2021
Ариун сүмийн эрхийн бичиг авах
2021 оны 11, 12-р сар


Ариун сүмийн эрхийн бичиг авах

Зураг
picture of a temple recommend

Ариун сүмийн эрхийн бичиг авах үед чинь танай бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч чамтай ярилцдаг. Та нар түүнээс хүссэн зүйлээ асууж болно. Хэрэв та нар хүсвэл, эцэг эхтэйгээ хамт очиж болно. Энд түүний та нартай ярилцах зарим асуулт байна.

Ариун сүмийн эрхийн бичиг олгох асуултууд

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт болон Ариун Сүнсэнд итгэдэг үү?

  • Танд Есүс Христийн Цагаатгалын талаар мөн Түүний Сүмийн Сэргээлтийн талаар гэрчлэл бий юү?

  • Та Сүмийн удирдагчдаа (бошиглогч, төлөөлөгчид болон өөрийн бишопыг) дэмжин баталдаг (дэмждэг үү) уу?

  • Та оюун санаа, бие махбодоо цэвэр ариун байлгахын төлөө хичээдэг (хичээнгүйлэн мэрийдэг) үү?

  • Та бусадтай харьцахдаа Есүс Христийн Сүмийн сургаалуудыг дагадаг уу?

  • Та Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихыг хичээдэг үү?

  • Та шударга байхыг хичээдэг үү?

  • Та аравны нэгээ бүрэн төлдөг үү?

  • Та мэргэн ухааны үгийг ойлгож, дагадаг уу?

  • Танд наманчлах шаардлагатай ноцтой гэм нүгэл бий юү?

  • Та өөрийгөө Их Эзэний өргөөнд орохуйц зохистой гэж бодож байна уу?

Зураг
Friend, November 2021 Tier 2

Зургийг Эмили Дэвис

Хэвлэх