2021
Винфрэдийн шинэ жор
2021 оны 7, 8-р сар


Винфрэдийн шинэ жор

“Бид аз жаргалтай хүмүүний ёсоор амьдарч байлаа” (2 Нифай 5:27).

Винфрэдийн жор юу байсан бэ?

girl praying

Винфрэд Жажжа (эмээ)-д оройн хоол хийхэд нь тусалж байв.

Ммм, би матокэ-д дуртай” гэж Жажжа хэлэв.

“Би ч гэсэн. Энэ миний дуртай хоолнуудын нэг! Би ногоон гадил, чинжүү, улаан лоольд дуртай. Гэхдээ хамгийн гоё нь сүмс нь” гэж Винфрэд хэллээ.

“Яагаад гэвэл, бүх амтыг нэгтгэн нэг болгодог зүйл бол сүмс юм” гэж Жажжа хэлэв.

Тэд ногоонуудаа үргэлжлүүлэн хэрчлээ. Винфрэд санаа алдан,

“Жажжа, та яаж байнга аз жаргалтай байдаг юм бэ?” гэж асуув.

“Би хичээдэг юм аа. Гэвч би байнга аз жаргалтай байдаггүй. Уйтгар гуниг бол амьдралын нэг хэсэг шүү дээ. Чи одоо гунигтай байна уу?” гэж Жажжа асуув.

Винфрэд толгой дохиод, “Би Таата (аав)-ыг санаж байна. Тэр гэрээсээ хол ажиллаж байгаа. Би сургуульдаа одоо явж чадахгүй байгаа болохоор сургуулиа бас санаж байна. Мөн сүмийн найзуудаа санаж байна” гэж хэлэв.

“Эдгээр зүйлийн талаар гуниглах нь хэвийн зүйл. Амьдрал үргэлж амар хялбар байдаггүй. Гэхдээ гуниглах үедээ би аз жаргалтай байх жороо дагадаг” гэж Жажжа хэллээ.

“Жор оо?”

“Надад матокэ хийх жор байдаг шиг аз жаргалтай байх жор гэж бий. Заримдаа уйтгар гуниг нь бүр алга болохооргүй том байдаг. Гэвч миний жор гуниглахаа болих зэрэгт ихэнхдээ хангалттай байдаг.”

“Таны жор юу юм бэ?”

Жажжа инээмсэглээд, “Чи өөрийн гэсэн жортой болж яагаад болохгүй гэж? Дараа нь чи энэ тухай надад ярьж өгөөрэй” гэж хэллээ.

Тэр орой Винфрэд залбирахдаа Тэнгэрлэг Эцэг өөрийг нь сонсож байгааг мэдэв. Залбирал нь түүнийг жаргалтай болгож байгааг тэр ойлгожээ. Тэр жижиг цаас аваад, Винфрэдийн аз жаргалын жор. 1. Залбирах гэж бичлээ. Дараа нь тэр унтаж амарлаа.

Маргааш өглөө нь тэр Мормоны Номоо уншив. Судар унших нь түүнийг мөн л аз жаргалтай болгож байв. Тэр нөгөө цаасаа гаргаж ирээд, 2. Судар унших гэж бичлээ. Тэгээд тэр судраа хараад, “Христэд итгэ” гэсэн хэсгийг нээв (2 Нифай 33:10).

Винфрэд нэмж 3. Есүс Христэд итгэдэг байх гэж тэмдэглэн бичив.

Жажжа өөрийг нь гэртээ хэрхэн сайхан хүлээж авсан талаар Винфрэд бодлоо. Винфрэд Жажжа дээр очоод, ”Намайг гэртээ оруулж, хамт байсанд баярлалаа” гэж хэлэв.

Баярлалаа гэж хэлэх нь Винфрэдэд сайхан мэдрэмж төрүүлэв. Тэр цаасан дээрээ. 4. Талархах гэж нэмж бичлээ.

Дараа нь тэр Жажжагийн хөршүүдээс жаахан хүүхдүүд авчирч, тоглож болох эсэхийг асуулаа. Винфрэд өөрийн охин дүү Милфрэд, эрэгтэй дүү Альфрэд хоёрыг авчирлаа. Тоглож дуусаад, Винфрэд дүү нараа хамт ном уншихыг урив. Жажжа хүн болгонд зориулан тарвас хуваан тавив.

Дараа нь Винфрэд Хэппи гэдэг найзтайгаа уулзахаар явлаа. Тэд хамтдаа Хэппигийн ээжид аяга таваг угаахад нь туслав. Дараа нь шалыг нь угаав. Туслахад сайхан байлаа!

Үдэш болоход Винфрэд Хэппигийн дүү нарт гэрийн даалгавраа хийхэд нь туслав. Тэр Милфрэдтэй хамт цагаан толгойн ном үзэв. Мөн Альфрэдэд тооны хичээлээ хийхэд нь туслав.

Тэр орой Винфрэд Жажжатай дахин ярилаа.

“Өнөөдөр надад илүү сайхан байна! Би өөрийн аз жаргалын жорыг олсон бололтой” гэж Винфрэд хэлэв.

“Гайхалтай! Надад жороо хэлээч” гэж Жажжа хэлэв.

Тэр “Винфрэдийн аз жаргалын жор” гээд “1. Залбирах. 2. Судар унших. 3. Есүс Христэд итгэдэг байх. 4. Талархах гэж уншив.

Жажжа хариуд нь “Гайхалтай жор байна. Гэхдээ чи нэг зүйл мартсан бололтой. Чамайг өөр юу жаргалтай болгодог билээ?” гэж асуув.

Винфрэд минут хэртэй бодлоо. “Бяцхан хүүхдүүдтэй тоглоход, Хэппид болон түүний ээжид туслахад, бас Милфрэд, Альфрэд хоёртой хичээл хийхэд надад сайхан байсан. Байзаарай … энэ юм байна! Сүүлийн жор нь бусдад туслах юм байна” гэж тэр хэлэв.

Жажжа “Тийм ээ, зөв байна. Бусдад үйлчилнэ гэдэг бол яг л сүмс шиг—бүх сайхан зүйлийг нэг болгон нэгтгэдэг.

Энэ бол сайн жор” гэв. Винфрэд инээмсэглээд, “Би маргааш энэ жороо дахин туршмаар байна” гэж хэлэв.

Энэ түүх Угандагийн Кампалад болсон юм.

Friend, July 2021 Tier 2

Зураг чимэглэлийг Холли Хиббэрт