Нууц ба гэнэтийн сонин
Зохиогч нь АНУ-ын Айова мужид амьдардаг.
Кэйтигийн нууцыг хадгалах нь зөв байсан уу?
“Христийн Сүнс хүн бүрд тэрбээр сайныг хилэнцтээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг” (Моронай 7:16).
“Хөөе, хар даа!” гээд Кэйт дэлгүүрийн шалан дээрээс үрчийлгэж базсан цаасан хүүхэлдэй олов. “Май, үүнийг халаасандаа хийчих.”
“Чи надаар үүнийг авхуулмаар байна уу?” гэж Мэдди асуув.
“Дэлгүүрт үүнийг зарахгүй ээ,” “Хогийн саванд л хаяна. Энэ бол аврах ажиллагаа. Бид энэ хүүхэлдэйг аварч байна!”
гэж Кэйти хэлээд, Мэдди рүү инээмсэглэв. Мэдди хариу инээмсэглэв.
“За!” гээд, Мэдди цаасан хүүхэлдэйг халаасандаа шургуулав. Аврах ажиллагаанд оролцох нь онцгой санагджээ!
Дэлгүүрээс гарах хүртэл Мэддигийн халаасан дахь цаасан хүүхэлдэй чулуу шиг хүнд санагдаж байлаа. Аврах ажиллагаа ийм мэдрэмж төрүүлдэг гэж үү?
Тэд Мэддигийн гэрт ирээд, Кэйт цаасан хүүхэлдэйг чадах ядахаараа скочдон, тэнийлгэв.
“Түүнд зориулан ямар хувцас зохиож зурах вэ?” “Урт дэрвэгэр даашинз байвал ямар вэ?” гээд Кэйт харандаа авлаа.
Мэдди дуртайяа толгой дохиод, “Тэгээд манай ээжид үзүүлье!” гэв.
“Үгүй ээ! Бид хэнд ч хэлж болохгүй. Хэзээ ч. Энэ бидний нууц шүү, за юу? Надад хэлэхгүй гэж амла” гэж Кэйт хэлэв.
“Мм … за. Амлаж байна. Гэхдээ бид яагаад хэлж болохгүй гэж?” гэж Мэдди асуув.
“Хэрэв чамайг хэлбэл, ээж чинь уурлана, тэгээд биднийг дахин хамт тоглохыг зөвшөөрөхгүй.”
“Гэхдээ тэр яагаад уурлана гэж?” гэж Мэдди асуув. Түүний дотор эвгүйрхэж, түгшсэн байлаа.
Кэйт харандаагаа доош тавиад, “Хэрэв чамайг хэлэхгүй гэвэл би чамд хүүхэлдэйг бас миний түүнд зориулж зурсан хувцаснуудыг хадгалахыг зөвшөөрье” гэж хэлэв.
Одоо Мэдди түүнийг яагаад түгшсэн байсныг мэдсэн юм. “Бид … бид үүнийг хулгайлсан, тийм үү?” гэж Мэдди шивнэлээ.
“Хөөе, чи л энэ хүүхэлдэйг халаасандаа хийж, дэлгүүрээс нууж авч гарсан шүү.”
“Яагаад гэвэл, чи надад тэг гэж хэлсэн биз дээ!”
“Би тэгээгүй!” “Чамайг намайг асуудалд оруулахаас өмнө би гэртээ харилаа” гэж Кэйт хэлэв. Тэр босоод, хаалгаар гүйн гаржээ.
Тэр үед Мэддигийн ээж өрөөнд орж ирээд, “Кэйт яагаад яараад гараад явчихав?” гэж асуув. Ээж нь Мэддигийн барьсан цаасан хүүхэлдэйг харлаа. “Энэ хүүхэлдэй хаанаас гараад ирэв?” гэхэд
Мэдди уруулаа хазав. Ээжээсээ юм нууна гэдэг түүнд таатай санагдсангүй. Хэрэв Кэйтигийн зөв байгаад, ээж уурлавал яах вэ?
Доторх түгшүүртэй мэдрэмж нь түүнээс салахгүй байв. Тэр гүнзгий амьсгал аваад, болсон бүх зүйлийг хэлжээ.
“Кэйт намайг үүнийг нууцлахаа амла гэж хэлсэн. Гэхдээ ингэх нь буруу санагдсан” хэмээн Мэдди хэлэв.
Ээж нь түүний хажууд орон дээр суулаа. “Нууцыг хадгалах нь ихэнхдээ буруу байдаг. Ялангуяа хэн нэгэн чамд хэнд ч хэзээ ч битгий хэлээрэй гэсэн үед. Харин эсрэгээрээ бэлэг, үдэшлэг гэх мэт зүйлсээр гэнэтийн зүйл барих нь сайн юм. Учир нь энэ төрлийн гэнэтийн зүйл бусдад баяр баясгаланг авчирдаг” гэхэд
Мэдди толгой дохилоо. “Надад уурлаагүйд баярлалаа. Кэйт таныг уурлана гэж хэлсэн” гэж Мэдди хэлэв.
Ээж нь түүнийг чанга тэврээд, “Ариун Сүнсийг сонсож, надад үнэнийг хэлсэнд би чамаар үнэхээр их бахархаж байна” гэв.
“Та намайг энэ хүүхэлдэйг эргүүлэн өгөхөөр дэлгүүр лүү буцаж явахад хүргэж өгөх үү?” гэж Мэдди асуув.
“Мэдээж!” гээд ээж нь инээмсэглэж, “Бид буцаж ирээд, аавд чинь гэнэтийн бэлэг болгон бялуу хийхэд чи надад тусалж болно шүү” гэж хэлэв.
Мэдди инээмсэглэн, “Наадах чинь надад сайхан мэдрэмж төрүүлж байна” гэж хэлэв.