2021
Хүн бүрийг урьцгаая
2021 оны 11, 12-р сар


Хүн бүрийг урьцгаая

Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.

Жэром гэрийнхнийгээ бүгдийг нь баптисмд ирээсэй хэмээн хүсэж байлаа.

“Би тэдэнтэйгээ үргэлж хамтдаа баймаар байна. Иймээс надад Их Эзэн юу хийхийг заасан” (Хүүхдийн дууны ном, 98).

Maori family sitting outside a small building called a marae

Жэром эмээгийнхээ мараягийн урд өвсөн дээр суув. Гэр бүлийн үдэшлэг эхлэх дөхсөн байлаа.

Тэрээр байшингийн хажуугийн хананд буй улаан сийлбэр өөд хараад, “Ээж ээ, эмээгийн нэрийг дохионы хэлээр яаж хэлдэг вэ?” гэж асуув. Жэромын эмээ сонсголгүй хүн байсан юм. Заримдаа тэд түүнийг дурсан санахын тулд дохионы хэлийг давтдаг байлаа.

“Ингэж хэлдэг” гэж ээж нь хэлээд, нэрийг нь удаан гэгч дохиогоор дүрсэлж үзүүлэв. Жэром мөн дагаж дохиогоор дүрсэлж үзэв. Тэр гэр бүлийнхээ талаар суралцахдаа дуртай байлаа.

“Би оролдож үзье!” гэж хэлээд, Жэромын үеэл Кати дэргэд нь суулаа. Ээж нь нэрийг нь дахин дохиогоор дүрсэлж үзүүлэв.

“Ирэх сард миний баптисм дээр бид нэг дууг дохионы хэлээр дуулж болох уу?” гэж Жэром асуулаа.

“Мэдээж” гэж ээж нь хариулав.

“Баптисм гэж юу вэ?“ гэж Кати асуув.

Жэромын гэр бүлийн ихэнх хүн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд биш байлаа. “Баптисм хүртэх нь манай сүмд онцгой зүйл. Чамайг Есүсийг дагана гэж амлах үед Тэр чамд туслахаа амладаг” гэж Жэром хэллээ.

“Гоё юм бэ” гэж Кати хэлэв.

“Чи миний баптисм дээр ирмээр байна уу?” гэж Жэром асуув.

“Мэдээж!” гээд Кати инээмсэглэв. Жэром ээж рүүгээ эргэж харлаа.

“Бусад үеэлдээ ирээрэй гэж бас хэлж болох уу? Бас авга, нагацуудад ч гэсэн?” гэж Жэром асуув.

Ээж нь толгой дохиод, “Би үүнийг сайхан санаа гэж бодож байна” гэлээ.

Жэром болон түүний ээж бүх гэрийнхнээ баптисмд ирэхэд урив. Авга болон нагацууд нь мөн баптисмын талаар сайн мэддэггүй байсан. Гэсэн хэдий ч энэ нь Жэромын хувьд онцгой өдөр гэдгийг тэд мэдэж байв. “Бид очно оо!” гэж тэд хэлжээ.

Долоо хоногууд өнгөрсөөр. Эцэст нь Жэромын баптисмын өдөр боллоо! Ёслолын танхим руу орохдоо Жэром нүүр дүүрэн инээмсэглэв. Танхимын суудлын эгнээ бүр түүний гэр бүлийн гишүүдээр дүүрсэн байлаа!

family standing with boy dressed in white for baptism

Эхлээд Жэромын аав баптисм, Ариун Сүнсний бэлэг гэсэн сэдвээр үг хэлэв. Түүнчлэн тэрээр гэр бүл ямар чухал болох талаар ярьжээ. “Бид Жэромыг өнөөдөр баптисм хүртэж байгаад маш их баяртай байна. Мөн бид гэр бүлийнхэн маань бидэнтэй хамт байгаад үнэхээр баярлаж байна!” гэж тэр хэлэв. “Энэ дэлхий дээрх хамгийн чухал зүйл юу вэ?” гэж тэр асуугаад, “Энэ бол хүмүүс, хүмүүс, хүмүүс” гэлээ.

Бүгд инээмсэглэв. Энэ нь бүхний дуртай маори хэллэг байлаа.

Аавыг нь үг хэлсний дараа, Жэромын бас ээжийнх нь ээлж ирэв. Тэд дохионы хэлээр Хүүхдийн хэсгийн дуу дуулав. Энэ нь Жэромыг эмээтэйгээ ойр байгаагаа мэдрэхэд тусалжээ.

Дараа нь Жэром аавтайгаа баптисмын усан сан руу алхан орлоо. Усанд зогсох үедээ Жэром бүх гэрийнхэн рүүгээ харав. Үеэлүүд, нагацууд, авгууд. Тэд бүгд тэнд байв!

Жэром нүдээ анилаа. Түүнд халуун дулаан, амар тайван мэдрэгдлээ. Яг л хэн нэгэн өөрийг нь чанга тэвэрч байгаа мэт санагджээ. Тэр эмээгээ бодлоо. Тэр өвөг дээдсээ бодлоо. Тэд ч бас өөрөөр нь бахархаж байгааг тэр мэдэж байв.

Жэром хувцсаа сольж, хуурай хувцас өмсөв. Дараа нь тэр гэр бүлийнхээ гишүүн бүрийг чанга тэвэрлээ. Тэр тэдэнд бүгдэд нь талархаж байв. Мөн тэр хэзээ нэгэн цагт уулзах тэнгэрт байгаа гэр бүлийн гишүүддээ талархаж байлаа. Тэднийг өөрөөр нь бахархаасай гэж хүсэж байгаа учраас Жэром зөв сонголтуудыг хийсээр байхыг хүсэж байв.

Friend, November 2021 Tier 2

Зургийг Оксана Гривина