2021
Би ахтайгаа дахин уулзана
2021 оны 5, 6-р сар


Таны БИЧСЭН ТҮҮХ

Би дүүтэйгээ дахин уулзана

Зураг
girl hugging Primary teacher

Тэр долоо хоногт манай дүү Габриелын төрсөн өдөр болох байлаа. Тэр долоон нас хүрэх байсан ч тархины саа өвчнөөсөө болоод хоёр жилийн өмнө нас барсан юм. Хүүхдийн хэсэгт бид “Гетсемани” гэдэг дуу дуулав. Үг нь тодорхой бас утга учиртай санагдав. Бас дууны үг өрөөг Сүнсээр дүүргэж байлаа.

Дууны дараа Вэбстэр эгч Есүс Христийн Цагаатгалын талаар гэрчлэлээ хуваалцав. Гэрчлэл өрөөг Сүнсээр улам их дүүргэв. Дараа нь тэрээр ахыгаа хэдэн жилийн өмнө хэрхэн нас барсан талаар бидэнд ярьж өгсөн юм. Тэгэхэд би Габриелын тухай бодож, уйлж эхлэв. Би Гайбыг сүүлийн удаа тэвэрснээ санав. Хэдий гунигтай байсан ч би амар амгаланг мэдэрч байсан.

Вэбстэр эгч ахтайгаа дахин уулзана гэдгээ мэдэж байсандаа хэчнээн их баярлаж байснаа ярив. Тэр бид бүгдэд нас барсан хүмүүстэйгээ дахин уулзах болно гэж хэлсэн.

Хүүхдийн хэсгийн дараа би Вэбстэр эгчийг тэвэрч, бид хэдэн минут хамт уйлж билээ. Сүнс маш хүчтэй байлаа. Тэр надад бяцхан дүүтэйгээ дахин уулзана гэж хэлэв. Есүс Христийн Цагаатгал зөвхөн ёс бус хүмүүст бус, зүрх сэтгэлдээ шаналж буй хүмүүст ч бас хамаатай гэж тэр хэлсэн юм. Гайбын юуг хамгийн их санадаг вэ гэж түүнийг асуухад би инээмсэглэлийг нь хамгийн их санаж байна гэсэн юм.

Тэр долоо хоногт Габриелын төрсөн өдөр болох байсан бөгөөд надад гунигтай байсан ч дүүтэйгээ дахин уулзана гэдгээ мэдэх үнэхээр хэрэгтэй байсан гэдгийг би Вэбстэр эгчид хэлсэн. Бидний нулимс баярын нулимс байсан гэж тэр хэлсэн юм. Би Сүнсийг мэдэрч, түүний хэлсэн бүхэн үнэн гэдгийг мэдэж байлаа. Би Габриелтай дахин уулзана гэдэгтээ итгэлтэй байсан ба энэ нь намайг баярлуулсан. Би түүнд хайртай. Есүс Христ надад хайртай учраас Габриелтай дахин уулзах боломж олгож, амиа өгсөн гэдгийг би мэднэ.

Хэвлэх