Ерөнхийлөгчийн зөвлөлд зориулсан тусламж
Өсвөр үеийнхний үйл ажиллагаа: Спорт, аялал зугаалга, салхинд гарах


Спорт, аялал зугаалга, салхинд гарах

Хээрийн аялал

Зорилго

Хээрийн нөхцөлд нөхөрлөлийг бэхжүүлэн, хөгжилтэй байж мөн шинэ чадваруудаас суралц.

Тодорхойлолт

Хоногоор явах хээрийн аялалыг төлөвлөж явуул (нэгээс илүү хоногоор байж болно). Буудаллах газар, хоол, үйл ажиллагаанууд мөн багаж хэрэгсэл, сүнслэг туршлага зэргийг—удирдан төлөвлөхийг өсвөр үеийнхнээс хүс. Аялалын үеэр шинэ ур чадваруудыг (галын аюулгүй байдал, загасчлах, хээрийн нөхцөлд амьдрах гэх мэт) суралцахад нь өсвөр үеийнхэнд тусал. Хөгжилтэй мөн сүнслэг үйл ажиллагаануудыг багтаа. Хоногоор явах үйл ажиллагаануудын талаарх сүмийн журмыг Гарын авлага 2, 13.6.12-ыг үзнэ үү.

Явахаасаа өмнө өсвөр үеийнхэнд аялалын үндсэн чадварыг зааж, аялалд бэлтгэхэд нь тэдэнд туслахад анхаар.

  • Хоол хийх галыг хэрхэн аюулгүй асаах вэ?

  • Майхан хэрхэн босгож, бас буулгах вэ?

  • Хээрийн нөхцөлд хоол хэрхэн бэлтгэж мөн болгох вэ?

  • Анхан шатны тусламж.

  • Хээрийн нөхцөлд хэрхэн аюулгүй байх вэ? (хоёр, хоёроороо хамтдаа байх, хэрэв төөрвөл чи юу хийх вэ гэх мэт).

  • Уур амьсгалд болон орчин нөхцөлд тохируулан хувцаслах.

  • Орчин нөхцлийг болон онгон байгалыг хэрхэн анхаарч хандах вэ?

Хэрэв боломжтой бол өсвөр үеийнхнийг нөхөрсөг тэмцээнд эдгээр чадвараар нь дадлага хийлгүүл. Жишээлбэл, та өсвөр үеийнхнийг бүлгүүдэд хуваарилж, хэн нь майхнаа илүү хурдан барих эсвэл залуу эрэгтэйчүүд болон залуу эмэгтэйчүүд нэг нэгэндээ хээрийн нөхцөлд хоол хийж өгөх мючелийн үйл ажиллагааг явуулж болно.

Төлөвлөгөөнд нэмэх

Байгалд алхах

Зорилго

Бурханы бүтээлүүдийн гайхамшгийг харж мөн тунгаан бод.

Тодорхойлолт

Тэнгэрлэг Эцэгийн бүтээлүүдийн сайхныг харж мөн үүнд баясахын тулд ууланд авир эсвэл явган аялал хий. Өсвөр үеийнхэнд өөрсдийн мэдрэмжүүдийн талаар тунгаан бодож мөн Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн дэлхийн тухай сэтгэгдлүүдээ эргэцүүлэн бодох боломжийг олго. Өөрсдийн бодлыг тэмдэглэлдээ бичихэд өсвөр үеийнхнийг урь.

Төлөвлөгөөнд нэмэх

Бие биедээ спортын төрлийг заах нь

Зорилго

Өсвөр үеийнхэнд спортын төрлийн тухай мэдлэг, ур чадвараа хуваалцах боломж олго.

Тодорхойлолт

Өсвөр үеийн нэг хүүхдийг урьж, бусад хүүхдүүдийн мэддэггүй нэг спортын төрлийг эсвэл тэдний мэдэх спортын төрлийг сайжруулан сурахад зориулсан ур чадварын талаар яриул (идэвх султай гишүүдийг эсвэл өөр шашинд итгэдэг найзаа урих талаар бодож үзээрэй). Тэрээр энэ спортын дүрэм болон хэрэгслүүдийн талаар ярьж болно. Бүлгээрээ уг спортоор тогло. Өрсөлдөөнтэй нөхцөл байдалд ч гэсэн нөхөрлөлийн сүнсийг хэрхэн хадгалах тухай ярилцах талаар бодож үзээрэй. Хожлыг чухалчлах хандлагыг багасгаж болох арга замуудын талаар ярилц.

Төлөвлөгөөнд нэмэх

Биеийн хүч шаарддаг, өрсөлдөөнгүй үйл ажиллагаанууд

Зорилго

Өрсөлдөөнгүй орчинд дасгал хийх ба найзалж нөхөрлөх уур амьсгалыг бий болго.

Тодорхойлолт

Биеийн хүч шаарддаг боловч энгийн, өрсөлдөөнгүй, хөгжилтэй үйл ажиллагаанд оролц. Доор зарим санаанууд өгөгдөв. Өсвөр үеийнхний хийх дуртай зүйлс дээр нь тулгуурлан үйл ажиллагаанууд санал болгоход урамшуул. Үйл ажиллагааны хаалтын үеэр өсвөр үеийнхнийг уг үйл ажиллагаанд оролцоод сурсан сүнслэг зүйлээ хуваалцахад урь. (Жишээ нь, хэрэв явган аялалд явсан бол тэд Бурханы бүтээлүүдийн гоо үзэсгэлэн болон тэдгээрийг харж хандах бидний үүрэг хариуцлагын талаарх мэдрэмжээ хуваалцаж болно).

  • Усанд сэл.

  • Хамтдаа дугуй уна.

  • Явган аялалд гар.

  • Дугуйт тэшүүрээр эсвэл скэйтбордоор гулга.

  • Бүлгээрээ дээс тогло. Нэг хүн эхэлж дээс тоглон, дээсний эргэлт бүрд нэг нэгээрээ нэмэгдсээр бүлгийнхэн бүгд хамт дээс тоглож болно. Эсвэл өсвөр үеийнхэн нэг нэгээрээ дээсний эргэлт бүр дээр гүйн өнгөрч болно.

Төлөвлөгөөнд нэмэх

Гадна орчноо цэвэр байлгах нь

Зорилго

Бидэнд өгсөн дэлхийг хамгаалж, хүндлэн, талархалтай байхад суралц.

Тодорхойлолт

Байгалийн нөөц баялгийг сайн эзэмшигч байхын чухлыг ярилц. (Эхлэл 1:28–30-ыг үзнэ үү). Зуслангийн зөрөг замуудыг саадгүй цэвэр болгох, мод тарих, хог хаягдлыг цэвэрлэх зэргээр байгалийн төрхийг хадгалах, сэргээх зэрэг ажлуудыг зөвшөөрлийн дагуу удирдан явуул. Энэ нь өсвөр үеийнхний хувьд хэдийд ч хийж болох, гаднах орчинд хийх байнгын үйл ажиллагаа болж болох юм. Тухайлбал, хэрэв та цэцэрлэгт ямар нэг үйл ажиллагаа хийх гэж байгаа бол эхлэхээс нь өмнө 15 минут тэднээр хогийг нь цэвэрлүүлж болно.

Төлөвлөгөөнд нэмэх

Спортын уралдаан тэмцээн

Зорилго

Спортоор хичээлснээр биеийн эрүүл чийрэг байдлаа сайжруулж, нөхөрлөлийг дэмжих.

Тодорхойлолт

Сагсан бөмбөг, ширээний теннис, хөл бөмбөг, дожбол ба бусад спортоор өсвөр үеийнхнийг багаараа эсвэл ганцаарчлан оролцох уралдаан тэмцээн зохио. Өсвөр үеийнхнийг сайн танихгүй нэгэнтэй нь танилцуулахын тулд багуудыг таамгаар хуваарил. Сүмийн бус гишүүдийг баг бүрдүүлэн тэмцээнд оролцоход урих талаар анхаар. Тэмцээний дараа багаар ажиллаж, бусадтай харилцах талаар юу сурсныг нь өсвөр үеийнхэнтэй ярилц.

Төлөвлөгөөнд нэмэх

Хээрийн нөхцөлд амьдрах чадвар

Зорилго

Хээрийн нөхцөлд амьдрах чадваруудаас суралцаж мөн дадлага хий.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхэнд амьдрах чадвар заа. Жишээ нь, тэд ямар ургамал идэж болох мөн идэж болохгүй талаар, хэрхэн орогнох газар барих болон гал асаах, төөрсөн үед хэрхэн замаа олох мөн уух ус хэрхэн олох зэргийг сурч болно. Хээр хөгжилтэй орчинд тэднээр шинэ ур чадвараар нь дадлага хийлгэ. Сүнслэг байдлаар амьд үлдэхтэй харьцуулан ярь.

Төлөвлөгөөнд нэмэх

Тоглоомын үдэш

Зорилго

Нөхөрсөг тэмцээнд оролцож байхдаа дасгал хийх мөн багийн ажиллагааг бий болгох.

Тодорхойлолт

Багийн ажиллагаа шаарддаг ба өсвөр үеийнхнийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах тоглоом тогло. Доор хэдэн санаа дурдав. Түүнчлэн өсвөр үеийнхнийг мэддэг тоглоомоо санал болгоход урамшуул. Хэрэв шаардлагатай бол янз бүрийн түвшний чадвартай хүүхдүүдийг оролцуулахын тулд тоглоомыг тохируулан өөрчил. Багаар ажиллах ба хөгжилтэй байх нь амьдралд тэнцвэрээ хадгалахтай хэр хамаатай байж болох талаар анхаарч үзээрэй (Лук 2:52-ыг үзнэ үү).

  • Дөрвөн хөллөөд хөл бөмбөг тогло (цээжээ дээш харуулна).

  • Устай шааран бөмбөлгөөр гар бөмбөг тоглох. Өсвөр үеийнхнийг хоёр хоёроор хуваарилан, хос бүр том алчуурын хоёр үзүүрээс нь бариад устай шааран бөмбөлгийг тор давуулан шидэхэд нөгөө хос нь алчуураараа уг бөмбөлгийг тосож авна.

  • Буухиа уралдаан зохиож, уралдааныг илүү сонирхолтой болгох арга замууд бодож ол. Жишээ нь, өсвөр үеийнхэн хоёр хөлнийхөө хооронд үлээсэн бөмбөлөг хавчуулах эсвэл амандаа халбага зууж дээр нь өндөг тогтоогоод ар талаараа мөлхөх гэх мэтээр уралдаж болно.

  • Олс татаж тогло. Хоёр багт хуваагд. Баг бүр олсны үзүүрүүдээс хоёр тийш, нөгөөгөө тодорхой шугамыг давтал татахыг хичээнэ.

Төлөвлөгөөнд нэмэх

Хээр гадаа хоол хийх нь

Зорилго

Гадаа хоол хэрхэн бэлтгэхийг сур.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхэнд хоол хийх хэрэгслүүдийг хэрхэн гадаа суурилуулан, аюулгүйгээр гал асаахыг заан, голланд зууханд юм уу аяны зууханд хоол хий. Өсвөр үеийнхнээр шинээр хийж сурсан хоол зуушаа бүгдэд харуулан хийлгүүл. Дараа дараагийн аяллаар болон гадаа хоол хийх үйл ажиллагаанд зориулан дуртай хоолоо хийх ажлыг төлөвлүүлэн, жорыг нь танилцуулуул. Тэнд байхдаа хогийг нь цэвэрлэх зэргээр олон нийтэд үйлчлэл үзүүлж, орчноо сайхан болгон, Бурханы бүтээлүүдийг хамгаалах үүргүүдийнхээ талаар ярилц.

Төлөвлөгөөнд нэмэх

5 км-ын гүйлт

Зорилго

Дасгал сургуулилтыг хөгжүүлж, хамт олныг бий болго.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхэнд зориулж, 5км-ын гүйлт эсвэл алхалт зохио. Туршлагатай гүйгчийг биеэ халаах, сэрүүцэх болон гүйх техникийн талаар заалгахаар урина уу. Дасгал сургуулилт бие махбодод ямар ашиг тустай байдаг талаар түүгээр яриул. Түүнчлэн та орон нутгийн гишүүдийг оролцуулахаар урьж болно.

Төлөвлөгөөнд нэмэх

Галын аюулгүй байдал

Зорилго

Гал асаах болон галаас хамгаалах аюулгүйн аргуудаас суралц.

Тодорхойлолт

Өдрийн явган аялал болон хоногоор явах зугаалга мэтийн хээр гадаа хийх үйл ажиллагааг төлөвлө. Сонгосон газарт чинь гал гаргахыг хориглосон эсэхийг урьдаас шалгахаа мартуузай.

1. Гал асааж болох аюулгүй байрлалыг сонго. Энэ газар нь бүх шатамхай бодисуудаас цэвэрлэгдсэн байх ёстой.

2.Том хувинг усаар дүүргэн, шаардлагатай үед гал руу цацахаар ойр тавь.

3. Гал өдөөгч ямар нэг зүйлийг бүү хэрэглэ (бензин, шингэн асаагуур гэх мэт).

4. Хэн нэгнийг галаар тоглохыг бүү зөвшөөр.

5. Галаа хянаж болохуйц түвшинд ноцоо.

6. Галаа эзэнгүй бүү орхи.

7. Гал унтраах дараах аргыг хэрэглэ.

а. Гал руу ус болгоомжтой цац.

б. Хүрзээр эсвэл саваагаар галаа хутган, шороогоор бул.

в. Дахин ус асгаж, галыг дарж унтраа.

г. Галын дөл болон цогийг унтарч дуусах хүртэл үйлдлээ давт.

Энэ үйл ажиллагаа нь бидний амьдралын бие махбодын болон сүнслэг байдалтай хэрхэн хамаарч болох тухай төгсгөлд нь ярилц.

Төлөвлөгөөнд нэмэх

Загасчлах

Зорилго

Их Эзэний бүтээлүүдийн гоо үзэсгэлэнд талархах үедээ биеийн хүч шаардсан үйл ажиллагаагаар баяр баясгаланг олж, Их Эзэнтэй илүү ойр байж сурах.

Тодорхойлолт

Аюулгүй мөн сэтгэл хөдөлгөм загасчлах аялалд бэлтгэх хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуул. Эдгээр үйл ажиллагаа нэлээд хэдэн долоо хоногийн турш үргэлжилж болно. Чуулга эсвэл ангийн гишүүн болон тойрог, гадас эсвэл нийгэмлэгээс мэдлэг туршлага бүхий зөвлөх үйл ажиллагаануудыг удирдан явуулж болно. Үйл ажиллагаа бүрд Ариун Сүнсний нөлөөг урьсан ямар нэгэн зүйл төлөвлөхөд анхаар. Жишээлбэл, үйл ажиллагаа эхлэхээс өмнө анги эсвэл чуулгын нэг гишүүн туршлага, гэрчлэлээ хуваалцаж эсвэл сургаал зааж болно.

  • Загасчлах тухай танилцуулга. Загасчлахад тохиромжтой тоног төхөөрөмж, хувцасны тухай мэдэж ав. Мөн загасчлах үеэр гарч болох ямар нэгэн анхны тусламжийн талаар судал мөн суралц.

  • Загас барих болох загасаар хоол хийх. Загас барих газрыг тогтоох болон загасны уурга, утсаа хэрхэн бэлтгэх арга барилуудад суралц. Уурганы утсаа зангидах болон ус руу шидэх дасгал хий. Хэрхэн дэгээгээ хаях, загас цэвэрлэх, хоол хийх талаар суралц.

  • Аялалын төлөвлөгөө мөн авч явах зүйлсийн жагсаалт. Бүлгээрээ аялалын зорилго, төлөвлөгөө, яаралтай үед холбоо барих хүний мэдээлэл, газрын зураг зэрэг зүйлсийг багтаасан нарийвчилсан төлөвлөгөө гарга. Авч явах зүйлсийн жагсаалт гарга. Мөн онцгой цугларалтуудад бэлтгэж, хувиараа залбирч, судраас суралцах цаг төлөвлө.

  • Загасчлах аялал. Аялалд яв. Аялалд зориулсан үйл ажиллагаануудаас сурсан ур чадвараа ашигла.

Хэрэв танай аялалаар хоногоор явах үйл ажиллагаа төлөвлөсөн бол Гарын авлага 2,13.6.12 дээрх удирдамжийг үзнэ үү.

Төлөвлөгөөнд нэмэх

Явган аялал

Зорилго

Их Эзэний бүтээлүүдийн гоо үзэсгэлэнд талархах үедээ биеийн хүч шаардсан үйл ажиллагаагаар баяр баясгаланг олж, Их Эзэнтэй илүү ойр байж сурах.

Тодорхойлолт

Аюулгүй мөн сэтгэл хөдөлгөм явган аялалд бэлтгэх хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуул. Эдгээр үйл ажиллагаа нэлээд хэдэн долоо хоногийн турш үргэлжилж болно. Чуулга эсвэл ангийн гишүүн болон тойрог, гадас эсвэл нийгэмлэгээс мэдлэг туршлага бүхий зөвлөх үйл ажиллагаануудыг удирдан явуулж болно. Үйл ажиллагаа бүрд Ариун Сүнсний нөлөөг урьсан ямар нэгэн зүйл төлөвлөхөд анхаар. Жишээлбэл, үйл ажиллагаа эхлэхээс өмнө анги эсвэл чуулгын нэг гишүүн туршлага, гэрчлэлээ хуваалцаж эсвэл сургаал зааж болно.

  • Явган аялалын удирдамж. Явган аялал хийхэд тохиромжтой тоног төхөөрөмж, хувцас, хоол хүнс, амьдрах ур чадвар, анхны тусламжийн талаар судал.

  • Явган аялах дадлага хий. Явган аялалд бие махбодын хувьд бэлтгэхийн тулд өмнө нь хэд хэдэн богино явган аялалыг хий. Энэ аялалуудын нэг нь бүтэн хоногийн аялалын дадлага байж болно. Газрын зураг, луужин ашиглаж сур. Боломжтой бол GPS төхөөрөмжүүд мөн радио холбоог ашиглаж сур.

  • Аялалын төлөвлөгөө ба авч явах зүйлсийн жагсаалт. Бүлгээрээ аялалын зорилго, төлөвлөгөө, яаралтай үед холбоо барих хүний мэдээлэл, газрын зураг зэрэг зүйлсийг багтаасан нарийвчилсан төлөвлөгөө гарга. Авч явах зүйлсийн жагсаалт хий. Мөн онцгой цугларалтуудад бэлтгэж, залуучуудад хувиараа залбирч, судраас суралцах цаг төлөвлө.

  • Явган аялал. Аялалд яв. Аялалын бэлтгэл үйл ажиллагаануудаас сурсан ур чадвараа ашигла.

Хоногоор явах үйл ажиллагаанд зориулсан удирдамжийг Гарын авлага 2,13.6.12-оос үзнэ үү.

Төлөвлөгөөнд нэмэх