2012
Хачиртай талх
2012 оны Арванхоёрдугаар сар


Хачиртай талх

  1. Виллям машинд харайн орж, Жеремиагийн дэргэд суугаад суудлын бүсээ хийж чангалав.

    За та хоёр хичээлдээ явахад бэлэн үү?

    “Бэлээн, бэлэн!”

    “Тийм ээ, бэлэн!”

  2. Жеремиагийн ээж замд гарч машинаа жолоодоход Виллям хайрцагтай бэлэн хоолоо задлав. Тэр самрын тос, цэлцгий түрхсэн хачиртай талх гаргаж ирээд, томоо гэгч нь хазаж авлаа.

  3. Жеремиа Виллямын хачиртай талхыг ширтэн харлаа. Хачиртай талх хорхой хүрмээр харагдаж байв. Жеремиа өлссөн байлаа.

  4. Ээж, би өлсөөд байна ш дээ. Идэх юм байна уу, танд?

    Уучлаарай, Жеремиа. Бид гарахаасаа өмнө юм идсэн шүү дээ. Одоо надад юу ч алга.

  5. За тийм бол яахав..

    Жеремиа гунигтай болов. Тэр бас хачиртай талх идмээр байв.

  6. Жеремиа уйтгартай байгааг Виллям харав. Тэр хачиртай талхнаасаа нэг хэсгийг тасалж аваад Жеремиад өгөв.

    Май, хө!

  7. Баярлалаа, Виллям аа. Миний найз ийм сайн ш дээ.

    Зүгээр ээ. Найзуудад ийм юм байх ш дээ!

Зураг чимэглэлийг Скотт Пек