2021
Өөрийгөө хамгаал
2021 оны 7, 8-р сар


Өөрийгөө хамгаал

a boy standing in front of road signs

Та Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэдтэй эелдэг, хүндэтгэлтэй хандах ёстой. Бусад хүн ч тантай мөн адил харьцах ёстой. Хэрэв хэн нэгэн чамайг үг юм уу үйлдлээрээ гомдоохыг оролдвол энэ нь зүгээр биш!

Хэрэв чамд аюултай санагдвал …

  1. Үгүй гэж хэл. Чамд таагүй эсвэл буруу санагдаж байгаа зүйлсийг хийх шаардлагагүй. Үгүй гэж хэлэхэд зүгээр шүү.

  2. Мэдрэмжээ сонс. Ариун Сүнс бидэнд аюулгүй байхад туслахын тулд нам гүм байдлаар анхааруулдаг. Хэрэв чамд ямар нэгэн зүйл таагүй санагдвал битгий оролц. Чадвал холдон яв.

  3. Сэтгэлийг чинь өвтгөсөн нууцыг дотроо бүү хадгал. Гэнэтийн сонин, сэтгэл өвтгөсөн нууц хоёрын хооронд ялгаа бий. Амласан байж болох ч сэтгэл өвтгөсөн нууцыг чи дотроо хадгалах ёсгүй.

  4. Өөрийн итгэдэг насанд хүрсэн хүнд хэл. Хэрэв чамд ямар нэг муу зүйл тохиолдвол эсвэл чи айж байвал чамд тэр даруй эцэг эх, багш Сүмийн удирдагч шиг тусалж чадах хүнд хэл.

Чамд асуудал гарч ирэх үед чи хэнтэй ярьж болох вэ? Итгэж болох хүмүүсийн жагсаалт гарга.

Зураг чимэглэлийг Жэннифэр Брикинг