2021
Есүс бусдыг оролцуулдаг байсан
2021 оны 5, 6-р сар


Есүстэй адил туслах

Есүс бусдыг оролцуулдаг байсан

Зураг
Jesus with children

Нэг өдөр олон хүүхэд Есүс Христийг харахаар ирэв. Түүний дагалдагчид тэднийг явцгаа гэсэн юм. Гэвч Есүс “Хүүхдүүдийг Над уруу ирэхийг зөвшөөр” (Марк 10:14) хэмээн хэлсэн. Тэр тэднийг орхихыг хүсээгүй. Тэр тэдэнд хайртай тул тэдэнтэй хамт цагаа өнгөрөөхийг хүсэж байв.

Аврагч хүүхдүүдийг энгэртээ тэвэрсэн. Тэр тэднийг адисалсан. Тэр тэдэнд чухал гэдгээ мэдрэхэд нь тусалсан юм.

Зураг
A portrait of Kanyin

Би завсарлагаанаар ганцаардсан учраас хэн нэгнээс надтай тоглох уу гэж асуув. Биднийг шохойгоор тоглож эхлэхэд олон хүн нэмэгдэн ирж, улам хөгжилтэй болсон. Хэрэв чи ганцаардаж байвал хэн нэгнээс хамт тоглох уу гэж асууж болно!

Каниен П., 8 настай, АНУ, Колорадо

Зураг
May 2021 Friend

Хэвлэх