Миний анхны ариун сүмийн аялал
Сайн байна уу! Намайг Элэна гэдэг. Би анх удаа ариун сүмд орж байгаа юм.
Хэдэн долоо хоногийн өмнө би бишоптойгоо уулзсан. Тэр надад ариун сүмд ороход бэлэн байгаа эсэхийг маань мэдэхэд туслах хэдэн асуулт тавьсан. (Та асуултуудыг 22-р хуудаснаас уншиж болно!) Дараа нь тэр надад ариун сүмийн эрхийн бичиг өгсөн.
Бид ариун сүм рүү явахаар бэлтгэж байна. Би ням гарагт өмсдөг хамгийн сайхан хувцсаа өмссөн. Мөн би үсээ норгосны дараа янзалж болох зарим нэг зүйлийг бэлдсэн. Би бас ариун сүмийн эрхийн бичгээ авсан эсэхээ шалгасан. Одоо бид автобусанд суухаар гарлаа!
Ариун сүм тэнд байна! Ямар үзэсгэлэнтэй юм бэ!
Би ариун сүм дотор ороод, амар тайвныг мэдэрч байна. Би ариун сүмийн эрхийн бичгээ хүлээн авагчийн ширээнд сууж байсан ариун сүмийн найрсаг ажилтанд үзүүлэв. Ариун сүмийн өөр нэг ажилтан надад цагаан өмсгөл өглөө. Би хувцас солих өрөө рүү хувцсаа солихоор явж байна.
Одоо би баптисм хүртэх ээлжээ хүлээж байна. Ахын минь ээлж болоход би усан сангийн хажууд гэрчлэн зогсож байна. Би түүнийг усанд бүрэн орж байгаа эсэхийг нягтлан харах юм.
Одоо миний ээлж! Ус бүлээн байна. Би хэд хэдэн хүний өмнөөс дараалан баптисм хүртэв.
Намайг уснаас гарахад ариун сүмийн ажилтан надад алчуур өглөө. Би хувцас солих өрөөнд шүршүүрт ороод, ням гаргийн хувцсаа буцаагаад өмслөө. Намайг гарч ирэхэд, ариун сүмийн ажилтан хэд хэдэн хүний өмнөөс гишүүнээр батлуулахаар дагуулан явав.
Ариун сүмд өнгөрүүлсэн цаг хугацаа минь үнэхээр онцгой байлаа! Би бусдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах замаар тэдэнд тусалж чадсандаа баяртай байна. Би удахгүй дахин буцаж ирэхийг тэсэн ядан хүлээх болно.