Есүстэй адил туслах нь
Есүс бусадтай хуваалцсан
Есүс амилсныхаа дараа шавь нараа завин дээр загасчилж байхыг харлаа. Тэдэнд ямар ч загас баригдахгүй байв. Есүс тэдэнд тороо завиныхаа нөгөө тал руу шид гэж хэлэв. Маш их загас баригдсан тул тор нь их хүнд болов. Дараа нь шавь нар нь газарт буун, Есүстэй уулзлаа. Тэд Есүстэй хамт галын дэргэд суув. Есүс тэдэнд талх бас загас хувааж өглөө. Есүс Петрээс “Чи Намайг хайрладаг уу?” хэмээн асуугаад, ‘Хоньдыг минь хариул’ гэв. Энэ нь Петрийг сайн мэдээг бусадтай хуваалц гэсэн үг байлаа. Бид Есүсийн адил бусадтай хуваалцсанаар Түүнийг хайрладгаа харуулж чадна.
Би шинэ хөршүүддээ зориулж жигнэмэг хийхэд тусалсан. Тэр эмэгтэй зөвхөн араб хэлээр ярьдаг байсан ч биднийг гэртээ орохыг урьсан. Бид нэг хэлээр ярьдаггүй байсан ч бие биенээ таньж мэдэн, хамтдаа цагийг өнгөрүүлсэн. Тэр маш сайхан ааштай байсан нь надад сайхан мэдрэмж төрүүлсэн.
Грэйсон С., 5 настай, Арабын Нэгдсэн Эмират Улс, Абу Даби