсныг олж мэд. Шаардлагатай бол өсвөр үеийнхэн бүрд ХҮГ хаяг нээж өг. Өсвөр үеийнхнийг Миний гэр бүл товхимлыг гүйцээн бөглөж, FamilySearch.org дахь “Гэр бүлийн мод” руу тэрхүү мэдээллээ оруулахад урь. Тойргийн гэр бүлийн түүхийн зөвлөхийн тусламжтайгаар ариун сүмийн ёслолуудад өвөг дээдсийнх нь нэрсийг олж бэлтгүүл. Эдгээр ёслолуудыг гүйцэтгэхээр ариун сүмийн аяллыг төлөвлө.