2021
Уругвайд амьдардаг Магалитай танилц
2021 оны 11, 12-р сар


Тусч гар дэлхий даяар

Уругвайд амьдардагМагалитай танилц

Есүстэй адил бусдад тусалж буй Хүүхдийн хэсгийн хүүхдүүдтэй танилцана уу.

Зураг
picture of Magali

Магалигийн тухай бүрэн мэдээлэл

Зураг
pictures of Magali’s favorite things

Нас: 11

Хаана амьдардаг: Уругвай

Хэл: Испани

Гэр БҮЛ: Аав, ээж, 1 эрэгтэй, 1 эмэгтэй дүү, 1 эгч, эмээ

Зорилго, мөрөөдөл: 1) Номлолд явах 2) Дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд туслахын тулд НҮБ-ын Олон улсын хүүхдийн яаралтай тусламжийн санд ажиллах

Магалигийн тусч гар

Зураг
Magali helping feed cows on farm

Магали эцэг эхийнхээ фермд тусалдаг. Тэр гэр бүлийнхээ хүнсэнд зориулж тахианы өндөг цуглуулдаг. Тэр тугалнуудад сүү, бүжингүүдэд ус өгдөг. Гэр бүлдээ тусалснаар үйлчлэл бол маш чухал зүйл гэдгийг тэр ойлгожээ. “Бид эргэн тойрныхоо хүмүүст дандаа үйлчилж байх хэрэгтэй” гэж Магали хэлдэг.

Магалигийн үйлчилдэг өөр нэг арга зам бол эмээдээ судруудыг, ялангуяа Мормоны Номыг уншихад нь туслах явдал юм. Тэр бусдад туслах замаар Есүсийг дагахдаа маш баяртай байдаг.

Магалигийн дуртай зүйлс

Газар: Уругвайн Монтэвидэо ариун сүм

Есүсийн тухай түүх: Есүс хормойд нь хүрсэн эмэгтэйг эдгээсэн нь

Хүүхдийн хэсгийн дуу: “Намайг баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 53)

Хоол: Ээжийнх нь хийсэн бүх хоол

Өнгө: Ягаан

Хичээл: Математик

Зураг
Friend, November 2021 Tier 2

Зургийг Тамми Лион

Хэвлэх