2021
Авралын төлөвлөгөө хөлөгт тоглоом
2021 оны 7, 8-р сар


Авралын төлөвлөгөө хөлөгт тоглоом

Зураг
Friend, July 2021 Tier 2

Энэ тоглоомыг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар мэдэж авахдаа тоглоно. Шош эсвэл зоосыг тоглоомдоо ашиглана. Ээлжлэн шоо хаях юм уу тоо хэлэх ба тэр тоогоор нүүдэл хийнэ. Эхний хүн одыг өнгөрсөн тохиолдолд, дугуй дүрсэн доторхыг уншина. Дараагийн хүн тухайн одыг өнгөрсөн тохиолдолд, дээрх үйл ажиллагааг мөн давтана.

  • Мөнх бус байдлын өмнөх оршихуй: Бид Тэнгэрлэг эцэг эхтэйгээ хамт амьдарч байсан. Бид Есүс Христийг дагахыг мөн энэ дэлхийд ирэхийг сонгосон.

    “Би тэнгэрт амьдардаг байсан,” (Хүүхдийн дууны ном, 140).

  • Дэлхий: Бид бие махбодтой болж, суралцан, өсөж хөгжихөөр дэлхийд ирсэн. Бид буруу, зөвийг сонгож чадна.

    Aлма 34:32-ыг унш.

  • Христийн Цагаатгал: Есүс Христ энэ дэлхийд ирж, төгс амьдралаар амьдарсан. Тэрбээр бидний зовлон шаналлыг мэддэг. Тэр бидний төлөө Цагаатгал үйлдсэн учир бид наманчилж болно.

    “Тэр Хүүгээ илгээсэн” дууг дуул (Хүүхдийн дууны ном, 20).

  • Сүнсний дэлхий: Биднийг үхсэний дараа бидний сүнс амьдарсаар байх болно. Дэлхий дээр байхдаа сайн мэдээнээс суралцаагүй хүмүүс энд суралцаж болно.

    Алма 40:11-ийг унш.

  • Амилуулалт: Есүс үхлээс боссон учир бид ч мөн дахин амьдрах болно! Бидний бие ба сүнс буцаж нэгдэх болно.

    “Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?” дууг дуул (Хүүхдийн дууны ном, 45).

  • Селестиел хаант улс: Есүс Христийн ачаар бид Тэнгэрлэг Эцэг шигээ болж, гэр бүлтэйгээ мөнхөд хамт амьдарч чадна.

    Сургаал ба Гэрээ 76:70-ыг унш.

Хэвлэх