Дийтрийн мөрөөдөл
Дийтр Ф.Угдорфын “Call for Heroes!” үгээс засварлан оруулав. (BYU-Pathway хөтөлбөрийн дэлхий даяарх онцгой цугларалт, 2020 оны 7-р сарын 14, byupathway.org/devotionals).
Ахлагч Дийтр Ф.Угдорф бага байхдаа нисэх онгоц харах дуртай байжээ. Тэр тэдгээр том нисэх онгоцны аль нэгийг жолоодож байна гэж төсөөлдөг байв.
Хэзээ нэг өдөр би нисгэгч болмоор байна.
Гэвч Дийтрийн гэр бүлд их мөнгө байсангүй. Тэд дүрвэгчид байсан бөгөөд шинэ улс руу нүүхийн тулд хоёр ч удаа гэрээ орхисон аж.
Бусад хүүхэд тоглож байхад Дийтр гэр бүлдээ туслахын тулд хүргэлтийн ажил хийдэг байв.
Заримдаа мөрөөдөл нь түүнд биелэх боломжгүй мэт санагддаг байжээ.
Гэсэн хэдий ч Дийтр өсөж томрохын хэрээр мөрөөдөлдөө хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөсөөр байв. Тэнгэрлэг Эцэг тусална гэсэн итгэл түүнд байсан юм.
Тэр агаарын нисэх хүчинд элсэн орж, хамаг чадлаа шавхан хамгийн шилдэг нисгэгч болохын төлөө суралцсан юм.
Эцэст нь тэр мөрөөдөлдөө хүрчээ. Тэр маш олон жил том онгоц жолоодсон.
Мөрөөдөл чинь биелэх боломжтой эсэхийг чи мэдмээр байж болох юм.
Амархан байхгүй ч чи мөрөөдөлдөө хүрч чадна.
Чи бэрхшээлтэй тулгарч болох ч тэдгээр нь чамайг илүү хүчирхэгжүүлнэ. Мөрөөдөлдөө хүрэх чиний алхам бүрд Бурхан чамтай хамт байх болно!
“Шаргуу ажилла. Итгэлтэй бай. Найдвараа хадгал. Бурханд итгэ. Хэрэв та нар өөрсдийн хийх ёстойг хийвэл бүх зүйл биелэх болно.”