2021
Нэг удаад нэг тоор
2021 оны 7, 8-р сар


Найзаас найзад

Нэг удаад нэг тоор

Амбэр Хилитэй хийсэн ярилцлагаас.

girl picking a peach

Намайг жаахан охин байхад эцэг эх маань эгч бид хоёрыг Сүмийн эзэмшлийн жимсний цэцэрлэг рүү авч явсан юм. Бид тэнд тоор жимс түүхэд туслахаар очсон байлаа. Бид өндөр шатан дээр авиран гарч, том навчнууд дундуур гараа оруулан, тоор жимсийг модноос салган авч байв.

Эхэндээ бидний сэтгэл ихэд хөдөлж байв. Гэвч удалгүй тоор жимсний үсэнцрүүд бидний гарыг бүхэлд нь загатнуулж эхэллээ. Бид ээждээ “Бид дахиж түүмээргүй байна. Бид болимоор байна!” гэж хэлэв.

Ээж биднээс бүх тоор жимс хаашаа хүргэгддэгийг мэдэх үү? гэж асуулаа. Мэдэхгүй гэхэд, тэр бидэнд:

family eating together

“Эдгээр тоор жимс сайн дурын ажилчдын хүнс лаазлан бэлтгэдэг газарт хүргэгддэг. Дараа нь тэдгээр лаазалсан тоор жимсийг хоол хүнс хэрэгтэй хүмүүст өгдөг. Сүм жил бүр мянга мянган лаазалсан хүнс хандивладаг” гэж тайлбарласан юм.

Гэнэт эгч бид хоёр загатнаж байсан гарандаа санаа зовохоо болив. Бид хоол хүнс хэрэгтэй хүмүүст тусалж байна! Үүний дараа шатаар авирч, үстэй шаргал жимс түүх нь бидэнд хөгжилтэй санагдах болсон.

Энэ жил бид та бүхнийг Тусч гарын урилгад оролцохыг урьж байна (2021 оны 1-р сарын Найз сэтгүүлийг үзнэ үү). Бусдад Христийн адилаар үйлчлэх нь та бүхний бусдад хийж чадах хамгийн сайн зүйлсийн нэг юм. Хүүхдүүд тусламж хэрэгтэй хүмүүсийг анзаарч, тэдэнд сайн дураараа туслах онцгой арга барилтай байдаг. Үйлчлэлийн өчүүхэн жижиг үйлдэл эхэндээ хангалттай санагдахгүй байж болно. Гэхдээ дэлхий даяарх бүх хүүхэд үйлчлэх арга замыг эрж хайх аваас бүгд нийлэн гайхалтай үр дүнд хүргэх юм.

Friend, July 2021 Tier 2

Зураг чимэглэлийг Тоби Ньюсам