2021
Би сүмийн дууллыг тоглосон
2021 оны 5, 6-р сар


Бисүмийн дууллыгтоглосон.

Зураг
boy playing piano

Би өөрийн том ах Алланыг ариун ёслолын цуглаан дээр төгөлдөр хуур тоглохыг анх сонсоод, өөрөө тоглохыг хүсэж билээ. Тэгээд ариун ёслолын цуглаан дээр сүмийн дуулал тоглох нь Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр дэх миний зорилгуудын нэг болсон юм.

Түүнээс хойш би авга ах Кэнтэйгээ хамт төгөлдөр хуур тоглож сурч байна. Бид өдөр бүр ядахдаа 30 минут дадлага хийдэг байв. Арван сарын дараа гэхэд би “Иосеф Смитийн анхны залбирал” (Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном, ху 14) дууллыг тоглож чадахаар болсон байв.

Дараа нь Ковид 19 гарсан. Сүмийн удирдагчид Ням гаргийн цуглаануудыг цуцалж, биднийг гэртээ сүмийн цуглаанаа хийнэ гэв. Ээж, аав хоёр бидэнд бүгдэд нь даалгавар өгөв. Тэднийг надаас нээлтийн дуу тоглож өгөхийг хүсэхэд би “Иосеф Смитийн анхны залбирал” дууллыг тоглосон. Би ариун ёслолын цуглаан дээр сүмийн дуулал тоглох зорилгоо гүйцэлдүүлэх боломжтой болсон юм! Би Сүнсийг гэртээ мэдрэх боломжтой байсан.

Хэвлэх