Үйлчлэл
Аавуудын өдөрт зориулсан үйлчлэл
Зорилго
Аавууддаа тархалтай байж, талархлаа илэрхийл.
Тодорхойлолт
Та нарын хувьд аав тань хэн болохыг нэг нэгэнтэйгээ хуваалц. Чуулга эсвэл ангиараа тойрог эсвэл салбартаа байгаа аавуудад талархал илэрхийлэх арга замуудыг төлөвлө. Дор зарим санааг өгөв:
Аавуудыгаа Мючелд ирж, тоглоом эсвэл спорт хамт тоглоход урь.
Зангиа хий эсвэл зангиаг чимэглэ.
Аавдаа а хэр их хайртайгаа илэрхийлсэн видео бичлэг хийж мөн тэднийг видео бичлэгийг хамт үзэхэд урь.
Тойрог эсвэл салбартаа байгаа аавуудад зориулж талбайг нь арчлах эсвэл гэр орноо сайжруулах төслийг хийж өг.
Бяцхан хүүхдүүдийг нь сайн дураараа харж өгснөөр аавдаа эхнэртэйгээ хамт оройг өнгөрөөх боломж олго.
Тойрог эсвэл амьдарч буй газартаа байгаа аавуудыг урьж, тэдэнд зориулан хүндэтгэлийн онцгой оройн зоог бэлтгэ. Аав хүний хувьд үзүүлж буй үйлчлэлд нь хүндэтгэл үзүүлж тэдэнд бэлэг өг.
Өсвөр үеийнхний дунд долоо хоногийн турш аавдаа гэрийн ажилд нь хамгийн их тусалж чадсан хүнийг тодруулах тэмцээн зохио.
Аавуудын өдрийн ариун ёслолын цуглаан дээр аавуудыг хүндэтгэсэн дуу дуулж өгөхөд бэлтгэ.
Аав тань та нарын амьдралд хэрхэн нөлөөлсөнд талархалаа илэрхийлж, захиа бич.
Ахмад настай хүмүүс дээр зочилж, тэдэнд үйлчлэх нь
Зорилго
Ахмадуудыг хайр, талархал хүлээснээ мэдрэхэд нь тусал.
Тодорхойлолт
Ахмад хүмүүс дээр айлчилж оч (энэ нь онцгой өдөр эсвэл баяр ёслолын үе байж болно). Өсвөр үеийнхэн тэдний гэрт мөн асрамжийн газарт эсвэл өндөр настны байранд нь зочлон очиж болно. Тэдэнд үзүүлж болох хөгжмийн эсвэл авьяаслаг үзүүлбэрүүдийг бэлдэн оч. Ахмад настнуудад зориулж жижиг бэлэг юмуу зууш эсвэл хамтдаа тоглох тоглоом, дуулж өгөх дуу бэлд. Хэрвээ өндөр настны байранд очиж байгаа бол эхлээд зөвшөөрөл ав. Та өсвөр үеийнхэн бүрийг тойргийнхоо ахмад гишүүнд үйлчлэлийн эсвэл халамжийн бяцхан үйлдэл хийлгэж энэхүү айчлалаа үйлчлэлийн үйл ажиллагаа болгон хувиргаж болно. Дараа нь өсвөр үеийнхнээс туршлагаасаа ярихыг хүс.
Гэр бүлийн харилцааны талаарх ярилцлага
Зорилго
Сайхан сэтгэл ба хүндлэлээр дамжуулан гэр бүлийн гишүүддээ хэрхэн үйлчлэхийг суралц.
Тодорхойлолт
Гэр бүлийнхээ гишүүдтэй харилцаагаа сайжруулахын тулд насанд хүрсэн ах, эгч нараа эсвэл насанд хүрсэн гэр бүлийн гишүүдээ урин, ярилцлага хий. Залуу байхдаа ах, эгч нар хэрхэн дотны найзууд болж чадах вэ? “Тусдаа байгаа ах дүү хоёр“ видео бичлэгийг үз. Өсвөр үеийнхнийг гэр бүлийн гишүүдтэйгээ харьцах харьцаандаа өөрчлөлт гаргах талаар цөөн минут тунгаан бодоход урь.
Гэрээ гоё сайхан болгох нь
Зорилго
Гэрээ тохижуулах мөн засвар хийх ур чадваруудаар гэрээ гоё сайхан болгож сурах.
Тодорхойлолт
Гэрийнхээ сайжруулахыг хүсэж байгаа хэсгийн талаар эцэг эхтэйгээ ярилцахад нь өсвөр үеийнхнийг урамшуулан дэмж, тэгээд будах, зургуудыг зохион байгуулах, өнгө будаг ашиглах, модоор юм хийх гэх зэрэг хэрэгцээтэй чадваруудыг заалгахаар нэг удирдагчийг (өсвөр үеийнхэн эсвэл эцэг эхийг) урь. Уг ур чадвараар дадлага хийх боломжийг өсвөр үеийнхэнд олго. Гэрээ илүү гоё сайхан болгохын тулд сурсан зүйлээ ашиглахад нь тэднийг урамшуулан дэмж. Дараа нь болох үйл ажиллагаануудад гэрээ хэрхэн гоё сайхан болгосноо хуваалцах эсвэл харуулахыг өсвөр үеийнхнээс хүс.
Настай ганц бие хүмүүст зориулсан оройн хоол
Зорилго
Орон нутгийнхаа ахмад настай гишүүдэд үйлчилж, тэдэнтэй харилцаа тогтоох нь.
Тодорхойлолт
Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн зохион байгуулсан оройн хоолонд настай ганц бие хүнийг эсвэл бэлэвсэн хөршөө урихыг өсвөр үеийнхэнд даалгаарай. Өсвөр үеийнхнийг оройн хоолны үеэр урьсан хүмүүсийнхээ хажууд сууж, тэдний тухай шинэ зүйлүүд олж мэдэхэд уриарай. Дуусах цаг болоход өсвөр үеийнхнийг найзаа танилцуулж, уг хүний тухай олж мэдсэн зүйлээ эсвэл нэг түүх хуваалцахад урина уу.
Ихэнх хүмүүст бусадтай хамт хооллож баярлан адислагдах боломжтой онцгой баярын үеэр ийм оройн хоол зохион байгуулахыг бод.
Орон нутгаа сайжруулах нь
Зорилго
Орон нутагтаа үйлчилж мөн тэнд амьдардаг хүмүүсийн амьдралыг адисал.
Тодорхойлолт
Орон нутгийнхаа хүмүүстэй ажиллаж, өсвөр үеийнхний тусалж чадах хэрэгцээг олж мэд. Өсвөр үеийнхэн орон нутгийн болон төрийн байгууллагын ажилтнуудтай уулзаж эсвэл хотын зөвлөлийн уулзалт гэх мэт орон нутгийн үйл ажиллагаанд оролцож болно. Орон нутгийн хэрэгцээг хангах үйлчлэлийн төслийг зохион байгуул. Цэцэрлэгт хүрээлэнг эсвэл олон нийтийн газруудыг янзалж сайхан болгох, сургуулийн хүүхдүүдэд ном уншиж өгөх, эмнэлэг дээр өвчтөнүүдийг эргэх, цус өгөх эсвэл хоол хүнс цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулах гэх мэт боломжууд байж болно. Дараах асуултуудын талаар ярилц: Бид орон нутагтаа ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ? Бид яагаад үйлчилдэг вэ? (Мозая 2:17-г үзнэ үү.)
Сайхан сэтгэл гаргасан санамсаргүй үйлдлүүд
Зорилго
Өдөр бүр хүмүүст үйлчлэх өргөн боломж байдгийг ухаар.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнийг жижиг багуудад хуваарилан, заасан хугацаанд сайхан сэтгэл гаргасан санамсаргүй үйлдлүүдийг аль болох олон удаан хийж гүйцэтгэхийг даалга. Тэднийг эргэж ирэхэд нь юу хийсэн болон юу мэдэрсэн талаар мөн үйлчилсэн хүмүүст нь тэдний хийсэн үйлдлүүд хэрхэн нөлөөлснийг асуу. Баг бүрд ахлагч томил.
Сүмийн байрыг цэвэрлэ
Зорилго
Онцгойлон адисалсан байруудад бишрэл хүндэтгэл үзүүл.
Тодорхойлолт
Бишоп эсвэл өөр удирдагчтай зөвлөлдсөнийхөө дараа цуглааны байр эсвэл сүмийн бусад байрыг (дотор эсвэл гадна талаас) цэвэрлэ. Хэрэв ариун ёслолын бүсийг цэвэрлэж байгаа бол ариун ёслолын ариун нандин байдлын талаар ярилц. Хэн нэгэнд ширээний бүтээлгийг авч яваад, угааж, эвхээд дараагийн ням гарагт авчрахыг даалга.
Сүмийн цэвэрлэгээг сүнслэг бас хөгжилтэй болгох арга замуудыг хайж ол. Жишээлбэл, цэвэрлэгээний даалгаврыг тоглоом эсвэл уралдаан болгож болно. Мөн та цэвэрлэгээг бүлгийн хөгжилтэй үйл ажиллагаа болгон хийж болно.
Ур чадваруудаас суралц, дараа нь үйлчил
Зорилго
Гачигдалтай байгаа хэн нэгэнд үйлчлэхэд тус болох чадвараас суралц.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхэнд зураг зурах, хүүхэд асрах, автомашины тос солих, унадаг дугуй засах, хувцас засварлах эсвэл цэцэрлэгжүүлэх чадваруудаас заах хэн нэгнийг урь (Өсвөр үеийнхний нэг нь юм уу эцэг, эхчүүд нь ч заасан болно). Бусдад үйлчлэхийн тулд энэ ур чадвараа ашиглах аргыг төлөвлө.
Урамшууллын нууц зурвасууд
Зорилго
Тойргийнхоо хэн нэгнийг хайр мэдрэхэд нь тусал.
Тодорхойлолт
Урам зориг өгөх болон хайрын үгтэй зурвастай цаасыг (бишоп, шинэ гэр бүл эсвэл идэвх султай гэр бүл гэх мэт) тойргийн гишүүний цэцэрлэгт талбай, гэрийн хаалга, машин зэрэг дээр нь эсвэл ойролцоо нь нууцаар наа. Өсвөр үеийнхэн хэн нэгний төлөө сайн зүйл хийх үед юу мэдэрч байсан талаар ярилц. Өсвөр үеийнхэн өдөр тутмын амьдрал, гэр бүл болон сургууль дээрээ сайхан сэтгэлээ бусдад хэрхэн илэрхийлж чадах вэ? Эдгээр санаануудыг долоо хоногийн турш давтаж, туршлагаа хуваалцахыг тэднээс хүс.
Үйлчлэл хийх боломжийг эрж хайх
Зорилго
Бусдад үйлчилж, цагийг хөгжилтэй өнгөрүүл.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхний бүлгүүдийг хийж болох үйлчлэлийн төслүүдийн жагсаалтаар хангаж, хэр хэцүү байхаас нь шалтгаалан үйлчлэл нэг бүрийг үнэлэх оноог тогтоо. Бүлэг бүрд насанд хүрсэн нэг удирдагчийг томилж, нэг цагийн дотор уг бүсэд тэднийг үйлчлэлийн хэдэн төслийг хэрэгжүүлж чадахыг нь мэдүүлэхийн тулд ойр хавийн айл, гудамж эсвэл айл саахалтаараа зочлох даалгаврыг өг. Жишээлбэл, тэдэнд гудамжны хогийг цэвэрлэж эсвэл хэн нэгний хашааны зэрлэг ургамлыг зулгаахыг санал болгож болно. Бүх бүлгүүдийг буцаж ирэхэд нь авсан оноонуудыг нь нэмж, туршлагыг нь хуваалцуул. Жагсаалтан дээр байгаагүй үйлчлэлийг хийсэн өсвөр үеийнхнийг нэмэлт оноогоор шагнаарай. Дараах асуултуудыг хэлэлцэнэ үү: Олон нийтийн өмнө хүлээх бидний үүрэг хариуцлага юу вэ? Бид яагаад үйлчилдэг вэ? (Мозая 2:17–г үзнэ үү.)
Үйлчлэл хийх долоо хоног
Зорилго
Гэр бүлдээ болон бусдад үйлчлэхийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болго.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнийг гэр бүлдээ эсвэл өөр гэр бүлд үйлчилж болох арга замуудыг бүлгээрээ хэлэлц. Тойрогдоо буй хэрэгцээ шаардлагын жагсаалтыг Санваарын болон Халамжийн Нийгэмлэгийн хурлаас асууж гаргаж болно.. Өсвөр үеийнхэнд нэг долоо хоногийн хуанли өг. Тэднээс гэр бүлдээ эсвэл өөр хүмүүст ирэх долоо хоногийн турш хийж өгч болох олон янзын үйлчлэлийг сонгож, хуанли дээрээ бичихийг хүс. Үйлчлэл хийж байхдаа мэдэрсэн зүйлээ хувийн тэмдэглэлдээ бичихэд тэднийг урь. Долоо хоногийн төгсгөлд туршлага, мэдрэмжээ хуваалцахын тулд эргэн нягтлах үйл ажиллагаа явуул.
Үйлчлэл хийх сайхан
Зорилго
Хэд хэдэн үйлчлэл хийж, хамтдаа амттан идэх.
Тодорхойлолт
Бэлэвсэн болон ахмад хосуудын гэрийн гаднах зүлгийг арчлах, хүүхдийн хөнжил оёж бэлэглэх зэргээр хэд хэдэн үйлчлэлийн төслийг хэрэгжүүлэн, хөлсөнд нь өсвөр үеийнхэн өөрсдийн дуртай амттаныг хийхэд орох орц болон материалыг цуглуулах ажлыг зохион байгуул. Бүх орц материалуудыг цуглуулсныхаа дараа амттанаа хийхээр хамтдаа цугла.
Үйлчлэхээр хэрэглэж болох ур чадварууд
Зорилго
Өсвөр үеийнхнийг насан туршийн үйлчлэлд бэлтгэх ур чадваруудаас суралц.
Тодорхойлолт
Тойрог, салбар эсвэл орон нутагт хэнд тусламж хэрэгтэй байгааг өсвөр үеийнхнээс эсвэл бишопоос асуу (хувийн чанартай мэдээллийг ярилцахгүй байхад анхаарна уу). Эдгээр хэрэгцээг хангахад шаардлагатай ур чадваруудын жагсаалтыг гарга. Тэгээд өсвөр үеийнхнээс өөрсдөдөө байхгүй ур чадваруудыг тодорхойлохыг хүс ( будах, энгийн барилгын ажил, оёдол, цэцэрлэг арчлах зэрэг чадварууд байж болно). Эдгээр хэрэгцээг хангахын тулд аль ур чадварыг сурах хүсэлтэй байгааг өсвөр үеийнхнээс асуу. Өсвөр үеийнхнээр эдгээр ур чадваруудыг хэрхэн сурах төлөвлөгөө гаргуул. Үүнд мэргэжлийн хүнээс тусламж авах, сургалтын видео бичлэг олж ашиглах, тухайн сэдэвт зориулсан ном олж авах гэх мэт зүйлүүд багтаж болно.
Хоол хүнс хүргэх
Зорилго
Өлсгөлөнд нэрвэгдэгсдийг хоол хүнсээр хангах.
Тодорхойлолт
Мууддаггүй хоол хүнс цуглуулан, хүнсний агуулахуудад эсвэл өлсгөлөнд нэрвэгдэгсдэд туслах байгууллагуудад хүргэх ажлыг зохион байгуул. Тэдгээр байгууллагуудтай холбогдон, яг ямар төрлийн хүнс хэрэгцээтэй байгааг нь олж мэд. Матай 25:31–45 дахь шүлгүүдийг авч үзэн ярилц. Бид яагаад үйлчилдэг талаар юу гэж зааж байна вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй найзуудтайгаа хөгжилдөх нь
Зорилго
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харьцахын тулд суралц, тэднээс суралц мөн тэдэнд үйлчил.
Тодорхойлолт
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх тухай “Дэйтоны хөл,” “Мадисонд” эсвэл “Бие биенээ хөгжөөн дэмжих нь” гэх мэт видео бичлэгүүдийг үзээд ярилцана уу. Хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдийг бүжиглэх, тоглоом тоглох, нэг нэгнээ илүү сайн мэдэх үйл ажиллагаа эсвэл гар урлал хийх үйл ажиллагааны үдэштээ урь. Өсвөр үеийнхний бүлгээр удирдуулсан үйл ажиллагааны өртөөнүүдийг бий болго. Үйлчилж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээ болон нөхцөл байдалд нь мэдрэмжтэй хандахаа бүү мартаарай. Үйлчлэх боломж хайн, орон нутгийнхаа боловсролын эсвэл асрах төвүүдтэй холбоо барьж болно.
Христийн мэндэлсний баяраар өгөх нь
Зорилго
Христийн мэндэлсний баярын үеэр гачигдалтай байгаа гэр бүлүүдэд туслах.
Тодорхойлолт
Гачигдалтай байгаа гэр бүлүүдэд эсвэл нэг гэр бүлд Христийн мэндэлсний баярын бэлэг болон хүнс өг (үүнийг нэрээ нууцлан хийж болно). Хэрэгцээг нь тодорхойлж, тойргийн гишүүдийн хандив эсвэл тойргийн санг ашиглахаар бишоптой зөвлөлдөнө. Үйл ажиллагааны дараа өсвөр үеийнхнийг энэхүү үйлчлэлийг хийж байхдаа юу мэдэрснээ хуваалцахад урь. Тэд үйлчилж, бусдын амьдралыг адисалснаараа хэрхэн Христийн мэндэлсний баярын сүнсийг бүтэн жилийн турш мэдэрч болох талаар ярилц.
Хувийн хөгжил дэвшлийг төлөөлөн гүйцэтгэх
Зорилго
Бие махбод эсвэл оюуны бэрхшээлээс үл хамааран залуу эмэгтэй бүрд залуу эмэгтэйчүүдийн батламж зүүлтийг авах боломж олго.
Тодорхойлолт
Тойрог эсвэл салбарынхаа бие махбодын эсвэл оюуны хөгжлийн бэрхшээлтэй залуу эмэгтэйд Хувийн хөгжил дэвшлийн зорилгуудаа гүйцээхэд нь туслахаар залуу эмэгтэйчүүдийн ангиараа хийх тогтмол үйл ажиллагааг товло. Уг хөгжлийн бэрхшээлтэй залуу эмэгтэйд үүнд оролцож, хувь нэмрээ оруулах боломжтой байлгахад анхаар.
Хүмүүнлэгийн үйлчлэл
Зорилго
Гачигдсан хүмүүст үйлчлэх боломжуудад нээлттэй байх.
Тодорхойлолт
Ядуу болон гачигдсан хүмүүст тусалж, халамж үзүүлдэг орон нутгийн сүмд эсвэл олон нийтийн байгууллагад (бишопын агуулах, орон гэргүй хүмүүсийн хоргодох газар эсвэл өнчин хүүхдийн асрамжийн газар зэрэг) айлчил. Гачигдсан хүмүүст туслахын тулд юу хийдэг болохоо тайлбарлан, танилцуулах аяллыг хийж өгөх талаар тэнд ажилладаг хүмүүсээс хүс. Энэ төвд өсвөр үеийнхэн ямар төсөл хийж тусалж болох талаар олж мэд. Аврагчийн үйлчилсэн арга замуудын талаар болон бид хэрхэн Түүн шиг байх талаар ярилц.
Энэ хороололд тавтай морил
Зорилго
Бидний дунд шинээр ирсэн гишүүдийг дотно харьцааг мэдрэхэд нь мөн биднийг үйлчлэлээсээ баяр хөөрийг мэдрэхэд маань тусал.
Тодорхойлолт
Бүсдээ байгаа шинээр ирсэн гэр бүлд зочлон, тэднийг нүүж ирэхэд нь туслах эсвэл гэрийнх нь болон засварлах ажлаас хийлцэх, зүлгийг нь арчлах зэрэг хэрэгцээтэй үйлчлэл хий. Энэхүү үйлчлэлийг сүмийн гишүүдээс гадна сүмийн бус хүмүүст ч мөн адил хий. Дараа нь өсвөр үеийнхэнтэй хамт үйлчлэл нь тэр гэр бүлийг хэрхэн адисалсан талаар ярилц.
Ээжүүдийн баярын өдөрт зориулсан үйлчлэл
Зорилго
Ээжүүдэд талархаж, талархлаа илэрхийл.
Тодорхойлолт
Таны ээж та нарт ямар утга учиртай хүн болох талаар нэг нэгэнтэйгээ хуваалц. Анги эсвэл чуулгаараа өөрийн тойрог эсвэл салбар дахь ээжүүддээ талархал илэрхийлэх үйлчлэл төлөвлөж, хэрэгжүүл. Зарим санааг дор дурдав:
-
Ээждээ зориулж талархлаа илэрхийлсэн зураг мөн захиатай бяцхан ном хий.
-
Ээждээ хэчнээн их хайртайгаа илэрхийлсэн видео бичлэг хий. Ээжийгээ чамтай хамт суугаад видео бичлэгийг үзэхэд урь.
-
Тойрог эсвэл салбарынхаа ээжүүдэд зориулан цэцэрлэгийг нь тохижуулж өг.
-
Салбар эсвэл тойрог дахь зарим ээжид зориулан нэг орой хүүхдүүдийг нь асарч, халамжил.
-
Ээжүүдийг хүндэтгэсэн онцгой оройн хоол бэлтгэж, тойрог эсвэл тойргийн бус цөөхөн хэдэн ээжийг урь. Ирсэн хүн бүрд эх хүний хувьд хийдэг үйлчлэлийг нь хүндэтгэн бэлэг өг.
-
Ээжийгээ Мючелд ирж, тоглоом эсвэл спорт хамт тоглоход урь.
-
Ээжүүдийн баярын өдрийн ариун ёслолын цуглаан дээр ээжүүдийг хүндэтгэсэн дуу дуулж өгөхөд бэлтгэ.
-
Өсвөр үеийнхний дунд долоо хоногийн турш ээждээ гэрийн ажилд нь хамгийн их тусалж чадсан хүнийг тодорхойлох тэмцээн зохио.