2021
Сүмийн түүхийн картууд
2021 оны 7, 8-р сар


Сүмийн түүхийн картууд

Картуудыг хайчлан аваад, тасархай зураасын дагуу нугалж, нийлүүлэн наа.

Жэйн Маннинг Жэймс

Jane Manning James

1822–1908

“Бид … баясан, дууллуудыг дуулж, Бурханд талархав.”

Жэймс Голдбэрг, “The Autobiography of Jane Manning James,” Сүмийн түүх, 2013 оны 12-р сарын 11, history.ChurchofJesusChrist.org.

  • Тэр АНУ-ын Коннектикут мужид байхдаа Сүмд нэгдсэн.

  • Түүний гэр бүл Науву дахь гэгээнтнүүдтэй нэгдэхийн тулд 1287 км гаруй газрыг явган туулжээ. Тэдний хөлөөс цус гаран шархлахад, тэд эдгэрэхийн төлөө залбирсан ба Бурхан залбиралд нь хариулсан юм.

  • Түүнийг агуу итгэлтэй байсан талаар Иосеф Смит хэлсэн.

  • Тэр маш олон зовлон бэрхшээлтэй тулгарсан хэдий ч амьдралынхаа турш сайн мэдээнд итгэлтэй байсан юм.

Парлей П.Пратт

Parley P. Pratt

1807–1857

“Их Эзэний сүнс миний дээр байсан учир би … Мормоны Ном үнэн гэдгийг мэдэж авч билээ.”

Autobiography of Parley P. Pratt (1938), 38.

  • Тэр анх Мормоны Номыг уншиж байхдаа зогсолтгүй өдөржин, шөнөжин уншжээ.

  • Тэр Канад, Англи, Чилид болон Номхон далайн өмнөд арлуудаар номлолд үйлчилсэн.

  • Тэр бидний өдийг хүртэл дуулсаар байгаа “Есүс эгэлхнээр төрсөн” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, ху.20) дууллыг зохиосон юм.

  • Тэрээр сэргээгдсэн Сүмийн анхны төлөөлөгчдийн нэг байв.

Friend, July 2021 Tier 2

Зураг чимэглэлийг Брүк Смарт