Өөрийгөө таниул бас илэрхийл
Ариун сүмийн талаар бодоход надад сайхан мэдрэмж төрдөг. Би 11 нас хүрч, Тэнгэрлэг Эцэгийн ариун сүмд үйлчлэхийг тэсэн ядан хүлээж байна.
Рафаэл Д., 10 настай, Бразил, Парана
Өвөө, эмээ, үеэлүүдийн минь зураг байгаа болохоор манай гэр бүлийн мод гоё харагддаг. Би 1156 нэрийг индексжүүлсэн! Нэрс индексжүүлэх нь гэр бүлүүдийг нэгтгэх арга зам гэдэгт би итгэдэг.
Грэйс Д., 11 настай, Гана, Их Аккрагийн бүс
Жилийн дундуур нэг хүү манай ангид шинээр шилжиж ирсэн. Би тав тухтай байхад нь түүнд сайн дураараа тусалсан. Тэр миний шинэ найзуудын нэг!
Коннор И., 7 настай, Польш, Мазовиа
Би Гватемалд төрсөн. Энд Диа дэ Муэртос буюу Өөд бологсдын баяраар хүмүүс гэр бүлийнхээ нас барсан гишүүдийг санан дурсахаар цаасан шувуу хийдэг. Би өвөг дээдсийнхээ зургуудын дунд өөрийнхөө зургийг оруулсан цаасан шувуу хийн, тэдний намайг гэсэн хайрыг санан дурссан.
Сиэнна С., 8 настай, АНУ, Юта
Би нэг айлд түлээ хүргэж өгөхөд тусалсан ба тэр айл гэртээ дулаан байж чадахаар болсон.
Сэбастиан Б., 10 настай, АНУ, Виржини
Бид хоол түгээх цэгт савласан хоол зөөхөд тусалсан. Энэ үйлчлэл нь өөрт байгаа зүйлд талархдаг байхыг бидэнд сануулсан. Бид тойргийнхонтойгоо хамт үйлчлэх боломжтой байсандаа баяртай байв.
Эмма К., Чарлот Ф. нар 9 ба 11 настай, АНУ, Нью Жэрси
Ерөнхийлөгч Нэлсон биднээс Мормоны Номыг тогтмол уншихыг хүсэхэд би эцэг эхтэйгээ хамт энэ номыг уншиж байхаар шийдсэн юм. Ариун Сүнс Мормоны Номыг үнэн гэж хэлж байгааг би мэдэрсэн. Би өдөр бүр судраа уншиж байгаа бөгөөд илүү хүчирхэг гэрчлэлтэй болсон.
Саванна Р., 10 настай, АНУ, Техас
“Христ бидэнд хайртай,” Андрэа В., 8 настай, Гватемала, Реталулеу
Эмма С., 7 настай, Чили, Сантьяго
“Талархдаг бай,” Линкольн Х., 10 настай, АНУ, Айдахо
“Иона ба Халим,” Бэн М., 10 настай, АНУ, Миссури
Бобби Х., 8 настай, Канад, Алберта