2021
Филиппинийн Шилотой танилц
2021 оны 5, 6-р сар


ТУСЧ гар дэлхий даяар

Филиппинийн Шилотой танилц

Есүстэй адил бусдад тусалж буй Хүүхдийн хэсгийн хүүхдүүдтэй танилцана уу.

Зураг
Shiloh and his dad

Шилогийн тухай бүрэн мэдээлэл

Зураг
Illustration of Shiloh from the Philippines - Palm Trees - Philippino Food - Jesus blessing nephite children - Rice Bowl - French Fries - Fish -Eggs - Commandment Tablets - Blue Canyon - Math Symbols

Нас: 7

Хаанахынх: Филиппин

Хэл: Филиппин, англи

Гэр бүл: Аав, ээж, гурван ах эгч

Зорилго, мөрөөдөл: 1) Бусдад байнга үйлчлэх2) Бүжигчин болох3) Мундаг тогооч болох

Шилогийн тусч гар

Шило хаа явсан газраа хүнд туслах дуртай. Тэр сургууль дээрээ ангийнхан нь хэчнээн өөр байсан ч тэдэнд маш эелдэг ханддаг. Хүн бүр Бурханы хүүхэд гэдгийг тэр мэднэ! Шило Дауны синдром гэсэн оноштой бөгөөд түүний дотнын найз Харл алхаж чаддаггүй. Шило Харлд тэргэнцэртэйгээ явахад нь байнга тусалдаг.

Шило хүн бүртэй, бүр танихгүй хүүхдүүдтэй хүртэл тоглоход бэлэн байдаг. Тэр шинэ найзуудтай болох дуртай. Нэг удаа гэр бүл нь Филиппинийн Манила ариун сүмд очоод байж байтал тэр тоглох хүнгүй хүлээлгийн өрөөнд байсан охиныг анзаарсан юм. Тэр түүн дээр явж очин, хамт тоглож эхлэв. Тэр таблетаа хүртэл түүнд хэрэглүүлсэн.

Шилогийн дуртай зүйлүүд

Зураг
pictures of Shiloh’s favorites

ДУРТАЙ ГАЗАР: Тоглоомын газар

Есүсийн тухай ДУРТАЙ ТҮҮХ: Тэр бяцхан хүүхдүүдийг адислахдаа

Хүүхдийн хэсгийн ДУРТАЙ ДУУ: “Зарлиг бүгдийг дагацгаая,” Хүүхдийн дууны ном, 68–69.

ДУРТАЙ ХООЛ: Шарсан төмс, загас, өндөг, будаа

ДУРТАЙ ӨНГӨ: Цэнхэр

Дуртай хичээл: Математик

Зураг
picture of Shiloh with his friends

Шило найзуудын хамт

Зураг
May 2021 Friend

Хэвлэх