2021
Эрхэм найзууд аа
2021 оны 5, 6-р сар


Эрхэм найзууд аа,

Зураг
May 2021 Friend

Тэнгэрлэг Эцэг бошиглогчдоороо дамжуулан бидэнтэй ярьдаг. Өнгөрсөн сард бид Ерөнхий чуулганаар бошиглогч, төлөөлөгчдийн үгийг сонссон! Чуулган дээр хэлсэн үгс бид бүгдэд чухал байдаг. Тэдгээр нь Есүс Христтэй хэрхэн илүү адилхан болох ёстойг хэлж өгдөг.

Чуулганы ямар хэсэг чамд таалагдсан бэ? Бошиглогчийн тусгай захиасыг уншихын тулд 2-р хуудсанд очно уу!

Хайртай шүү,

Найз

Зураг
two sisters looking at Friend magazine

Би хэн бэ?

Бид “Би хэн бэ?” гэдэг тоглоом тоглож байна. Бидэнд таалагдсан шүү (2020 оны 6-р сар)! Зугаатай тоглоом тоглож, сайхан түүхүүд хуваалцсанд баярлалаа! Бид бас хоол идэж байхдаа Найз сэтгүүлийн аудио түүхүүдийг сонсох дуртай. Энэ нь Сүнсийг гэртээ мэдрэх боломж олгодог.

Валентина, Жулиа П. хоёр 4, 11 настай, АНУ-ын Аризона

Зураг
two brothers reading Friend outside

Бид Найз сэтгүүлийг хаана уншдаг вэ?

6 ба 3 настай ах дүү Марсело, Алежандро А. нар Мексикийн Нуэво Леонд Найз сэтгүүлийг испани хэл дээр уншдаг.

Зураг
siblings sitting in front of temple

Би ариун сүм харах дуртай

6, 11 ба 3 настай Ларс, Марен, Ливиа нар Сэйнт Пол Миннесота ариун сүмд зочилсон.

Хэвлэх