2021
Есүс эцэг эхээ хүндэлдэг байсан
2021 оны 11, 12-р сар


Есүстэй адил туслах

Есүс эцэг эхээ хүндэлдэг байсан

young Jesus with his parents

Эцэг эхээ хүндлэх гэдэг нь тэднийг хайрлан, хүндэтгэж, үгэнд нь орно гэсэн үг. Есүс дэлхий дээрх өөрийн эцэг эх Мариа, Иосеф хоёрыг хүндэлдэг байв. Түүнчлэн тэрээр зарлигуудыг сахиснаар Тэнгэрлэг Эцэгээ хүндэлдэг байсан.

Есүс өсөж том болох үедээ ч дэлхий дээрх эцэг эхээ хүндэлдэг байлаа. Тэр тэднийг хайрлаж, халамжилдаг байсан. Тэр загалмай дээр үхэж байхдаа ч дагалдагчдынхаа нэгээс ээжийгээ халамжлахыг хүссэн юм.

boy reading to his brother

Би өрөөгөө цэвэрхэн байлгаж тусалдаг. Мөн би ээждээ өглөөний унд, өдрийн болон оройн хоолонд зориулан ширээгээ бэлтгэхэд тусалдаг. Би тэжээвэр амьтдаа арчилж, тараасан тоглоомуудыг цуглуулж, жаахан дүүгээ харж тусалдаг.

Сэбастиан В., 7 настай, Парагвай, Төвийн бүс

Friend, November 2021 Tier 2

Зургийг Эндрью Босли