2021
Эелдэг бай
2021 оны 7, 8-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Эелдэг бай

“Эцэг эх ба үр хүүхэд,” Ensign эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 137.

a boy and a girl reading together

Би дүрвэгч байсан нэгэн залууг мэднэ. Хэсэг залуу түүнийг бусдаас өөр байсных нь төлөө доогложээ. Тэд түүнийг өөр хэлээр ярьсных нь төлөө дооглосон байв. Бид бусдад эелдэг бус, муухай хандах нь Их Эзэний таалалд нийцэхгүй. Бусдыг дээрэлхэх, бүлэглэн гадуурхах, үгүйсгэх нь сайхан зүйл биш юм.

Хайрт хүүхдүүд минь, дэлхийд та нарын сайн сайхан чанар, хайр хэрэгтэй байна. Бие биедээ эелдэг найрсаг хандацгаая. Хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүсэж байгаа шигээ бусдад хандахыг Есүс заасан. Бид аль болох эелдэг байхыг хичээснээр Түүнд ойртдог.

Хэрэв чи хэн нэгэнд эелдэг бус ханддаг бол, ганцаараа эсвэл олуулаа байхдаа одооноос оюун бодлоо өөрчил. Бусдыг ч мөн өөрчлөгдөхөд урамшуул.

Би та нарыг хайрласны адил бие биенээ хайрла хэмээн бидний Аврагч, Есүс Христ заасныг би гэрчилж байна. Бид үүнийг хийхийн төлөө би залбирч байна.

Хэрхэн шинэ найзтай болох вэ?

Friend, July 2021 Tier 2

Шинээр ирсэн хэн нэгэнд чи хэрхэн эелдэг найрсаг хандаж болох вэ? Хэрэв тэд өөр улсаас ирсэн бол яах вэ? Алхам бүрд өөрийнхөө санааг бич.

  1. Инээмсэглэ мөн “Сайн уу?” гэж хэл.

    • “Сайн уу? Чамайг хэн гэдэг вэ?”

    • “Чамайг манай ангид байгаад би баяртай байна.”

    • ________________________________

  2. Тэдэнд ямар байгааг бод.

    • Одоогоор найз байхгүй эсвэл өөр хэлээр ярьдаг учир биеэ барьсан.

    • Гэрээ санаж байгаа учир гунигласан.

    • ______________________ учраас түгшсэн.

  3. Тэднийг урь.

    • “Чи бидэнтэй тоглохыг хүсэж байна уу?”

    • “Хамтдаа тоглоё.”

    • ____________________________

  4. Эелдэг мөн тусч бай.

    • “Би чамд хаана өдрийн хоолоо иддэгийг харуулъя.”

    • “Энэ бидний дараа нь хийдэг зүйл.”

    • _______________________________

  5. Тэднээс суралц.

    • “Чиний дуртай тоглоом юу вэ?”

    • “Үүнийг танай хэлээр юу гэж хэлдэг вэ?”

    • _________________________________

  6. Хэрэв тэдэнд хэн нэгэн эелдэг бус хандаж байхыг харвал:

    • Тэднийг хамгаал.

    • Тэдэнтэй ярилц эсвэл тогло.

    • ____________________________

Friend, July 2021 Tier 2

Зураг чимэглэлийг Абби Картэр