2012
Санал зөвлөмж
2012 оны Арванхоёрдугаар сар


Санал зөвлөмж

Лиахона-д таны асуултын хариулт гардаг

Би Сүмд төрсөн гишүүн. Заримдаа би амьдралдаа ирсэн сайн мэдээний олон адислалыг үнэлэн үздэггүй. Тэгээд би эдгээр зүйлсийн талаар бодоод үзэхэд, өөрт буй бүхий л зүйлүүдийн төлөө Тэнгэрлэг Эцэгтээ хэзээ ч хангалттайгаар талархаж байгаагүйгээ мэддэг. Эдгээр адислалуудын нэг нь сүнслэг нөлөө бүхий Лиахона сэтгүүл юм. Би сэтгүүлийг унших болгондоо өөрт хэрэгтэй хариултуудыг хүлээн авдаг нь ямар гайхамшигтай гээч. Эдгээр захиасуудад тань их баярладаг шүү.

Людмила Л., нас 13, Аргентин

Бидний гэрчлэл өсч хөгждөг

Лиахона миний амьдралыг бас манай гэр бүлийн амьдралыг өөрчилсөн. Энэ бол агуу сэтгүүл, учир нь хүн үүнээс суралцаж, мэдлэгийг олж авч чадна. Энэ сэтгүүлийн ачаар бид хүчирхэгжиж, Сүмийн талаарх бидний гэрчлэл өсөн нэмэгддэг.

Ана Марсела Экиникю Хоёос, Колумб