Сүмийн түүхийн карт
Картуудыг хайчлан аваад, тасархай зураасын дагуу нугалж, нийлүүлэн наа.
Сагвич Тимбимбүү
“Би бүх хүнтэй эвтэй байхыг хүсэж байна.”
-
Тэр одоогийн АНУ-ын Юта мужийн хойд хэсэгт байх нэгэн индиан овгийн удирдагч байсан юм.
-
Тэр өөрийн олон хүнтэй хамт 1873 онд баптисм хүртсэн.
-
Тэр эхнэртэйгээ ариун сүмд лацдан холбуулсан Америкийн анхны индиан хүмүүсийн нэг байв.
-
Тэр болон түүний хүмүүс Юта мужийн Логан ариун сүмийг барихад тусалжээ. Хожим нь тэд нас барагсдаа төлөөлөн ариун сүмийн ажлыг гүйцэтгэсэн.
Анна Гаардэн Видцөү
“Сайн мэдээг [түгээхэд] туслах нь … миний хувьд агуу боломж хэмээн би бахархдаг.”
-
Тэр Норвегид амьдардаг байв. Тэр бэлэвсэн байсан ба 2 хүүгээ өсгөсөн.
-
Тэр сайн мэдээг нэгэн гуталчнаас олж мэджээ. Гуталчин түүний гутлыг засахдаа гутал бүрд нь сүмийн товхимол хийсэн байв. Тэр далайн усанд баптисм хүртсэн юм.
-
Тэр Скандинавын хойгт номлолд үйлчилжээ. Түүний хүү Жон төлөөлөгч болсон.