Та бичсэн
Тэд намайг хүлээж байгаа!
Би өвөг дээдсийнхээ өмнөөс баптисм хүртэхийг тэсэн ядан хүлээж байна!
Сайн уу? Намайг Жизэлл Оливиа гэдэг. Би Энэтхэгт төрсөн. Би Есүс Христэд хайртай. Энэтхэгийн ердөө 2.3 хувь нь Христийн шашинтай. Тийм ээ, заримдаа энэ нь хэцүү байдаг. Гэхдээ Есүс надад тусалж, намайг чиглүүлдгийг би мэднэ. Одоо Сүм Энэтхэгт ариун сүм барьж байгаа!
Би сая сая хүнтэй үзэсгэлэнтэй хотод амьдардаг. Тэр сая сая хүн дунд миний хамгийн хайртай 6 хүн буюу миний ээж, охин дүү Халли; хайртай өвөө эмээ; нагац ах; нагац эгч нар маань бий. Тэд бол миний амьдрал дахь хамгийн чухал хүмүүс.
Энэ жил бид гэр бүлийн түүхийн хэд хэдэн үйл ажиллагааг явуулж, би өвөг дээдсийнхээ талаар мэдэж авсан. Манай гэр бүлийн эрэгтэй, эмэгтэйчүүд бүгд яг над шиг маш урт үстэй байсан гэж ээж хэлсэн. Дараа нь тэр надад маш чухал нэг зүйлийг буюу өвөг дээдэс минь намайг сүнсний дэлхийд хүлээж байгаа тухай хэлсэн! Би найман нас хүрч баптисм хүртэхээ хүлээх хэрэгтэй байсан шиг тэд ч бас баптисм хүртэхээр хүлээж байгаа гэж тэр хэлсэн. (Нээрээ би төрсөн өдрөөрөө баптисм хүртсэн! Гоё байгаа биз?)
Ээж сүнсний дэлхийд өвөг дээдэс маань байгаа гэсэн. Тэд над шиг бие махбодтой биш учир баптисм хүртэж чадахгүй. Үнэхээр гунигтай! Тийм болохоор бид ариун сүмд тэдний өмнөөс баптисм хүртдэг. Би ээждээ Бэнгалуру хотод ариун сүм баригдаж мөн би өөрөө хангалттай насанд хүрэхээрээ тэдний өмнөөс баптисм хүртэхийг хүсэж байгаагаа хэлсэн.