2021
Эрхэм найзууд аа
2021 оны 11, 12-р сар


Эрхэм найзууд аа,

letters from children

Ариун сүм бол Их Эзэний өргөө юм. Энэ бол бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай сурч мэдэн, Түүнтэй гэрээнүүд (эсвэл амлалт өгдөг) байгуулдаг ариун газар юм. Ариун сүмд бид нас барсан хүмүүсийн өмнөөс баптисм хүртэж, өөрсдийн гэр бүлтэй үүрд мөнх лацдан холбуулж чадна.

Хэдийгээр чи ариун сүмд ороход хэтэрхий жаахан байж болох ч хэзээ нэгэн өдөр дотор нь орохыг тэсэн ядан хүлээсээр байгаарай. 16-р хуудаснаас ариун сүм рүү явах талаар илүү ихийг мэдэж аваарай. Чи бэлтгэхийн тулд одоо юу хийж болох вэ?

Хайртай шүү,

Найз нь

Хаана би Найз сэтгүүлийг уншдаг вэ?

girl holding copy of the Friend magazine

9 настай Рина М. Найз сэтгүүлийг Танзани дахь Дар эс Салаам хотод англи хэл дээр уншдаг!

Бид ариун сүм харах дуртай

two siblings outside temple

9 настай Маяа, 3 настай Лук С. нар Калифорни мужийн Оакланд ариун сүмд зочлов.

Үүрдийн гэр бүл

boy holding temple craft

Би Колумбийн Бранкилла ариун сүмийн зургийг хайчилж аваад, гэр бүлээ дотор нь байгаагаар зурсан (2019 оны 12-р сар). Би гэр бүлээ үүрд хамт байлгахыг хүсэж байна!

Лэйнэ С., 10 настай, АНУ, Айова муж