Ерөнхийлөгчийн зөвлөлд зориулсан тусламж
Өсвөр үеийнхний үйл ажиллагаа: Харилцаа холбоо болон уялдаа хамаарал


Харилцаа холбоо болон уялдаа хамаарал

Өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэх нь

Зорилго

Сонгосон бүсэд итгэлтэй байдлыг хөгжүүлэх.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхэнд сүнслэг болон материаллаг байдлын хувьд өсөхөд нь туслах шинж чанаруудыг тодорхойлж, өөрсдөдөө бий болгон хүчирхэгжүүлэхийг тэднээс хүс. Өсвөр үеийнхнээр уг шинж чанаруудын хувьд сул талаа хүчирхэгжүүлж, чадвараа дээшлүүлэх хувийн төлөвлөгөөг нэг бүрчлэн гаргуул. Өсвөр үеийнхнээр юуг сайжруулахыг хүсэж байгааг нь чуулгадаа эсвэл бүлэгтээ ээлжлэн хуваалцуул. Тэгээд чуулгын эсвэл бүлгийн гишүүдийг өсвөр үеийнхэн нэг бүрийн хуваалцсан зүйлд санаа болон зөвлөмж өгөхөд урь. Чуулгын эсвэл бүлгийн гишүүд хэр урамшиж мөн хэр тайлагнаж байгааг нь шалгаарай. Шинэ эсвэл сайжруулж хөгжүүлсэн шинж чанар болон авъяас чадварын заримыг ирээдүйн өсвөр үеийнхний үйл ажиллагаануудад хэрэгжүүлэхэд анхаар.

Төлөвлөгөөнд нэмэх

Өөр сүсэг бишрэлтэй найзууд

Зорилго

Өөр сүсэг бишрэлтэй найз нөхөд, хөршүүдтэйгээ харилцаагаа хүчирхэгжүүл.

Тодорхойлолт

Орон нутагтаа байдаг өөр сүсэг бишрэлийн бүлгүүдийг олж тогтоо. Олон янзын сүсэг бишрэл бүхий хүмүүсийг нэгдмэл байдлын сүнсэнд хамтатган цугларах үйл ажиллагааг зохион байгуул. Энэ нь үйлчлэл хийх, хоолоо хуваалцах, хээр гадаа хийх үйл ажиллагаа юм уу спортын эсвэл өөр бусад үйл ажиллагаа байж болно. Бишоптойгоо хамт эдгээр цуглаануудын удирдагчидтай уулзах, бие биедээ талархах, орон нутагтаа үйлчлэх хүчин чармайлт гарга.

Төлөвлөгөөнд нэмэх

Аав, охин хоёрын ба ээж, хүү хоёрын болзоо

Зорилго

Хөгжилтэй, аюулгүй орчинд болзох үеэр биеэ зохистой авч явах зан үйлийн дадлага хий.

Тодорхойлолт

Залуу эрэгтэй бүрээр ээжүүдийг нь (эсвэл эгч, эмэгтэй дүү, нагац болон авга эгч гэх мэт), залуу эмэгтэй бүрээр аавуудыг нь (эсвэл ах, эрэгтэй дүү, нагац болон авга ах гэх мэт) цуглааны байранд болдог болзох үйл ажиллагаанд уриул. Өсвөр үеийнхэн болзож буй хүндээ хүндэтгэл болон сайхан сэтгэлээр хандаж, тэдэнд юу хэрэгтэй байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Болзоонд хийх үйл ажиллагаанууд нь оройн хоол идэх, сүмийн кино үзэх, тоглоом тоглох, шинэ ур чадварт суралцах (ямар нэгэн бүжиг гэх мэт), эсвэл болзох үеэр хэрхэн биеэ зохистой авч явах талаар ярилцах зэрэг байж болно. Болзооны дараа өсвөр үеийнхэн болзоонд хамт явсан хүндээ хамт үдшийг өнгөрүүлсэнд нь талархах хэрэгтэй.

Төлөвлөгөөнд нэмэх

Бие биенээ таньж мэдэх нь

Зорилго

Бусад өсвөр үеийнхнийг таньж мэд.

Тодорхойлолт

Үйл ажиллагаанаас өмнө өсвөр үеийнхнээс өөрсдийг нь төлөөлдөг гурван зүйлийг авчрахыг хүс. Үйл ажиллагааны эхэнд бүх өсвөр үеийнхэнд нэг нэг уут өг. Тэдний авчирсан зүйлүүдийг нь уутанд хийлгэж, уутуудыг хооронд нь холь. Тэр дундаас нэг уутыг сугалж аваад дотор нь байгаа зүйлүүдийг гаргаж ир. Эдгээр зүйлүүд хэнийг төлөөлж байгааг өсвөр үеийнхнээс асуу. Өсвөр үеийнхэн бүрийг тааж олох бүрд тэр хүнийг нь дуртай судар эсвэл сүмийн дууллаа хуваалцаж мөн яагаад үүнд дуртай байдгаа хуваалцахад урь.

Төлөвлөгөөнд нэмэх

Бишопоо таньж мэддэг болох

Зорилго

Санаа зовохгүйгээр бишоптоо хандаж, түүний зөвлөгөөг эрэлхийлж сур.

Тодорхойлолт

Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийнхөө талаар суралцахаар нэгэн оройг өнгөрүүл. Түүнийг дуудлагат ажил, эцэг хүнийх нь үүрэг хариуцлага, түүний ажил болон өөр бусад үүрэг хариуцлага, мөн гэрчлэлийнх нь талаар ярилцахад урь. Тэгээд түүнтэй хамт тоглоом тогло. Энэ дуудлагад үйлчилснээрээ удирдлагын талаар юу сурснаа хуваалцахад түүнийг урь. Энэ үйл ажиллагааг энгийн нөхцөл байдалд явуулснаар өсвөр үеийнхэнд бишопоо сайн мэдэж авах таатай нөхцлийг бүрдүүлж болно.

Төлөвлөгөөнд нэмэх

Болзоо хэрхэн хийх талаарх хэлэлцүүлэг

Зорилго

Болзоо хийх талаар эерэг бодолтой байхад урамшуулж мөн үерхэлийн талаар зарим удирдамж өг.

Тодорхойлолт

Болзоо болон үерхэлийн талаар пристүүд болон Лорел бүлгийн охидод байгаа асуултуудад хариулах хэлэлцүүлгийг зохион байгуул. Хэлэлцүүлэгт настай хосууд, дөнгөж гэрлэсэн хосууд, ганц бие насанд хүрэгчдийг хамарсан хүмүүсийг хольж оруулах талаар бодож үзээрэй. Хэлэлцүүлгийн оролцогчдод сайн бэлдэх боломж өгөхийн тулд өсвөр үеийнхэн асуултаа урьдчилан бичиж өгч болно. Өсвөр үеийнхэн болон хэлэлцүүлэгт оролцогчид Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Болзоо” хэсгээс урьдчилан суралцаж болно.

Төлөвлөгөөнд нэмэх

Бэлд, онил, галла

Зорилго

Зорилго тавих болон багийн ажиллагааны зарчмуудыг сур.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхнийг хоёр, хоёроор нь хуваагаад хос болгонд хэдэн жижиг бөмбөг (эсвэл базсан цаас) болон нэг хувин өгнө үү. Өсвөр үеийнхнээр бөмбөгийг хувин руу хэдэн метрийн зайнаас шидүүлж мөн тэд хэдэн удаа амжилттай оруулсныг тэмдэглэн ав. Тэгээд хосуудын нэгээр нь хувинг бариулж, түүнийг хөдөлгөөнт байдалд мөн хийж үз. Өсвөр үеийнхэн энэ үйл ажиллагаанаас зорилгоо биелүүлэх болон хамтдаа ажиллах талаар юу сурч байна вэ?

Төлөвлөгөөнд нэмэх

Ганцаараа хийснээс олуулаа хийх нь илүү агуу

Зорилго

Чуулга, анги, бүлгээрээ хамтдаа ажилласнаар өсвөр үеийнхний биелүүлж чадах агуу зүйлсийг ойлго.

Тодорхойлолт

Нэг их тайлбар хийлгүйгээр өсвөр үеийнхнийг тус бүрдээ өөрсдөдөө таалагддаг хоолны жорны орцноос өөр өөр зүйлсийг авчирахыг урьдчилан даалга (Жишээ нь, нэгээр нь өндөг, нөгөөгөөр нь халбага давс гэх мэтийг авчруулах). Гэртээ эсвэл хоол хийж болох өөр нэг газарт үйл ажиллагаагаа хийхээр цуглар. Өсвөр үеийнхнээс тэд найрлагад орох зүйлсийг дангаар нь идэх дуртай юу эсвэл өөр зүйлстэй холилдсон байхад нь илүү дуртай юу гэдгийг асуу. Тэгээд найрлагад орох зүйлийг юу юутай хольж болох талаар асуу. Хэсэг ярилцсаны дараа жорыг өгөөд орцод орох зүйлс нь холилдож нийлсэн байхдаа илүү дээр байгаатай адил түүнчлэн бид зохион байгуулагдан, эв нэгдэлтэй чуулгууд эсвэл ангиуд болохоор адислагдсан юм гэдгийг тайлбарла. Жорыг бэлтгэхдээ хамтран хий мөн хийсэн зүйлээ өсвөр үеийнхэнд идүүлж, үр дүнгийн талаар хуваалцуул.

Төлөвлөгөөнд нэмэх

Дагагч ба хөтөч

Зорилго

Удирдах болон харилцах ур чадварыг хөгжүүл.

Тодорхойлолт

Хоёр, хоёроор нь баг болго. Багийн нэг гишүүн дагагч харин нөгөө нь хөтөч болно. Дагагч болсон нь нүдээ боолгуулна. Хөтөч нь түүнийг бартаат замаар хөтөлж явах болно. Хэсэг хугацааны дараа дүрээ солин, үйлдлийг давтаж хийнэ.

Дагагч байхад ямар санагдсан бэ? Удирдах талаар өсвөр үеийнхэн юуг сурсан бэ? Тэд дагагч байхдаа юу сурсан бэ? Энэ үйл ажиллагаа нь тэдэнд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх талаар юу заасан бэ?

Төлөвлөгөөнд нэмэх

Дээрэлхэх явдал байж болохгүй

Зорилго

Дээрэлхүүлэхээс сэргийлэх болон тийм үед хариу үйлдэл хийх зохистой арга замуудаас суралц.

Тодорхойлолт

Дээрэлхэх явдлын талаар—яагаад энэ нь тохиолддог, үүний байж болох өөр хэлбэр ба үр дагаврууд мөн энэ тал дээр юу хийх тухай ярилцах зочныг урь. Өсвөр үеийнхнээс тэд юм уу тэдний мэдэх хэн нэгэн дээрэлхүүлж байвал юу хийхээ шийдвэрлэхэд нь туслахаар янз бүрийн нөхцлийг жүжигчлэн харуулахыг хүс. “Бүдүүлэг үг хэллэггүй клуб” видео бичлэгийг үзүүлэх эсвэл дээрэлхэх явдлын эсрэг сөрөн зогссон бусад хувийн туршлагаас хуваалцах талаар бодож үзнэ үү. Бие биенээ хайрлах зарлиг болон бидний төлөөх Христийн хайрын талаар ярилцана уу (Иохан 13:34-ийг үзнэ үү). Бие биетэйгээ харьцахад маань энэ нь хэрхэн нөлөөлдөг вэ?

Төлөвлөгөөнд нэмэх

Итгэл найдварын тойрог

Зорилго

Таныг зорилгоо биелүүлэхэд туслах боломжийг бусдад олгож, багаар хийх ажлын чухал болох талаар суралцах.

Тодорхойлолт

Энэ үйл ажиллагааны үеэр аюулгүй байдлыг чухалчил. Нурууны өвчтэй болон үүнтэй холбоотой эрүүл мэндийн асуудалтай хүмүүс оролцохгүй байвал зохино. Өсвөр үеийнхнийг мөр мөрөө нийлүүлэн тойргийн дотогш харж зогсон нэг юм уу хэд хэдэн тойрог хэлбэр үүсгүүл. Тойрог дахь хүн бүр бүрэн найдаж болохуйц байж, тойрогт байгаа нэгэндээ биеэрээ ямар ч байдлаар туслахад бэлэн байх ёстой. Өсвөр үеийнхний нэгийн нь тойргийн төвд нүдээ аниад цээжиндээ гараа зөрүүлэн зогсооно. Дохио дуугармагц уг хүүхэд тойргийн төвд зогссон чигээрээ тойргийн дагууд эргэлдэж мөн тэр орчимдоо хөдөлнө. Уг хүүхдийг бусдад найдаж сурахыг хүссэн хүн бүрээр ээлжлэн солин, үйл ажиллагааг дахин давтаж болно. Зарим өсвөр үеийнхэн тойргийн төвд байснаас гадна нь байхыг илүүд үзэж болох юм.

Тоглоомоос дараах асуултуудыг ургуулан гарга: Тойргийн дотор байх ямар санагдсан бэ? Энэ тойрог юуг төлөөлж болох вэ? Бид амьдралдаа бусдад хэзээ итгэж найдах хэрэгтэй байж болох вэ? Бид хэрхэн найдаж болохуйц хүмүүс болох вэ? Бид Аврагчид хэрхэн найдаж сурах вэ?

Төлөвлөгөөнд нэмэх

Насанд хүрэгчдийг мэддэг болох нь

Зорилго

Өөрийн насны бүлгээс гадуурх хүмүүстэй хэрхэн харьцахад суралц.

Тодорхойлолт

Зассан ширээний нэг талд өсвөр үеийнхнийг, нөгөө талд нь тэдний эцэг эхийг эсвэл тойргийн бусад насанд хүрэгчдийг суулга. Ширээн дээр нэг нэгнээ илүү сайн танихад туслах асуултуудыг тавь. Хос бүрд (нэг өсвөр үеийнхэн ба нэг насанд хүрэгч) нэг нэгнээсээ асуулт асуух хэдэн хормыг олго. Цаг дуусах үед тэдэнд мэдэгдээд өсвөр үеийнхнийг хажуу талынх нь сандал руу шилжүүлэн суулгаж, өөр нэг насанд хүрэгчтэй хос болгоно. Тэд удахгүй Халамжийн Нийгэмлэгт болон Ахлагчдын чуулгад нэгдэн орох тул эдгээртэй илүү танилцахад нь туслахын тулд залуу эмэгтэйчүүдийг Халамжийн Нийгэмлэгийн гишүүдтэй (эсвэл залуу эрэгтэйчүүдийг Ахлагчдын чуулгын гишүүдтэй) хос болгоход анхаарна уу.

Төлөвлөгөөнд нэмэх

Оройн хоол идэх соёл

Зорилго

Бие биедээ найрсаг хандаж мөн нөхцөл байдлуудад тохируулан зохих хүндэтгэл үзүүлэхийг сур.

Тодорхойлолт

Залуу эрэгтэйчүүд болон залуу эмэгтэйчүүдийг соёлтой, хүндэтгэлтэй харьцаж сурах дадлага хийх оройн хоолыг зохион байгуул. Оройн хоолны өмнө хоол идэх зөв болон буруу дадлуудын жишээг үзүүл. Энэ үйл ажиллагаагаар Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос “Болзоо”, “Хувцаслалт ба гадаад төрх”, “Хэл яриа” хэсгүүдээс жишээ татаж болно.

Төлөвлөгөөнд нэмэх

Талархлын ил захидал

Зорилго

Бусдын тухай бодож, талархлаа илэрхийл.

Тодорхойлолт

Талархал юм уу урамшууллын үгс бүхий зурвас бичээд, тойрог, салбарынхаа гишүүдийн гэрт нууцаар очиж, хаалган дээр нь эсвэл гаднах шуудангийн хайрцганд нь үлдээгээрэй. Талархлыг мэдэрч, илэрхийлэх талаар илүү ихийг суралцахын тулд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Талархал” хэсэгт заасан зүйлсийг ярилц.

Төлөвлөгөөнд нэмэх

Талархлын торон сүлжээ

Зорилго

Бүлэг, чуулгынхаа эсвэл багийнхаа бусад хүмүүст үйлчлэн хайрлах талаар ойлгож мэд.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхнийг тойрог болгон суулгаж, нэгэнд нь бөөрөнхийлсөн нэхмэлийн утас эсвэл олс бариул. Тэрээр тойрог доторх аль нэг талархдаг хүнийхээ үйлчилдэг байдал, туршлага эсвэл зан төрхийг нь тодорхойлж хэлнэ. Тэгээд уг хүн рүүгээ бөөрөнхийлсөн утсаа шидэх ба харин утасныхаа үзүүрийг барьж үлдэнэ. Дараагийн хүн нь үйлдлийг давтах ба багийн бүх хүн торон сүлжээнд холбогдох хүртэл тоглоомыг үргэлжлүүлнэ. Бие биеэ хайрлан үйлчилснээр нэгдмэл болох арга замын тухай ярилц.

Төлөвлөгөөнд нэмэх

Төрсөн өдрийн бус үдэшлэг

Зорилго

Өсвөр үеийнхэн бие биенээ хүндэтгэх явцдаа таньж мэд.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхнээр дуртай өнгө, хоол, хобби болон өөр бусад мэдээлэл авах энгийн судалгааг урьдчилан бөглүүл. Судалгаануудаа холиод өсвөр үеийнхэн бүрд өөр нэг хүний бөглөсөн судалгааг өг. Өсвөр үеийнхнээр гэртээ хийсэн (ямар ч мөнгө зарцуулахгүйгээр) ил захидал, зурвасыг эсвэл жижиг бэлгийг Мючел дээр авчирч, судалгаа авсан хүнд нь өгүүл. Мючелийн үеэр хүүхдийн уламжлалт төрсөн өдрийн тоглоомуудыг тоглож, уламжлалт төрсөн өдрийн зууш идэж мөн үүнийг “төрсөн өдрийн бус” үдэшлэг болгон, хүн бүрийн төрсөн өдрийг тэмдэглэж байгааг тайлбарлана уу. Үйл ажиллагаагаа дуусгахдаа хүн бүрээс судалгаа авсан хүнээ танилцуулахыг хүсч мөн тэр хүндээ “төрсөн өдрийн бус” захидал, зурвас эсвэл бэлгээ өгөхийг хүс. Эсвэл судалгаанууд дээр нэр бичилгүй, судалгаа бүр нь ямар хүнийг илэрхийлж байгааг өсвөр үеийнхнээр таалгаж болно.

Төлөвлөгөөнд нэмэх

Үз-ярь-бүтээ

Зорилго

Сайхан харьцах ур чадвар ба хамтын ажиллагааг суралц.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхэнд харуулалгүйгээр янз бүрийн зүйлээр нэг юм бүтээ (дөрвөлжин дүрс, хичээлийн хэрэгсэл, гэр орны эд хэрэгсэл гэх мэт). Өсвөр үеийнхнийг бүлгүүд болгон хуваарилан, бүлэг бүрд адилхан бүтээл хийх материалыг өгнө. Бүлэг бүрээс нэг л гишүүнд хийсэн бүтээлээ харах боломж олго. Бүлэг бүрийн энэ гишүүн нь тухайн бүтээлийг хоёр дахь гишүүнд л тайлбарлан хэлж өгч болно. Хоёр дахь гишүүн нь багийнхаа үлдсэн гишүүдтэй зөвхөн тийм, үгүй гэж тэдний асуултад хариулан харьцаж болно. Шаардлагатай бол хоёр дахь гишүүн нь нэг дэх гишүүнээсээ илүү мэдээлэл авч болно. Бүх бүлгүүд дууссан гэж үзэх үед тэд өөрсдийн бүтээлийг анхны бүтээлтэй харьцуулна. Энэ үйл ажиллагаа нь өсвөр үеийнхэнд удирдлага болон харилцан ярианы талаар юу зааж чадах вэ? Энэ нь бошиглогчид ба илчлэлтийг хэрхэн төлөөлж болох вэ?

Төлөвлөгөөнд нэмэх

Үйлчлэлийн дуудлага худалдаа

Зорилго

Анги, чуулга, бүлгийн гишүүдийн хувьд бие биедээ үйлчилснээр нэгдмэл байдлыг бий болго.

Тодорхойлолт

Анги, чуулга, бүлгийнхээ (эсвэл тойрог дахь насанд хүрэгчдэд ) бусад хүмүүст үзүүлэх хүсэлтэй байгаа үйлчлэлүүдийг нь өсвөр үеийнхнээр жагсаалган гаргуул (тухайлбал, би чамд тооны гэрийн даалгавраа хийхэд чинь тусалъя, сүмийн хувцсыг чинь индүүдэж өгье, хичээлдээ явахаас чинь өмнө өглөөний унд бэлдэж өгье гэх мэт байж болно). Мючелийн үеэр өсвөр үеийнхэнд асуултад хариулсан байдлаар нь оноо өг (жишээ нь: гэрийн даалгавраа бүрэн хийсэн, тэр өдөр судраас суралцсан мөн цэнхэр өнгийн хувцас өмсөж ирсэн гэх мэтээр өсвөр үеийнхэн бүрийг оноогоор шагнаж болно). Хүн бүр тодорхой оноотой болсны дараа бусдынхаа үйлчлэлийг дуудлага худалдаагаар оноогоо ашиглан худалдаж авна. Бие биедээ үзүүлэх үйлчлэлүүдээ дуусгасан байх ёстой эцсийн хугацааг өг.

Төлөвлөгөөнд нэмэх

Харилцах шугамууд

Зорилго

Харилцах болон удирдлагын ур чадваруудыг хөгжүүл.

Тодорхойлолт

Дөрвөн хүнээс бүрдсэн багуудыг бий болгож, өсвөр үеийнхэн бүрийн нүдийг боо. Баг бүрд гогцоо хэлбэрээр зангидсан урт олс өгөөд хоорондоо ярихгүйгээр олсыг дөрвөлжин хэлбэрт оруулах 30 секундыг тэдэнд өг (эсвэл тэднээр багийн ажиллагаа шаардсан өөр даалгавар өгч болно). Тэд олсыг дөрвөлжин хэлбэртэй болгохдоо ямар бэрхшээлтэй тулгарсан бэ?

Тэднээр энэ үйлдлийг дахин хийлгэ, гэхдээ энэ удаад баг бүрийн нэг гишүүний нүдний боолтыг ав (багийн гишүүд хоорондоо ярьж болохгүй). Тэдний туршлага энэ удаад хэрхэн өөр байсан бэ?

Тэднээр энэ үйлдлийг гурав дахь удаа хийлгэ, нүдээ боогоогүй гишүүнд ярихыг зөвшөөр. Энэ удаад тэдний туршлага хэрхэн өөр байсан бэ? Алсын хараа (алсын төлөв, урьдчилан харах чадвар) болон удирдлагын харилцаа холбооны чухлыг ярилц. Энэ үйл ажиллагаа нь өсвөр үеийнхэнд бошиглогчид, үзмэрчид болон илчлэгчдийн үүргийн талаар юу зааж байна вэ?

Эцэст нь уг үйл ажиллагааг дахин нэг удаа давт, энэ удаад багийн бүх гишүүдэд харах, ярих боломж олго. Тэд харж байгаад шийдэлд хувь нэмэр оруулах боломжтой байсандаа ямар сэтгэгдэлтэй байсан бэ? Энэ дасгал ажил чуулгууд болон ангиуд хоорондоо хамтарч ажиллах явдалтай хэрхэн холбогдох вэ?

Төлөвлөгөөнд нэмэх

Хариултаа хөвүүлэх нь

Зорилго

Багийн ажиллагааны зарчмуудыг суралц.

Тодорхойлолт

Гурван хүнтэй багуудыг бий болго. Баг бүрд 10 гуурс мөн 10 см орчим урт тууз өг. Баг бүрд жижиг зооснуудыг даах хөвөгч сал барих удирдамж өг. Баг бүрд зоос зөөдөг хөөвөгч сал барих 5–10 минутын хугацаа байгааг хэл. Салны хөвөх чадварыг урьдчилан шалгаж болохгүй гэдгийг тэдэнд хэлээрэй. Салнуудыг том угаалтуурт эсвэл саванд шалгаж үзэх болно. Салнуудаа 5 минут хөвүүлээд салан дээрээ зооснуудыг нэг нэгээр тавьж эхэлнэ. Живэхгүйгээр эсвэл хэлбийхгүйгээр хамгийн их зоос даасан салыг хийсэн баг ялах болно.

Бүх багууд сал барьж мөн шалгаж үзсэний дараа тэдэнд салаа дахин нэг удаа барих боломжийг олго. Баг болгон анх авсан гуурсаа хэрэглэнэ, харин шинэ тууз өгөгдөх болно.

Тоглоомыг ярилцах асуултуудаар үргэлжлүүл. Сал хийхэд юу нь хэцүү эсвэл юу нь амархан байсан бэ? Та нар салыг хэрхэн барих талаар тохиролцоонд яаж хүрсэн бэ? Хоёр дахь сал эхнийхээсээ сайн байсан уу? Хэрэв тийм бол яагаад? Та нар салаа хийж байхдаа бусад багууд юу хийж байгааг харахаар уруу татагдсан уу? Сал барих нь гэр бүл, чуулга эсвэл ангиараа ажиллахтай хэр адил төстэй вэ? Ямар зарчмууд болон зан төлөвүүд гэр бүлд эсвэл бүлэгт асуудал шийдэх ажлыг амжилттай болгодог вэ?

Төлөвлөгөөнд нэмэх

Хэсэг бүлгээрээ болзоо хийх санаанууд

Зорилго

Хөгжилтэй мөн зохистой болзоо хийх санаанууд гаргаж мөн тэдгээрийг хэрэгжүүлж эхэл.

Тодорхойлолт

Пристүүд болон Лорел бүлгийн охидоор хөгжилтэй, бүтээлч болзоо хийх санаануудыг урьдчилан гаргуул. Тэд өвлийн улиралд барилга доторх далайн эргийн үдэшлэг, долоодугаар сард Христийн мэндэлсний баярын үдэшлэг, түүнчлэн хүүхэд насандаа тоглодог байсан тоглоомуудаар өсвөр үеийнхэн тоглож болох гэх мэт тоглоомын үдшийн санаанууд байж болно. Тэдэнд тэр оройн ажиллагааг төлөвлөх мөн хийж явуулахад нь тусал. Боломжтой бол бүгдийг эсвэл бүлэг пристүүдийг Лорел бүлгийн охин бүрийг дагуулж ирэх эсвэл хэд хэдэн Лорел бүлгийн охидыг үйл ажиллагаа болох газарт авчирч, дараа нь гэрт нь хүргүүл. Хэрэв болзооны үеэр хоёр хоёроороо байхыг шаардсан үйл ажиллагаа байвал хосуудыг ойр ойрхон солиорой, ингэснээр залуу эрэгтэй, эмэгтэй бүр хүн болгонтой харьцаж мөн болзооны үеэр бүх хүн цагийг зугаатай өнгөрүүлэх болно.Залуучуудын бат бөх байдлын төлөөтовхимлын “Болзоо” хэсгийг нэгтгэн дүгнэж, зохистой болзооны талаар юу сурснаа ярилц.

Төлөвлөгөөнд нэмэх

Ярилцах урлаг

Зорилго

Тойргийнхоо өсвөр үеийнхэнтэй илүү сайн найз бол.

Тодорхойлолт

Өсвөр үеийнхнийг өөд өөдөөс нь харуулан эгнүүлэн суулга. Үйл ажиллагааны өмнө Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Найзууд” хэсгийг тоймлон үзээд нөхөрлөлийг бий болгох арга замуудаас суралц. Ярилцлагын сэдвийг танилцуулан, өөд өөдөөсөө харсан өсвөр үеийнхнийг хооронд нь ярилцуул. Цөөн хэдэн минут өнгөрөх бүрд сэдвийг өөрчлөн, сэдэв солигдох бүрд нэг эгнээнд сууж буй өсвөр үеийнхнийг хажуу тийш суулга, тэгснээр хүн бүр шинэ ярилцах хамтрагчтай болно. Сэдвүүд нь хийх дуртай зүйлс, гэр бүлийн уламжлал, ирээдүйн зорилго, болзооны талаарх бүтээлч санаанууд мөн залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг та ямар зан чанартай байлгамаар байна гэх зэргийг хамарсан байж болно.

Төлөвлөгөөнд нэмэх