Номлолын ажил
Би Есүс Христийг дагадаг
Зорилго
Бид Есүс Христийг хэрхэн дагадаг талаараа хуваалцаж, сайн мэдээний талаарх асуултуудад хариулах дадлага хий.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнийг өөрсдийн итгэл эсвэл сүмийн талаар олон сонсдог хэд хэдэн асуултуудыг жагсаахад урь. Өсвөр үеийнхнийг хэд хэдэн жижиг бүлэг болгон хувааж, бүлэг болгонд нэг асуулт өгөөрэй. Өсвөр үеийнхнийг асуултаа уншин, Аврагчийн юм уу Түүний бошиглогчдын уг асуулттай холбоотой зарчмыг заасан судрыг олж мөн доорхтой адил хэв загварыг ашиглан, бүлэгтэйгээ хариултаа хуваалцахаар бэлтгэхэд урь:
-
Бидний асуулт бол________________________________________________.
-
Аврагч ______________________________________ гэж заасан (судар уншин, энэ нь ямар утга учиртайг тайлбарлаарай).
-
Амьдралдаа би _________________________ гэж олж мэдсэн (энэхүү зарчмын дагуу амьдрах хувийн туршлагаасаа хуваалцаарай).
Жишээ:
-
Бидний асуулт бол: Та нар яагаад кофе уудаггүй юм бэ?
-
Аврагч Өөрийн төлөөлөгч Паулаар дамжуулан бидний бие махбод бол ариун сүм бөгөөд бид үүнийг ийм байдлаар халамжлах ёстой гэж заасан (1 Коринт 6:19-ийг унш). Миний хувьд энэ нь бие махбодод маань муу нөлөөтэй зүйлийг биедээ оруулахгүй байх гэсэн үг. Кофе бол тэдгээр зүйлүүдийн нэг юм. Аврагч Мэргэн ухааны үг гэж нэрлэдэг эрүүл мэндийн хуулийг сүмд өгсөн ба энэ нь мансууруулах бодис, архи болон тамхинаас хол байхыг бидэнд заадаг.
-
Амьдралдаа би өөрийн бие махбодыг ариун сүмийн адил байлга гэсэн Аврагчийн үгсийг дагахыг хичээх үедээ агуу адислалуудыг олж авсан (хувийн туршлагаа эсвэл гэрчлэлээ хуваалц).
Богино хугацааны номлол
Зорилго
Номлолын үйлчлэл ямар байдгийг үзэн, сайн мэдээг судлах хэвшлээ сайжруулах.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнийг эрэгтэй, эмэгтэйгээр нь тус тусад нь хамтрал болгон, хамтрал бүрд дэлхийн аль нэг газар руу хийх “номлолын дуудлага” өг. Хамтрал бүрийг Миний сайн мэдээг номло номоос нэг хичээл судлан, түүнийгээ тойргийн нэг гэр бүлд заахаар бэлдүүл. Тойргийн гишүүдтэй тохиролцон, уг хамтралыг гэртээ авчирч, оройн хоолонд урин, сүмийн гишүүд биш мэтээр хичээл заалгахаар зохион байгуул. Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгон, өсвөр үеийнхэн долоо хоногийн турш номлогчийн зарим дүрмийн дагуу амьдарч болно (өглөө 6:30-д босох, өдөрт нэг цаг судар судлах, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хязгаартай хэрэглэх гэх мэт). Өсвөр үеийнхэн томилогдсон бүсийнхээ соёл, уур амьсгал болон бусад шинж чанаруудын талаар мөн суралцаж болно.
Заах чадвараа сайжруул
Зорилго
Бусдыг сургаснаар, заах үндсэн ур чадваруудаас суралцах мөн дадлага хийх.
Тодорхойлолт
Үйл ажиллагаанаас өмнө дараахтай адил асуултуудыг харуул: Би судруудаас хэрхэн заах вэ? Би заах үедээ хэрхэн үр дүнтэй асуултууд асуух вэ? Би зааж буй хүмүүсээ хэрхэн илүү сайн сонсох вэ? Би хэрхэн сонирхогчдынхоо хэрэгцээн дээр тулгуурлан заах вэ? Асуудлуудаа даван туулахад нь би хэрхэн бусдад туслах вэ? (Миний сайн мэдээг номло 10-р бүлгийг үзнэ үү.)
Өсвөр үеийнхнийг эдгээр сайжруулах чадваруудаас нэгийг сонгох боломж олгоод юу сонгосноос нь хамааран хамтралуудад хуваарил. Дараа нь хамтрал бүр Миний сайн мэдээг номло номоос өөрсдийн чадваруудыг хамтдаа судлан, бүлэгтээ үүнийгээ харуулахад бэлтгэнэ. Тэдний сургалтаар ур чадваруудыг тодорхойлоход тэднийг урамшуулан, энэ нь хэрхэн хэрэгждэгийг харуулж мөн бусдаар давтуулахад урамшуул.
Мормоны Ном ба бодгалийн асуултууд
Зорилго
Амьдралын болон сүнслэг байдлын талаарх асуултуудад хариулахад нь сонирхогчдод туслахын тулд Мормоны Номыг хэрхэн ашиглах талаар сур.
Тодорхойлолт
Миний сайн мэдээг номло номын 121-р хуудас дахь “бодгалийн гүн асуултууд”-ын нэгийг өсвөр үеийнхэн бүрд оноож өг. Мормоны Ном нь эдгээр асуултуудад хэрхэн хариулдгийг олж мэдэхийг өсвөр үеийнхэнд даалга. (тэдэнд тусламж хэрэгтэй бол, Миний сайн мэдээг номло номын асуулт бүрийг жагсаасан бүлгүүдийг үзэхийг тэднээс хүс). Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
Мормоны номыг амьдралдаа хэрэгжүүлэх
Зорилго
Мормоны номыг ойлгож чадахгүй байж магадгүй хэн нэгэнтэй хамт үүнийг хэрхэн унших талаар суралц.
Тодорхойлолт
Бүх өсвөр үеийнхнээр Мормоны номыг ойлгож чадахгүй байж магадгүй хэн нэгнийг олж тогтоолгоно уу (өмнө нь огт уншиж байгаагүй дүү эсвэл найз гэх мэт). Долоо хоног бүр хамтдаа унших тодорхой цаг тогтооход тэднийг урь. Өсвөр үеийнхнийг энэ үйл ажиллагаанд бэлтгэхэд нь туслахын тулд тэдэнд хоёр хоёроороо дадлага хийх цагийг олгоорой. Уншиж буй шүлгүүд дэх түүхэн байдал, хэцүү үг, хэллэгүүд болон сургаалын үнэнүүдийг ойлгоход нь нэг нэгэндээ тусалж буйгаар жүжигчлэн харуулахад тэднийг удирд (Миний сайн мэдээг номло, 11–12-ыг үзнэ үү). Олж тогтоосон хүнтэйгээ хамт уншихдаа мөн ижил зүйлийг хийхэд нь тэднийг урамшуулан дэмжээрэй.
Уг үйл ажиллагааг нэг сарын турш хийсний дараа өсвөр үеийнхнийг хамтдаа цугларч, юу сурснаа бас Мормоны номыг ойлгоход нь бусдад туслахын тулд тэд өөрсдийгөө илүү сайн бэлтгэх талаар юу хийж чадахаа ярилцахад уриарай.
Мормоны номыг хүнд өгөх
Зорилго
Мормоны номын нэг хувийг хэн нэгэнд өгөхөд бэлтгэх замаар номлогчийн ажилд оролц.
Тодорхойлолт
Номлогчдод зориулсан Мормоны номын хэд хэдэн хувийг өсвөр үеийнхэнд өгнө үү. Тэднийг хавтасны дотор талд гэрчлэлээ бичихэд мөн дуртай судрын хэсгүүдээ тэмдэглэхэд урь. Та бүрэн цагийн номлогчдыг урьж, нэмэлт хэсгүүдийг тэмдэглэх саналыг тэднээс авч болно. Мормоны ном гэж юу болохыг энэ номыг хэзээ ч уншиж байгаагүй хүмүүст тайлбарлах дадлага хийх боломжийг та өсвөр үеийнхэнд олгож болно (тэдэнд тусал эсвэл тэднээр биед биед нь эдгээр жишээнүүдээр туслуул). Сүмийн гишүүн бус хэн нэгэнд Мормоны номоо өгч мөн тэр хүндээ Мормоны номын талаар гэрчлэхэд тэднийг урь. Дараагийн үйл ажиллагаан дээр өсвөр үеийнхнийг энэ туршлагаасаа хуваалцахад урь.
Номлогчдын өгөх номлогчийн талаарх зөвлөгөөнүүд
Зорилго
Бүрэн цагийн номлогчдоос номлолын ажлын талаар суралц.
Тодорхойлолт
Бүрэн цагийн номлогчдыг эсвэл саяхан буцаж ирсэн номлогчдыг сайн мэдээг хуваалцахад тохиолдож болох нөхцөл байдлуудын болон бэлэн эх сурвалжуудын тухай ярилцахад урь. Заахаар бэлтгэх үедээ хэрхэн суралцдаг талаараа тайлбарлахыг тэднээс хүс. Олон янзын нөхцөл байдалд өсвөр үеийнхэн сүмийнхээ талаар найзууддаа хэлж болох зүйлсийг жүжигчлэн харуул. Өсвөр үеийнхнийг долоо хоног бүр номлолын ажил хийж, туршлагаа хуваалцахад урь.
Номлогчидтой адил суралц
Зорилго
Номлогчдын материалыг ашиглан сайн мэдээнээс суралцах дадлаа сайжруул.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхэн бүрд хамтрагч өгч, хамтрагч болгонд судраас нэг бүлгийг суралцуулахаар хуваарил. Миний сайн мэдээг номло номын 17–18-р хуудсан дээрх удирдамжийн дагуу (залбирч, чин сэтгэлээсээ суралцаж, Сүнсийг сонсож, сурсан зүйлээ хэрэгжүүл) өөрсдөд оногдсон бүлгийг судлахыг тэдэнд хэлж мөн тэгээд сурсан зүйлсээ өөр нэг хамтралд юм уу бүлэгтээ заалгаарай. Хувиараа судраас суралцахдаа эдгээр удирдамжийг хэрэгжүүлэхэд өсвөр үеийнхнийг уриарай.
Номлогчийн дүрд орж тогло
Зорилго
Сайн мэдээний үнэнүүдийг заах мөн сайн мэдээний асуултуудад хариулах дадлага хий.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнийг хамтралуудад хуваарилан, тэднээр Миний сайн мэдээг номло номын 3-р бүлгээс товчхон хичээл бэлдүүл. Хамтрал бүр сонирхогчийн дүрд тоглож байгаа бусад өсвөр үеийнхэнд зааж болно. Ярилцлагын үеэр “сонирхогчдыг” хамтралаас асуулт асуухад урь. Хамтралыг зааж дууссаны дараа дүрээ сольж, бусад өсвөр үеийнхэн нь зааж болно.
Өсвөр үеийнхэн Миний сайн мэдээг номло номын 2 ба 10-р бүлэгт агуулагддаг судлах болон заах үндсэн чадваруудыг ойлгосноор энэ үйл ажиллагаа илүү амжилттай байх болно. Өсвөр үеийнхнийг заа гэж хүсэхээс өмнө эдгээр чадваруудыг нэгтгэн дүгнэх талаар бодож үзээрэй.
Номлогчийн нээлттэй хаалганы өдөр
Зорилго
Нээлттэй хаалганы өдөр, соёл урлагийн тоглолт юм уу өөр үйл ажиллагаан дээр орон нутгийнхаа гишүүдтэй сайн мэдээг хуваалцаарай.
Тодорхойлолт
Бишопын зөвлөл болон бүрэн цагийн номлогчидтой хамтран, орон нутгийнхаа цуглааны байранд номлогчийн нээлттэй хаалганы өдөр, соёл урлагийн тоглолт эсвэл өөр нэгэн үйл ажиллагааг хийхээр төлөвлөж, бэлтгэн, олон нийтэд зарлаарай. Өсвөр үеийнхнээр хэвлэмэл жижиг зар хийлгэж тараалгах, зочидтой мэндлүүлж мөн айлчилж ирж байгаа хүмүүстэй үндсэн сургаалаас хуваалцуулах болон нээлттэй хаалганы өдрөөр сайн мэдээний тухай суралцахыг хүссэн айлчлагчдад туслах өөр үйл ажиллагааг төлөвлөх гэх мэт зүйлсийг хийлгээрэй.
Номлогчийн солилцоо
Зорилго
Бүрэн цагийн номлогчидтой хамт бусдыг олж мөн заахаар явснаар номлолын ажилд оролц.
Тодорхойлолт
(Тэмдэглэл: Энэ нь Пристийн болон Лаурэл бүлгийнхэнд сайн тохирох үйл ажиллагаа юм.) Тойргийн номлолын удирдагчтай хамтран ажиллаж, бүрэн цагийн номлогчидтой хамт бусдыг олж мөн заахаар явж болох цагийг төлөвлө. Өсвөр үеийнхнийг Миний сайн мэдээг номло дээрх тохирох хэсгээс суралцан бэлтгүүлэхийн тулд номлогчдоос ямар хичээл заах гэж буйг нь асуу.
Өсвөр үеийнхний ихэнх нь эсвэл бүгдээрээ ийм боломжтой байсны дараа, мючелийн цагаар тэднийг туршлагаасаа хуваалцахад урь. Тэд юу сурсан бэ? Тэдний туршлага нь номлолдоо илүү сайнаар бэлтгэхэд нь хэрхэн сүнслэгээр нөлөөлсөн бэ?
Номлолын дурсамжууд ба хоол
Зорилго
Буцаж ирсэн номлогчийн туршлагуудыг сонсож мөн заах туршлага хуримтлуул.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнийг бүрэн цагийн номлолд үйлчилсэн нэг гишүүний гэрт урь. Уг гишүүнээр өсвөр үеийнхэнд номлолдоо хийж болох энгийн хоол бэлтгэж хийхийг заалга. Буцаж ирсэн номлогчийг хэдэн минут номлолын туршлагаасаа хуваалцахад урьж мөн хэд хэдэн өсвөр үеийнхнийг Миний сайн мэдээг номло номоос нэг захиасыг гишүүний гэр бүлтэй хуваалцахад урь.
Өөр соёл уламжлалтай хүмүүст заах нь
Зорилго
Өөр соёл уламжлал ба зан заншилтай хүмүүст сайн мэдээг заах талаар суралц.
Тодорхойлолт
Дэлхий даяар өөр өөр газруудад үйлчилсэн, буцаж ирсэн номлогчдыг уриад өсвөр үеийнхэнтэй номлолын туршлагаасаа хуваалцахыг хүс. Тэд тус бүрдээ ширээ засаад уг тодорхой нутгийн соёл уламжлал ба шашны талаарх мэдээллийг тавин, зураг, дурсгалт зүйлсийг үзүүлж эсвэл өөр үндэстний хоолоос амсуулж болно. Тэдний номлол дахь хүмүүсийн шашин ба соёл уламжлал нь тэдэнд сайн мэдээг заахад хэрхэн нөлөөлсөн тухай ярилц. Өсвөр үеийнхнийг бүлгүүд болгон хуваагаад буцаж ирсэн номлогч бүрийн танилцуулгыг ээлжлэн үзүүлж болно.