Судрын түүх
Мэргэн ухааны үг
Иосеф Смит сайн мэдээний талаар хүмүүст заахаар цуглаан зохион байгуулдаг байв. Заримдаа эрчүүд хамрын болон зажилдаг тамхи хэрэглэдэг байлаа.
Энэ нь Эмма Смитийн санааг зовоож байв. Хамрын болон зажилдаг тамхи нь орчныг ихээхэн бохирдуулж байсан ба энэ байдал нь зөв гэж мэдрэгдэхгүй байлаа. Эмма, Иосеф хоёр энэ талаар Бурхан ямар бодолтой байгааг мэдэхийг хүсжээ.
Иосефыг залбирахад Их Эзэн залбиралд нь хариулав. Их Эзэн Сүмийн гишүүдэд хамрын болон зажилдаг тамхины талаар сэрэмжлүүлэв. Их Эзэн эдгээрийг бидний биед тустай биш гэлээ. Мөн Их Эзэн гишүүдэд цай, кофе, согтууруулах ундааны талаар сэрэмжлүүлэв.
Бурхан жимс, ногоо, бусад эрүүл хүнс хэрэглэхийг зөвлөжээ. Бид эдгээр сургаалыг Мэргэн ухааны үг хэмээн нэрлэдэг.
Би Мэргэн ухааны үгийн дагуу амьдарч чадна. Өөрийн биеийг анхааран арчлах үед Тэнгэрлэг Эцэг намайг адислах болно.