Ирээдүйн үүрэг хариуцлага
Ажил мэргэжлийн боломжууд
Зорилго
Ажил мэргэжлийн боломжийн хувилбаруудын талаар судалж, үүнийг олж авах төлөвлөгөө гарга.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнээс ямар мэргэжилд сонирхолтой болохыг нь асууж, тойргийн өөр өөр мэргэжилтэй гишүүдийг урин, тэд юу хийдэг мөн тэдний салбарт ажиллахын тулд юу хийх ёстой талаар хуваалцахыг хүс. Өсвөр үеийнхнийг өөрсдөд нь тохирох мэргэжлийг тодорхойлоход туслах ажил мэргэжлийн сонирхол сорилго олж өгөх талаар бод. Та өсвөр үеийнхэнд боломжтой ажил мэргэжлийг танилцуулахаар орон нутгийн ажлын байрны үзэсгэлэнгээр айлчлах эсвэл зохион байгуулж болно. Өсвөр үеийнхнийг үзэсгэлэнд очихоосоо өмнө асуух асуултуудаа бэлдэхэд урамшуулаарай. Боловсрол болон мэргэжлийн зорилго тавих нь өсвөр үеийнхнийг эцэг эх болж, гэр бүлийнхээ тэжээгч байх ирээдүйн үүрэг хариуцлагад нь хэрхэн бэлтгэх талаар ярилц.
Ажлын байраар зочлох нь
Зорилго
Ажил мэргэжил эсвэл судалгааны ажлын салбарын талаар суралц.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхэнд ажил мэргэжлийнхээ тухай заах боломжтой эцэг, эхийг ол. Тэрхүү салбар дээр ямар төрлийн ажил мэргэжил нээлттэй байгаа, тэр төрлийн мэргэжилд ямар шалгуурууд тавигддаг тухай гэх мэт мэдээллийг өсвөр үеийнхэнд өгөхийг тэднээс хүс. Хэрэв боломжтой бол, өсвөр үеийнхнийг ажлын байр дээр нь очих боломж олго. Боловсрол эсвэл мэргэжил олж авах зорилгодоо хүрэхээр тэмүүлэх нь өсвөр үеийнхнийг ирээдүйд эцэг, эх болох мөн гэр бүлээ тэтгэх үүрэг хариуцлагад нь хэрхэн бэлтгэдэг талаар ярилцана уу.
Коллеж эсвэл мэргэжлийн сургуулиар зочлох нь
Зорилго
Коллежийн хотхонтой танилцаж, дээд боловсрол эзэмшихээр урамшуулагд.
Тодорхойлолт
Орон нутгийн коллежийн хотхон эсвэл техник мэргэжлийн сургууль дээр зочлон, коллежийн сургуулийн туршлага болон сурч боловсрох боломжуудын талаар суралц. Элсэлтэд тавигдах шаардлагууд, сургалтын тэтгэлэг, санхүүгийн үүрэг хариуцлага болон ажил эрхлэх шат дамжлагуудын талаар лавлан судал. Ямар чиглэлээр суралцах болон мэргэжлээ хэрхэн тодорхойлох талаар ярилцах нь өсвөр үеийнхнийг эцэг эх, асран халамжлагчид байх ирээдүйн үүрэг хариуцлагуудад нь бэлдэх болно.
Ажил хайх
Зорилго
Хэрхэн ажил хайж, олоход суралцах.
Тодорхойлолт
Гадасны эсвэл тойргийн ажил эрхлэлтийн ажилтанг хэрхэн хувь хүмүүст ажил олоход бэлтгэхэд нь тусалдаг талаар өсвөр үеийнхэнд хуваалцахад урь. Ажил эрхлэлтийн ажилтнаас өсвөр үеийнхэнд ажил хайх ур чадвар (интернэт ашиглах, ярилцлагад орох, эсвэл ажилд орох өргөдөл бичих гэх зэрэг) олоход эсвэл зөвлөгөө өгч (хувцаслалт, хэрхэн өөртөө итгэлтэй, тайван харагдах гэх зэрэг) туслахыг хүс. Өсвөр үеийнхнийг эдгээр ур чадваруудаар нэг нэгэнтэйгээ дадлага хийхэд анхаар (жишээ нь, ярилцлага хийж байгаа мэт). Түүнчлэн та тэдэнд товч намтар, ажилд орох өргөдөл бэлтгэн бөглөх цаг өгч болно. Өөр өөр мэргэжил нь таны гэр бүлд болон сүмийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж болох талаар ярилц.
Гэр бүлийн үдэш хийх дадлага
Зорилго
Гэртээ сайн мэдээ заах талаар одооноос суралцах.
Тодорхойлолт
Үйл ажиллагааныхаа өмнө өсвөр үеийнхнээр гэр бүлийнхээ үдшээр зааж болох сайн мэдээний сэдвийг болон асуулт хариулт, хичээлийн санаануудыг сонгуул. Тэд гэртээ өмнө хийж байсан зүйлсээсээ санаа авч болно.
Өсвөр үеийнхнийг эсвэл хэсэг өсвөр үеийнхнийг гэр бүлийн үдшийн янз бүрийн хэсгүүдийг бэлтгэхээр томил (жишээ нь, судар, дуу, залбирал, хичээл, үйл ажиллагаа, зууш). Үйл ажиллагааныхаа үеэр та томилогдсон хүүхдүүдийн гүйцэтгэх үүргүүдээр нь гэр бүлийн үдшийн загварыг гаргаж болно. Тэгээд өсвөр үеийнхэнд зориулан гэр рүүгээ авч явах гэр бүлийн үдшийн хайрцагнууд хий. Хайрцаг нь даалгавруудын хүснэгт, хичээлийн материалууд, үйл ажиллагааны заавар болон зуушны жорыг багтааж болно. Одооноос гэр бүлийн үдэшт оролцох нь ирээдүйдээ гэр бүлээ хүчирхэгжүүлэх үр ашигтай хэрэгсэл болох ач холбогдолтой талаар ярьж өг.
Гэрийн засвар үйлчилгээ
Зорилго
Гэрээ тохижуулах мөн засвар хийх бодит хэрэгцээт ур чадваруудыг хөгжүүл.
Тодорхойлолт
Насанд хүрсэн нэг удирдагч юм уу өсвөр үеийн нэг хүүхдийг уриад индүүдэх, оёх, сантехникийн ба тодорхойлох мөн багаж хэрэгслүүдийг хэрэглэх гэх мэт амьдралд хэрэгцээтэй ур чадваруудыг заалга. Та өсвөр үеийнхэн эдгээр даалгавруудыг хэр хурдан эсвэл хэр сайн хийж байгааг шалгах нөхөрсөг тэмцээн явуулж болно. Ирээдүйд эцэг, эх байх үүргүүдээ биелүүлэхэд эдгээр чадварууд нь яагаад чухал болох талаар ярилц.
Гэрээ будах
Зорилго
Гэртээ хэрхэн засвар хийж шинэчлэхийг сурч байх үедээ үйлчлэл хий.
Тодорхойлолт
Байшин будах чадвараа үзүүлж мөн зааж өгөх туршлагатай будагчинг урь. Бишопын удирдлаган доор хэн нэг үйлчлэл хэрэгцээтэй байгаа айлын гэрийг сонгож, өсвөр үеийнхнийг болон сургагчдыг өрөө, хашаа, хана эсвэл бусад газруудыг будах ажлыг зохион байгуул. Эдгээр асуултуудыг авч хэлэлц: Үйлчлэл хийх нь ямар санагдсан бэ? Будаг хийхийг мэдэж авах нь бие даасан байдалтай болоход минь хэрхэн туслах вэ? Сайн мэдээний зарчмууд болон юм будах хоёрын хооронд өөр ямар холбоо байж болох вэ? Хүүхдүүдийг гэр бүлийнхэнтэйгээ хамт будах үйл ажиллагаа хийхэд урамшуул.
Дэг журамтай гэр орон
Зорилго
Хэрхэн цэвэрхэн, дэг журамтай гэр оронтой байх талаар суралц.
Тодорхойлолт
Зохион байгуулалтын ба гэр цэвэрлэх үндсэн арга замуудыг хөгжилтэй, үр бүтээлтэй байдлаар сур. Жишээлбэл, цэвэрлэх ажлуудыг тоглоом, тэмцээн болгож болно. Дэг журамтай гэр оронтой байхад хэрэгтэй багаж хэрэгслийг болон зөв аргуудыг мэдэж аваарай. Дэг журамтай гэр оронтой байснаар ирдэг адислалуудын талаар ярилц. Уг ур чадварыг эзэмшсэний дараа тусламж хэрэгтэй хэн нэгэнд үйлчлэхдээ эсвэл цуглааны байрны өрөөнүүдийг цэвэрлэхдээ дадлага болгон ашиглаарай.
Ирээдүйн эцэг, эхчүүд
Зорилго
Хүүхдүүдийг хэрхэн асрах талаар суралц.
Тодорхойлолт
Хүүхдийн хөгжлийн үндсэн үе шатыг судалж, тэдний хэрэгцээг хэрхэн хангах талаар суралцах хүүхэд асаргааны семинарыг явуул. Хүүхдүүдийн дуртай зарим тоглоомыг тоглож, хүүхдийн аюулгүй байдлын талаар заахын тулд бартаат замыг байгуулж, унтах үеийн зарим хөгжилтэй түүх, шүлэг, дуунуудыг сурч мөн тогло. Ирээдүйд шударга эцэг, эх болохын тулд өсвөр үеийнхэн одооноос бэлтгэж болох арга замуудын талаар ярилцаж, үйл ажиллагаагаа төгсгөнө. Бусдын хүүхдийг харж өгөх, балчир насныхны ангид сайн дураар туслах эсвэл өөр арга замуудаар эдгээр чадваруудаа амьдрал дээр хэрэглэхэд өсвөр үеийнхнийг уриарай.
Мөнгө санхүүгийн асуудал
Зорилго
Ирээдүйдээ бэлтгэхийн тулд одооноос санхүүгийн хувьд хариуцлагатай бол.
Тодорхойлолт
Амьдралын өртгийг ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслахын тулд амьдралын бодит жишээнээс хуваалцах талаар бодож үзээрэй. Өөрийн орлогодоо багтааж амьдрахын чухлын талаар ярилц. Аравны нэг ба өргөлөө төлөх, ирээдүйн зардлуудад зориулан мөнгө хадгалж, зээл болон зээлийн картуудад хүү төлөхөөс зайлсхийх, оюутны зээлийн талаар ойлголттой болж мөн өргүй амьдрах гэх мэтээр энгийн төсвийг бий болгож, үүнийг дагаж амьдрах талаар суралц. Санхүүгийн хувьд биеэ даасан байдалтай байх нь бидэнд бусдад илүү сайн үйлчилж мөн бусдыг адислах боломжийг өгдөг арга замуудаас хуваалцаарай.
Номын сангийн шинжлэх ухаан
Зорилго
Орон нутгийнхаа номын сангаас ихэнхи эх сурвалжаа хэрхэн олохыг сурах.
Тодорхойлолт
Орон нутгийнхаа номын санд зочлон, оюутнуудын сурч байгаа чиглэлийнх нь дагуу туслах боломжит эх сурвалжуудын тухай олж мэд (С ба Г 88:118-ыг үзнэ үү). Номын санчийн удирдлаган дор номын сангаар аялан, материалуудыг үр ашигтай хэрэглэхэд зориулсан удирдамжууд болон үйл явцуудтай танилц. Хүүхдүүд илүү үр дүнтэй интернэт хайлтыг хийх чадварт мөн суралцаж болно.
Судраас суралцах ур чадвар
Зорилго
Гэр, сүм, семинар болон сургууль дээрээ суралцах ур чадваруудыг сур.
Тодорхойлолт
Судраас суралцах талаар яриулахаар нэг удирдагч, өсвөр үеийнхэн эсвэл семинарын багшийг урь. Судрыг тэмдэглэх, тэмдэглэл хийх, сэдэвчлэн сурах, судрын тэмдэглэл хөтлөх гэх мэт аргуудыг энгийн аргаар үзүүлэхийг түүнээс хүс. Судрын нэг хуудсыг хувилуулан, дадлага хийлгэхээр өсвөр үеийнхэнд өгөөрэй. Мөн эдгээр сурах аргууд нь боловсролын өөр замуудад хэрхэн ашиглагдаж болох тухай ярьж өгөх нэг насанд хүрэгчийг уриарай. Өсвөр үеийнхэнд дадлага хийж болох нэг сонирхолтой өгүүлэл юм уу түүхийг өг. Сүнслэг ба зуурдын амьдралын боловсролууд нь хоорондоо хэрхэн уялдаа холбоотой талаар ярилц.
Суралцах чадварыг хөгжүүлэх төвүүд
Зорилго
Өсвөр үеийнхний одоо сургуульд нь, хожим амьдралд нь туслах сурах чадваруудыг хөгжүүл.
Тодорхойлолт
Багш, туслах багш эсвэл амжилттай сурч буй оюутныг урин, үр ашигтай сурах чадварыг зааж, нотлон харуулахад урь. Эдгээр чадвараар өсвөр үеийнхэнд дадлага хийх боломж олго. Өсвөр үеийнхэнд зүйр үг цээжлэх, зохион бичлэг бичих, шалгалтад бэлдэж сурах, мэдээллийг зохицуулах, тэмдэглэл хөтлөх, эсээ бичих гэх мэтийн даалгавраар ур чадварын дадлага хийх газрыг олж бэлдэхэд анхаар. Үйл ажиллагааныхаа хэсэг болгон Сургаал ба Гэрээ 88:118-д буй зөвлөгөөг уншиж ярилц.
Сургалтын төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Зорилго
Дээд боловсрол эзэмшихийн тулд санхүүгийн хувьд бэлтгэ.
Тодорхойлолт
Бүсийнхээ сургуулийн зөвлөх эсвэл ажил олгох төвийн хэн нэгнээр оюутнуудад нээлттэй байгаа тэтгэлэг болон санхүүжилтийн боломжуудын талаар яриул. Хэрэв танай бүсэд Тасралтгүй Үргэлжлэх Боловсролын Сан байдаг бол энэ сангийн тухай ярилцана уу. Сургалтын төлбөрөө төлөх төлөвлөгөө гаргахад нь өсвөр үеийнхнийг урамшуулан дэмж. Үүнд ажилд орох, коллежид зориулан мөнгө хадгалах, тэтгэлэг эсвэл санхүүгийн тусламж авахын тулд юу хийх хэрэгтэйгээ тодорхойлох зэрэг зүйлс багтаж болно. Хэрэв боломжтой бол өсвөр үеийнхэнд өргөдөл бөглөх дадлага хийх хугацаа олго. Боловсрол эсвэл мэргэжил олж авах зорилгодоо хүрэхээр тэмүүлэх нь өсвөр үеийнхнийг ирээдүйд эцэг, эх болох мөн гэр бүлээ тэтгэх үүрэг хариуцлагад нь хэрхэн бэлтгэдэг талаар ярилцана уу.
Сургууль дээрээ хэрхэн амжилт олох вэ?
Зорилго
Бага насны өсвөр үеийнхэнд хичээл дээрээ амжилт олоход нь туслах боломжийг ахмад өсвөр үеийнхэнд өгөөрэй.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхний хувьд ямар хичээлүүд нь хэцүү болохыг олж мэдээд тэдгээр хичээлүүд дээр өсвөр үеийнхэн бүрд тусалж чадах хэн нэгэнтэй хос болго. Суралцах идэвхтэй арга барилд болон ирээдүйн үүрэг хариуцлагуудад бэлтгэхийн тулд шаргуу суралцах нь яагаад чухал болох тухай сэдвээр ярилцлага өрнүүлэхийг тэднээс хүс. Сургаал ба Гэрээ 88:78–80-ыг хэлэлцээд эдгээр шүлгүүд боловсрол олж авах талаар юу зааж байгааг ярилц. Нэмэлт туслалцаа хэрэгтэй хүүхдүүдэд зориулан байнгын хуваарь бүхий судлах бүлгийг зохион байгуулах эсвэл туслах багш нарыг томилох талаар бодож үзнэ үү.
Хоол хийж сурах
Зорилго
Тэжээллэг хоолыг төлөвлөж, бэлтгэж сур.
Тодорхойлолт
Орон нутгийнхаа нэг сайн тогоочийг өсвөр үеийнхэнд хэрхэн хоол төлөвлөх, хүнсний зүйлээ цуглуулах болон хоол хийх үндсэн аргуудыг үзүүлж, заалгахаар урь. Дүгнэх үйл ажиллагаа болгож, хоолны хэсгүүдийг бэлтгүүлэхээр хэдэн бүлэг болгож хуваа. Тэгээд хоолоо идэж, тойргийнхоо бусад хүмүүстэй хуваалцахаар хамтдаа цуглар. Өөрсдөдөө болон бусдад тустай хоолыг хэрхэн бэлтгэхийг ойлгох нь чухал болох талаар ярилцаарай.
Хоолны тэмцээн
Зорилго
Авьяасаа хуваалцаж, янз бүрийн хоол хийх дадлага хий.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнээр болон насанд хүрсэн удирдагчдаар гэр бүлийнх нь дуртай хоолыг хийлгүүлэн, оройн хоолны үеэр бусдад өгүүлнэ үү. Хамгийн сайхан харагддаг, хамгийн амттай, хамгийн тэжээллэг, хамгийн өвөрмөц гэх мэт төрлүүдийг шалгаруулан шагнал гардуулна уу. Өсвөр үеийнхэн, тэдний удирдагчид болон тойргийн удирдагчдаас бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүнийг зохион байгуулах талаар бодож үзээрэй. Мөн эцэг, эхчүүдийг оролцоход урьж болох юм. Эрүүл хооллолтын ашиг тусын талаар эсвэл хоол хийснээр бусдад үйлчилж болох арга замуудын талаар ярилцаарай.
Эх хүн байх талаарх хэлэлцүүлэг
Зорилго
Ирээдүйн ханиасаа эрж хайх чанаруудаас эсвэл өөртөө хөгжүүлэх чанаруудаас суралц.
Тодорхойлолт
Хэрхэн агуу сайн эх хүн байх тухай хэлэлцүүлэгт оролцуулахаар хэд хэдэн эцэг, эхийг уриарай. Тэд хэрхэн гэр бүлээ удирдаж, хэрэгцээг нь ханган, хамгаалж мөн тэгш эрхтэй хамтрагч ханийн хувьд нөхөртөө хэрхэн тусалдаг вэ? Эх хүний тухай асуултууд асуухад өсвөр үеийнхнийг урамшуул. Тэд асуултуудаа урьдчилан бичээд өгч болно. Ямар нэг тодорхой нөхцөл байдлын талаар өсвөр үеийнхнээс асуулт аван, уг нөхцөл байдалд юу хийх байсан талаар нь эхчүүдээс хариулт авах талаар бодож үзээрэй.
Эцэг хүн байх талаарх хэлэлцүүлэг
Зорилго
Ирээдүйн ханиасаа эрж хайх эсвэл өөртөө хөгжүүлэх чанаруудын талаар суралц.
Тодорхойлолт
Хэрхэн агуу эцэг хүн болдог тухай хэлэлцүүлэгт оролцуулахаар хэд хэдэн эцэг эхийг уриарай. Тэд гэр бүлээ удирдаж, тэдний хэрэгцээг хангаж, хамгаалахад мөн тэгш эрхтэй хамтрагч ханийн хувьд эхнэртээ хэрхэн тусалдаг вэ? Эцэг хүний тухай асуултууд асуухад өсвөр үеийнхнийг урамшуул. Тэд өмнө нь асуултуудаа бичээд өгч болно. Ямар нэг тодорхой нөхцөл байдлын тухай өсвөр үеийнхнээс асуулт авч уг нөхцөл байдалд юу хийх байсан талаар нь эцэг хүмүүсээр хариулуулах талаар бодож үзээрэй.
Эцэг, эхээ хүндэл
Зорилго
Эцэг, эхтэйгээ харьцах харилцаа болон тэднийг хүндлэх хүндлэлээ бэхжүүл.
Тодорхойлолт
Эцэг, эхийнхээ талаар хуваалцахад зориулан зураг болон хувийн зүйлсийг цуглуулж авчирахыг өсвөр үеийнхнээс хүснэ үү. Эцэг эх нь хэрхэн танилцаж, тэднийг өсөх үед ямар байсан болон тэдний хийж бүтээсэн зүйлсийн талаар мөн сонирхлынх нь талаар тэд ярилцаж болох юм. Өсвөр үеийнхнээр эцэг эхийнх нь дуртай дууг тоглуулах эсвэл үүнийг бүлгийнх нь өмнө дуулуулж болох юм. Өсвөр үеийнхний эцэг, эхчүүдийг цуглаанд урьж, тэднийг цуглуулсан зүйлсээ ашиглан эцэг, эхээ бүлгийнхэнд ээлжлэн танилцуулахад урь. Танилцуулгын дараа эцэг, эхийнхээ талаар бахархаж байдаг зүйлсийг мөн тэдний золиослол болон хайрын төлөө хэрхэн талархаж байдгаа бичих юм уу хэлэхийг өсвөр үеийнхнээс хүснэ үү. Бурхан бидэнд “эцэг, эхээ хүндэл” гэж яагаад тушаасан талаар ярилцан, үйл ажиллагаагаа өндөрлө. Өсвөр үеийнхнээс хэрхэн Тэнгэрлэг Эцэгээ мэддэг болж мөн Түүнийг хүндэлж чадах талаар тунгаан бодохыг хүснэ үү.