Онцгой гэрч
Би хэрхэн Есүс Христийн гэрч байж чадах вэ?
“Becoming a Witness of Christ,” өгүүллээс хялбаршуулан авав, Лиахона, 2008 оны 3-р сар, 58–63.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд Есүс Христийн онцгой гэрчүүдээр дуудагддаг.
Бид Түүний сургаалуудын дагуу амьдарснаараа Есүс Христийн гэрчүүд байдаг. Бидний үйлддэг, ярьдаг, хардаг болон тэр ч байтугай боддог арга зам нь Түүнийг болон түүний замуудыг тусган харуулдаг.
Бид Түүний талаарх үзэл бодлынхоо тухай бусдад ярьснаараа Есүс Христийн гэрчүүд байдаг.
Бид Түүнд итгэх итгэлээ бусдад харуулж, аз жаргалтай амьдарснаараа Есүс Христийн гэрчүүд байдаг.
Бид Түүний тухай гэрчлэлээ бусадтай хуваалцаж, Түүний тухай мэдэж, Түүнийг дагахад нь тэдэнд тусалснаар Есүс Христийн гэрчүүд байдаг.