2011
Тэр энд байхгүй, харин амилсан
2011 оны дөрөвдүгээр сар


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Тэр энд байхгүй, харин амилсан.

President Thomas S. Monson

Нуурын эрэгт, Аврагчийн Галил дахь үйлчлэлийн гол төв байсан Капернаум эдүгээ балгас болжээ. Тэр энд синагогт номлож, тэнгисийн эрэг дээр зааж, хүмүүсийг гэр оронд нь эдгээж байлаа.

Есүс үйлчлэлийнхээ эхэнд: “Эзэн Бурханы Сүнс миний дээр байна. Учир нь Эзэн намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд илгээсэн юм” (Исаиа 61:1; мөн Лук 4:18-ыг үз) хэмээн Исаиагаас эш татсан нь Бурханы хөвгүүд, охидыг аврах тэнгэрлэг төлөвлөгөөг албан ёсоор тодорхой зарласан хэрэг байлаа.

Гэвч Галил дахь Есүсийн номлол зөвхөн эхлэл байсан юм. Хүний Хүүг Голгота хэмээх толгод дээрх аймшигтай хувь тохиол нь хүлээж байсан билээ.

Сүүлчийн үдшийн зоогийн дараа Есүс Гетсеманий Цэцэрлэгт баривчлагдаж, дагалдагчид нь орхин, Түүнийг нулимж, шүүх хурлаар байцаасны дараа, хүнд загалмайгаа үүрэн Калварийг чиглэн хөлөө зөөж ядан сажилж явлаа. Тэрээр ялгуусан байдлаасаа урвалт, тамлалт, эцэст нь загалмай дээрх үхэл уруу гулсан буусан.

“Ариун хот” гэдэг дууны үгсэд:

Уйтгартай дүнсгэр Калвари толгой дээр …

Уршигт загалмай муу ёрлон боссон

Хүйтэн жихүүн тэр өглөө

Хүй юмс бүгд өөрчлөгдлөө.1

Тэнгэрлэг Эцэг бидний төлөө Хүүгээ өгсөн юм. Ууган Ах минь бидний төлөө алтан Амиа өгсөн юм.

Эцсийн мөчид Эзэн эргэж болох байв. Гэвч Тэр тэгсэнгүй. Тэр бүхнийг, хүн төрөлхтнийг, газар дэлхийг, үүн дээр орших амьтай бүхнийг аврахын төлөө бүхнээс доогуур бууж ирсэн юм.

Магдалын Мариа, нөгөө Мариа хоёр Их Эзэнийхээ цогцсыг янзлахаар уйлан хайлж, булш уруу хүрч ирэхэд: “Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгнийг хайна вэ? “Тэр энд байхгүй, харин Тэр амилсан” (Лук 24:5–6) хэмээн тэнгэр элчийн хэлсэн үгсээс илүү чухал үгс миний хувьд Христийн ертөнцөд үгүй билээ.

Энэ дэлхий дээр нэгэн цагт амьдарч байгаад нас барсан, одоо амьдарч байгаа ч нэгэн өдөр хорвоог орхих, эдүгээ хараахан төрөөгүй ч нэгэн өдөр төрж, дараа нь нас барах бүх хүн дээрх мэдэгдлээр аврагдах болно.

Үхлийг ялсан Христийн ялалтын ачаар бид бүхэн амилуулагдах болно. Энэ бол бодгалийн гэтэлгэл мөн. Паул бичихдээ:

“ … Тэнгэрлэг биес ба газрын биес гэж байдаг. Харин тэнгэрлэг биесийн алдар өөр, газрын биесийн алдар өөр юм.

“Нарны алдар өөр, сарны алдар өөр, одны алдар өөр байдаг. Од одноосоо алдраараа ялгардаг.

“Үхэгсдийн амилалт нь мөн тийм байна” (1 Коринт 15:40–42).

Энэ бол бидний эрэлхийлдэг селестиел алдар суу билээ. Энэ бол бид Бурханы дэргэд амьдрахыг хүсдэг гэсэн үг юм. Энэ нь бид гэр бүлийн гишүүдтэйгээ үүрд мөнх хамт байхыг хүсдэг гэсэн үг юм.

Бидний хүн нэг бүрийг төгсгөлгүй үхлээс чөлөөлсөн Түүнийг бибээр үнэний багш хэмээн гэрчилж байна. Гэвч Тэрбээр зүгээр нэг багштай эн зэрэгцэхгүй Нэгэн. Тэр бол төгс төгөлдөр амьдралын үлгэр жишээ мөн. Гэвч Тэр зүгээр нэг үлгэр жишээнээс хавьгүй дээгүүр Нэгэн. Тэр бол агуу эмч. Гэвч зүгээр нэг эмчээс хавьгүй илүү Нэгэн. Тэр бол шууд утгаараа дэлхийн Аврагч, Бурханы Хүү, Энхийн хунтайж, Израилын Ариун Нэгэн, бүр “Бибээр эхнийх мөн эцсийнх болой; Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө; бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ” (С ба Г 110:4) хэмээн тунхагласан, амилсан Их Эзэн мөн.

‘Би Гэтэлгэгч амьдыг мэднэ’ гэсэн энэ өгүүлбэр надад хэчнээн сайхан баяр баяслыг бэлэглэдэг билээ!’”2

Үүнийг би гэрчилж байна.

Эшлэл

  1. Фредерик Э.Ветерли, “The Holy City” (1892).

  2. “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу х. 38.

Тэр энд байхгүй, Уолтер Рейн, хуулбарлаж болохгүй; Христ, Мариа хоёр булшны дэргэд, Жозеф Брики © 2004 IRI

Зураг чимэглэлийг Стийв Кропп