2022
Ариун сүмд ороход бэлд!
2022 оны 11-р сар


Ариун сүмд ороход бэлд!

Бид хүүхдүүдээс ариун сүмд орохоор хэрхэн бэлдэж, юу хүсэн хүлээж байгааг нь асуусан юм. Тэд юу ярьсан гээч!

Portrait of Alivia Woodbury.

“Би ариун сүмд ороход бэлдэхээр ариун сүмийн ярилцлагын асуултуудыг судалж байгаа. Би хүчтэй гэрчлэлтэй болмоор байна.”

Аливиа В., 9 настай, АНУ, Юта

Picture of Luke Freeman.

“Би хэзээ нэгэн өдөр баптисм хүртэхээр ариун сүмд орохыг сэтгэл догдлон хүлээж байгаа. Би судар судлан, ариун сүмийн тухай илүү ихийг мэдэж авсан. Ариун сүмийн талбайд байхдаа ч гэсэн би Сүнсийг хүчтэй мэдэрдэг тул сэтгэл маш их догдолдог. Дотор нь орвол, Сүнсийг бүр хүчтэй мэдрэх нь гарцаагүй.”

Лук Ф., 10 настай, АНУ, Айдахо муж

Picture of Mark Yeromin sitting on the couch holding a kitten.

“Та ариун сүмд ороход өөрийгөө өдөр бүр бага багаар бэлдэж болно. Би зарлигуудыг дагаж, өглөө бүр хичээлдээ явахаасаа өмнө ээж, ах хоёртойгоо судраа уншдаг. Би найзууддаа үлгэр жишээ байхыг хичээдэг бас ‘Зөвийг хий’ (Hymns, no. 237) дуулал дээр гардаг шиг зөвийг сонгохыг хичээдэг. Бид өдрөө сайхан эхлүүлэхийн тулд өглөөдөө энэ дууг дуулдаг.

Марк Я., 10 настай, Украйн, Полтава

Picture of Daniel Denshchykov.

“Би өдөр бүр залбирдаг бас эцэг эхээсээ ариун сүмийн ёслолуудын талаар асуудаг. Би бас бишоптой ярилцлагад орохоор бэлдэж байгаа. Ариун сүмд орно гэхээс сэтгэл догдолж байна.”

Даниэл Д., 11 настай, Украйн, Киев

Picture of Antonella Igor.

“Анх удаа ариун сүмд ороход надад таалагдсан. Баптисм хүртээх ээлжээ хүлээж байхад надад гэрчээр үйлчлэх боломж олдсон шүү. Би өөр хүнд баптисм хүртээхийг харж, тэднийг усан дотор бүрэн орсон эсэхийг хянах ажлыг хариуцсан. Намайг баптисм хүртээх үед ус бүлээн байсан мөн би амар амгалан, аз жаргалыг мэдэрсэн. Би ариун сүмд хайртай бас энэ агуу ажилд туслах дуртай.”

Антонэлла А., 12 настай, Канад, Британийн Колумб