Биднийг дахин уулзтал
Нарны цацраг бүлгийнхэн (Санбимчүүд), олон нийттэй харилцах ажил ба сайн мэдээний баяр баясгалан
Mormon Channel телевизийн ярилцлагаас хялбаршуулан авав. Ярилцлагыг англи хэлээр бүрнээр нь сонсохыг хүсвэл mormonchannel.org/conversations/27-д орж үз.
Нарны цацраг бүлгийнхэн олон нийттэй харилцах ажилд юу хийх ёстой вэ? Тэд сайн мэдээний баяр баясгаланг хуваалцахад олон зүйлийг хийж чадна.
Хэдэн жилийн өмнө Ахлагч М.Рассел Баллард бид хоёр Сүмийн Олон Нийттэй Харилцах Албаны зөвлөгч Ерөнхий эрх мэдэлтэн байх үедээ, бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Сүмийн тухай мэдэхэд нь туслахын тулд Сүмийн гишүүн бус хүмүүстэй олонтоо хэлхээ холбоо тогтоодгийг мэдсэн юм. Ахлагч Баллард бид хоёр энэ ажилд өөрчлөлт гаргахыг хүсэн, Тэргүүн Зөвлөлийн удирдлага дор, гол сэтгүүлүүдийн редакцийн зөвлөлтэй уулзаж, Хожмын Үеийн Гэгээнтнүүд бид улс төрийн хувьд төвийг сахих ёстой гэдэг үзэл баримтлалыг хуваалцдаг байлаа. Нэр дэвшигчид болон улс төрийн намуудын байр суурийг бид дэмжих ёсгүй. Гэвч бид итгэл бишрэлээ хамгаалдаг хүмүүс байхыг хүсдэг. “Хэрэв та нар бид юунд итгэдэг тухай ярилцахыг хүсдэг бол ирээд бидэнтэй ярилц л даа. Бид үүнийг л хүсдэг” гэж тэдэнд хэлдэг байлаа.
Бидний уулзалтуудыг сайн үр дүнгээ өгч бидний хүсэлтийг хүмүүс сайшаан хүлээн авсныг бид мэдсэн. Харин бид одоо хэвлэл мэдээлэлүүд Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн талаар илүү сайн ойлголттой болсоныг харж байна. Зарим хэвшин тогтсон санаа бодол үгүй болж, бусад хүмүүс биднийг амьдралд боловсрол болоод нийгмийн үзэл бодлын хувьд мэдээлэлтэйгээр хандахыг хичээдэг хүмүүс хэмээн хүлээн зөвшөөрдгийг бид харсан билээ. Хожмын Үеийн Гэгээнтнүүд бүгдээрээ яг адилхан биш, манай хүмүүс бие биеэсээ олон сонирхолтой зүйлсээр өөр гэдгийг Сүмийн гишүүн бус хүмүүс хүлээн зөвшөөрдгийг бид бас ажигласан.
Ийнхүү байнга өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд Сүмийн гишүүн байна гэдэг, гишүүдээ төлөөлөн үгээ хэлнэ гэдэг, бидний итгэл бишрэлийн тухай найз нөхөд, хөршүүдийнхээ асуултанд хариулна гэдэг гайхамшигтай аз завшаан юм. Бид ингэснээрээ, Есүс Христийн сайн мэдээнээс баяр баяслыг олж мэдрэхээс илүү чухал зүйл гэж юу байх билээ. Сайн мэдээг бусадтай хуваалцсаны эцсийн үр дүн нь бид Есүс Христ хэн болохыг мэддэг бөгөөд Тэнгэр дэх хайраар дүүрэн Эцэг маань биднийг адислах хосгүй онцгой боломж бидэнд байдаг явдал мөн.
Сайн мэдээг хуваалцах боломж бүрийг ашигладаг, манай шилдэг гишүүн номлогчид ихэнхдээ баяр баясгалангаар нүүр нь гэрэлтсэн хүмүүс байдаг нь сонирхолтой юм. Би Номлолын Албаны Гүйцэтгэх захирал байхдаа Францад болсон хэдэн баптисмыг санаандгүй байтал ажигласан юм. Бид сэтгэл ихэд догдолж, үүнд хэд хэдэн шалтгаан байсныг мэдсэн юм. Бидний сэтгэл үлэмж догдолсон гол шалтгаануудын нэг нь даваа гарагийн өглөө ажиллахаар явж, нарны цацраг бүлгийнхний тухай ярьсан нэг эгч байсан юм. Тэр эгч Хүндэтгэлийн өдрийн дараа, урьд өдөр нь бага насны хүүхдүүдэд заасан туршлагынхаа тухай хамт ажиллагсдадаа ихэд сэтгэл догдлон ярьсан ажээ. Удалгүй түүнтэй хэлхээ холбоотой байдаг хүмүүс нарны цацраг бүлгийнхний тухай ярихыг нь тэсч ядан хүлээх болсон гэнэ. Гэтэл юу болсон гээч? Манай дэлхий болон түүний ирээдүйн тухай бидний бодол санаатай яг адил үзэл бодолтой бүлэг хүмүүс байдаг нь мэдэгдсэн аж. Санаанд оромгүй нэг зүйл харагдсан нь нэг хүн зүгээр нэг баяртай байсан төдийгүй ирээдүйн төлөөлөгчид болсон хүүхдүүдэд бүр ч их баяртай байжээ. Энэ эгч Аврагчийг ихэд хайрладаг бөгөөд тэрхүү хайр нь нүүрэнд нь гэрэлтэх мэт харагдана. Хамт ажиллагсад нь илүү их зүйлийг мэдэхийг хүсдэг байлаа.
Хэрэв бид байгаа бүхэндээ сэтгэл хангалуун, баяртай байж, баяр баясгаланг мэдрэн, үүнийгээ илэрхийлдэг байвал бид улам аз жаргалтай байх болно. Их Эзэн биднээс хүсэн хүлээдэг зүйлийг бид хийдэг. Бид бусадтай сайн харилцаатай байснаар улам сайн хүмүүс болж чадна. Бидний үр хүүхэд, найз нөхөд хөршүүд илүү аз жаргалтай болно. Баяр баясгалан бол хамгийн чухал зүйл. Бид сайн мэдээний баяр баясгаланг бусадтай хуваалцсанаар Их Эзэн биднээс хүсэн хүлээдэг зүйлийг хийж байгаа хэрэг юм.